Хулгайгаар алт олборлогчдыг дрон ашиглан илрүүллээ

Экологийн цагдаагийн алба Сэлэнгэ аймгийн цагдаагийн газартай хамтран Хүдэр сумын нутагт 3 байршилд ашигт малтмал олборлож байсан үйлдлийг илрүүлжээ.
Тухайн газар уул, ус, модоор хүрээлэгдсэн байгалийн бартаа саад ихтэй тул хөдөлгөөн илрүүлэгчтэй “DJ Matrice 350” маркийн дрон ашиглан илрүүлжээ.
Хууль бусаар ашигт малтмал олборлосон гурван бүлэг этгээдээс экскаватор 10, зөөврийн орон сууц 4, монгол гэр 4, Зил-131 маркийн автомашин хоёрыг тухайн бүс нутгаас гаргаж, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ төрлийн гэмт хэрэгт,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэнэ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 экскаватор нисээд очоогүй байлтай,зөөж аваачсан хань хамсаатнуудынх нь тэхникүүдийг хурааж улсын орлого болго
УЛСЫН ОРЛОГО БОЛГООД ХЭРЭГГҮЙ ЭЭ ЗҮГЭЭР Л МАХЧЛААД ЗАРЧИЙ АЛТ ГЭДЭГ ЧИНЬ НЭХЭЛ ХАТУУТАЙ ШҮҮ А