Нийгэм мэдээ
Б.Мөнх-Од анхны башёдоо барилдаж долоо даван түрүүллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн намрын башёд барилдсан 19 настай Госэйзан Б.Мөнх-Од анхны түрүүгээ авлаа.
Түүний хувьд энэ оны долоодугаар сард мэргэжлийн сүмод орсон бөгөөд жонокүчи зиндаанд анхны башёдоо барилдаж долоо даван түрүүллээ. Ингэснээр Госэйзан ирэх арваннэгдүгээр сарын башёд жонидан зиндаанд барилдах эрхтэй болж байгаа юм.
Аки башёд манай сүмочдоос макүүчи зиндаанд Киришима Б.Лхагвасүрэн хоёрдугаарт бичигдэж байгаа. Тэрбээр арван даваа, хоёр унаатай яваа бол Японы Оносато 11 даваа, нэг унаатай барилдаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАНАЙ ЁОПООНУУД ҮНЭН ЛАЙТАЙ УЛСУУД ЮМАА АР МОНГОЛЫН УӨС ИХТ ХӨВГҮҮД МАНАЙ ЁОПООНЫ БӨХЧҮҮДИЙГ ДЭВЖЭЭН ДЭЭР НЬ ДАВСТАЙ НЬ ХУТГАЖ ХАЯАД НАРАН УЛСЫН МАНИУСЫГАА НАР ҮЗҮҮЛЭХГҮЙ АЗАРГАЛАХ ЮМАА.ЭНЭ ХҮҮ ИРЭЭДҮЙН ИХ ЁКОЗУНА БАЙНА ИНГЭЭД МАНИУС ӨНГӨРЛӨӨ МОНГОЛНУУДАА ХОНИНЫ МАХНААСАА ӨГӨӨЧЭЭ МАНИУС НЭГ СУУРИН ДЭЭР БҮТЭН ХОЙ ИДВЭЛ ИЙМ ХҮЧИРХЭГ БОЛДОГ ГЭЖ МАНАЙ СУМОЧ НАР ЯРИАД БАЙНА БАС ТЭР АЙРАГ ГЭДЭГ ГОЁ УНДААГ ЯВУУЛЧИХ ТЭХ ҮҮ? ГУЙЖ БАЙНА ШУДАРГААР ҮЗИЙШТ ТАНАЙ МОНГОЛ БӨХЧҮҮЛТЭЙ НЭГ ХОЙГ 1500 ДОЛЛАРААР АВЧИЙ