Нийгмийн

Кино урлагийн зөвлөл “Баавгай болохсон”- г тэнцүүлээгүй шалгуур үзүүлэлтээ ил болгоё

Найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино дэлхийн олон кино наадамд амжилттай оролцож томоохон шагналуудыг хүртсэн билээ. Мөн Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд Монгол Улсаас анх удаа нэр дэвшсэн юм.

Тус кино багийн зүгээс “Баавгай болохсон” уран бүтээлээ Оскарын шагнал гардуулах ёслолын анхан шатны шалгаруулалтад илгээхээр Монголын Кино Урлагийн Зөвлөл рүү хүсэлт илгээсэн бөгөөд хариуд нь, “Монгол улсыг төлөөлөн оролцох кино уран бүтээлийг сонгон шалгаруулахаас татгалзах шийдвэр гаргалаа” гэжээ. Уран бүтээлчдийн зүгээс шалтгааныг нь тодруулахад “Зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонх татгалзсан санал ирүүлсэн” хэмээн мэдэгдэл гаргасан байна. Найруулагч Ж.Сэнгэдоржийн уран бүтээлийг ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц гэдэг үндэслэлээр хассан атал “Баавгай болохсон” бүтээл дээр хуулийн ямар нэг үндэслэл дурдаагүй нь зөвлөлийн гишүүдийн хувийн үзэмжээр шийдвэрлэсэн гэж харагдаж буй юм.

Уг нь кино урлагийг дэмжих тухай хуульд зааснаар,

8.1.1.кино үйлдвэрлэлийн салбарт зохиогчийн эрхийг хамгаалах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах, дэмжих;

8.1.2.олон улсын кино арга хэмжээнд монгол киног оролцуулах, Монгол Улсад олон улсын кино наадам зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх хэмээн тодорхой заасан байна.

Ямар шалгуур үзүүлэлтээр Оскарын шагнал гардуулах ёслолын анхан шатны шалгаруулалтад “Баавгай болохсон” киног тэнцүүлээгүй шалгуур үзүүлэлтээ ил болгох нь зүйтэй болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Кена

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг төгссөн. Еguur.mn сайтын Ерөнхий редактор. Сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зулаа
Зулаа
9 сар 26, 2024 17:57

Энэ киног Монгол улс дотроо явуулахгүй гэж шийдээд болиулчихаж байгаа юмуу? Ямар учиртай юм бол? Нөгөө тамын тогооны үлгэр шиг юм болчихов уу?

Зочин
Зочин
9 сар 26, 2024 21:34

засс, сүртэй Оскарт яваад байх кино биш л байна, угаасаа Монголд тийм кино байхгүй гарахгүй ирэх жилүүдэд боловсрохгүй л бол гарахгүй! Оскарын босго өндөр шүү өндөр

Холбоотой мэдээ

Back to top button