ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭнтертайнмент

ГАДААДЫН ХЭВЛЭЛД: “Хакүхо” М.Даваажаргал зодог тайлж дахин “далавчаа дэвэхгүй” боллоо

“Хакүхо” гэдэг нь Японоор “Цагаан галт шувуу” /White Phoenix/ гэсэн утгатай. Ингээд “Цагаан галт шувуу” М.Даваажаргал Сүмогийн дэвжээнд дахин далавчаа дэвэн, үзэгч олноо баясгахгүй зодог тайлах болсноо мэдэгджээ. Энэ талаар Японы “Эн-Эйч-Кэй” /NHK/ телевиз онцоллоо.

Өнгөрсөн жил “Ёкозүна” цол олгох хорооны удирдлагууд “Хакухо” М.Даваажаргалыг бэртлийн улмаас хэт олон тэмцээн /башёо/-ийг өнжсөн тул удаа дараа түүнд сануулга өгсөн.

Харин энэ жилийн тухайд “Хакүхо” Нагоя хотноо болсон “Башёо”-д бүрэн ирцтэйгээр оролцсон. Ингээд дараагийн Эзэн хааны цомоо хүртсэн билээ. Гэсэн хэдий ч, есдүгээр сард тэрбээр өвдөг нь бэртсэн мөн коронавирусийн цар тахлын улмаас намрын “Башёо”-д оролцоогүй өнжсөн. Үүний үр дүнд “Хакүхо” зодог тайлах цаг болсон гэсэн эрс шийдвэр гаргалаа.

“Хакүхо”-гийн жинхэнэ нэр бол Мөнхбатын Даваажаргал бөгөөд Монгол Улсын уугуул иргэн. Тэрбээр мэргэжлийн Сүмогийн Дэлхийн хамгийн олон цом хүртсэн, хамгийн алдартай сүмо бөх гэдгээрээ алдартай. Японы Сүмог эзэгнэн төрсөн маш өндөр рейтингтэй бөх. Тэрбээр Эзэн хааны цомыг хамгийн олон буюу 45 цом, 1187 удаагийн ялалт байгуулсан хамгийн хамгийн тодотголтой бөх.

Өдгөө 36 настай “Хакүхо” Саёко Вада гэх Япон бүсгүйтэй гэрлэсэн. Улмаар 2019 онд “Хакүхо” Японы иргэншил авсан. Энэ нь түүнд Сүмогийн дэвжээнд дүүлэн нисч, мэргэжлийн Сүмогийн зохион байгуулалтын үндсэн нэгжийг удирдах эрхийг авчирч, түүний нэр хүндийг өндөрт өргөсөн. Монгол Улсын иргэншлээсээ татгалзсан нь Японд давхар иргэншлийг хуулиар хориглосонтой холбоотой.

(Эх сурвалж: Kyodonews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button