Энтертайнмент
"Blackpink" хамтлаг ирэх онд олон улсад аялан тоглолт хийнэ

Өмнөд Солонгосын алдарт "Blackpink" хамтлаг албан ёсоор 2025 онд эргэн ирэлт хийнэ гэдгийг "YG Entertainment "-с мэдээллээ.
Уг мэдээлэлдээ, "Blackpink" хамтлаг 2025 онд дэлхийгээр тойрон аялан тоглолт хийхээр боллоо" гэсэн постер мэдээллийг олон нийтэд түгээсэн юм.
Тус хамтлагийн гишүүд "BornPink" аялан тоглолтоосоо хойш өнгөрсөн наймдугаар сард найман жилийн ойгоороо бие даасан уран бүтээлүүд хийж шүтэн бишрэгчдэдээ толилуулсан. Тэгвэл тэд тун удахгүй сонсогч фенүүддээ шинэ уран бүтээлээрээ бэлэг барихаар ийн төлөвлөж байгааг онцоллоо.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.