"Надад таалагдахгүй байна" гэж ажилчдаа халдаг хороон засаг дарга
Чингэлтэй дүүргийн 13-р хорооны засаг дарга болох Г.Энхтөгс нь ажилчдаа ялгаварлан, "таалагдахгүй байна" гэдэг шалтгаанаар ажлаас нь халдаг гэх агуулгаар тус хороонд хоёр жил ажиллаж байгаад халагдсан гэх эмэгтэй бидэнтэй холбогдсон юм.
Мэдээлэгч Б.Байгалмаагийн ярьснаар, тус хорооны хэсгийн ахлагч хийдэг бөгөөд гараа хугалсан учраас энэ сарын 9-ны өдрөөс 23-ны өдөр хүртэл чөлөөтэй байжээ. Эмчийн магадлагааны хугацаа дуусаад, ажилдаа ирэхэд ажлынхан болон дарга нь гутаан доромжилсон гэж онцолсон юм.
Болсон процессын талаарх Б.Байгалмаагийн тодруулгыг хүргэж байна.
-Хэрэг явдал хаанаас, хэрхэн эхэлсэн бэ?
-Хэсгийн ахлагч А.Долгормаа болон О.Мөнхтунгалаг нар удаа дараа намайг хэл үгэрээ доромжилж, ажлын байран дээр хувийн хандлага гаргадаг байсан. Заримдаа хийсэн ажлыг минь үгүйсгэж, дарамт шахалт үзүүлдэг. Өвчтэй байх хоног дуусаад ажилдаа ирэхэд намайг үг хэлээр гутаан доромжилж эхэлсэн. Үүнээс болж багахан маргаан үүсэхэд засаг дарга Г.Энхтөгс нь үндэслэлгүйгээр намайг буруутгаж, над руу салаавч гаргаж, "Түй май", "Чамайг халах эрх мэдэл надад бий" гэж хэлсэн.
-Ажлаас халах сануулга өгчхөөд дараагийн ажиллах хүн иртэл хүлээдэг үү?
-Үгүй ээ. Халах тушаал гарсан л бол тэр өдрөө халагддаг.
-Өмнө нь ийм шалтгаанаар ажилтнаа халж байсан уу?
-Халж байсан. Ажлын байран дээр засаг даргатай ойр байдаг хоёр эмэгтэйтэй харилцаа сайтай байхгүй бол шууд халагддаг.
-Энэ талаар холбогдох албаныханд гомдол гаргаж байсан уу?
-Засгийн газрын 1111 төвд дөрвөн удаа гомдол гаргаж байсан. Гэхдээ хариу нь "цуцлагдсан" гэж ирдэг. Чингэлтэй дүүргийн засаг дарга Б.Мөнхбатад хүртэл гомдол гаргасан ч шийдвэрлэж өгөөгүй. Тус дүүрэгт ажилладаг ажилиан хүртэл надад "Чи бараг ажлаасаа өөрөө гарчхаач" гэж хэлж байсан.
-Танд нэмэлтээр хэлэх зүйл байна уу?
-Г.Энхтөгс нь УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэгийн туслах байсан учраас албан тушаалын хувьд их том гэгддэг. Тиймдээ ч гаргасан зөрчил болгон дээр нь арга хэмжээ авдаггүй байх.
Б.Байгальмаагийн өвчний магадлагаа болон ЧД-ийн засаг даргад хүргүүлсэн гомдлыг баримтаар дэлгэж байна.
Хөдөлмөрийн тухай хуульд ажлаас халах шийдвэрийг хэрхэн зохицуулсан байдаг вэ
- Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн,
- Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон,
- Ажилтан өндөр настны тэтгэвэр авах эрх үүссэн,
- Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан,
- Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон байвал халах шийдвэр гаргаж болдог байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хороондээр хэдэн хор хутгасан авгай байх юм. СӨХ, оршин суугчидтайга харьдаггүй, хаягий нь тодруулчихгүй бүх зүйлийг И монгол сайтруу заачихна. Эдний хэрэг бидний амьдралд хэрэггүй. Бүх зүйл цахим болсон. Сонгуулийн л ажил хийдэг байх.
Хороодын дарга гэж байхгүй online болгох хэрэгтэй.
Жинхэнэ бантан хутгагчид чинь хороонд байдаг байхгүй юу.бүүр нам дамжаад идэж уугаад сурчихсан
яг үнэн.суудалдаа их хайртай.идэж уух хоббитой.
солих хэрэгтэй.
Хорооны хэсгийн ахлагч хороон дарга гэдэг хийх ажилгүй архидах хов ярих талаар мэрэгжсэн хэдэн бүтэлгүй авгай нар байдаг.Ийм хүмүүсийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулхыг болих нь зөв.Ядахнаа энэ хүмүүсээр шарилж цэвэрлүүлж,гудамжны хог түүлгэж байгаад цалинжуул.
Хороодын дарга нарын ийм давтиргүй үйлдэл орон нутгийн сонгуульд их гай болно шүү.
Гэр хорооллын хар авгай нар хов жив их ярьдаг, үргэлж хоорондоо хэрэлддэг, шунал ихтэй ядуу, боловсролгүй атаач, матаач хөгийн амьтад байдаг
яг үнэн.боловсрол муу,атаач,матаач,ховч,хөгийн хүмүүс.хогоо ачуулж чадахгүй г.м
Хорооны авгай нарын яс булаацалдаан гоё оо гоё
Чд-ийн энэ хэдэн хорооны дарга нар бүгд Оюун чимэгийн гарын хүмүүсюм бх даа. Үнэхээр ажилгүй хов ярьж сонгууль будилуулдаг хүмүүс энэ хороо хэсгийн дарга нар.
Хорооны авгай нар Монгол улсыг сүйрэлд хүргэдэг янханууд
яг үнэн.сүйрэл.харанхуй.газар.
????МАН-ынхаа, Сонгуулийн хахуулийн мөнгөндөө цадаад хоорондоо бие биесээ барьж идэх л дутаж гэнэдээ‼️⁉️ Энэ Сонгуулиар????????????????⬛ бүгдийг нь зайлуулцаая‼️
Хорооны дарга нь ч ажиллаж байгаа хэд нь ч тэр нэг л хөгийн байх юм.Маш харамсалтай. Хурдан цэвэршээсэй энэ албадууд.
Сүүлчийн 30 гаран жилд ажлаа хэл амгүй бүрэн дүүрэн хийдэг ажилтан байхгүй болсон. Эрх хэмжээгээ хэтрүүлж, үүрэг хүлээхээ больсон шүү. Ажилд томилогдмогц хөрөнгө мөнгө идэх ээлж ирсэн мэт дур зоригоороо загнагсад их болсоон. Энэ засаг даргыг өөрийг нь төрийн албанд таалагдахгүй байна гэдэг шалтгаанаар үтэр түргэн халах хэрэгтэй.
Иймэрхүү суудал горилсон суудалдаа суухаар хаан болсон ялаа батганууд их бий хаа сайгүй
Zov ajilaa hidegui dandaa nam yairj guideg oyunchimgiin hun gesen tegeed monhbad darag aigaad baidag biz horoond heg yum hiisengui daanda nam yairan ergen toiron.don dandaa oorihon humuus ajilaa hidegui ard iregded muu handan bi oyunchimgiin hun geed hamraa sohon zailuul taran yum hidegui hun mongol iden
Юу мэдэхгүй нам дагсан өлөн сүгнүүд хэцүүдээ
санал нэг байна.
Засаг дарга нар олонхи нь ийм увайгүй хоосон толгойтой байдаг. Хэн нэгний татаасаар ажил орсноо ойлгодоггүй мулгуу хүмүүсийн зан л даа. Тэр татаас нь тэнгэрээс унахаар хамт унана гэж мэдэхгүй мөнхийн албанд хүрсэн мэт тэнэгтэж ажил алдагдуулдаг. Энэ асуудал нийгэмд өргөн тархсан заримдаа бүр байх ёстой юм шиг болтлоо нийтэд танил болсон үзэгдэл. Дээш доош 1000 хэл хүргээд юу ч өөрчлөгдөхгүй. Ард түмэн тэмцлийн хурц хэлбэрийг сонгон тэмцэх л хэрэгтэй.
Боловсролгүй бүдүүлэг дарга нарт бялдууч ховоор ажлаа хийгсдийн нэг байна
Зөв
Ха ха МАНАН г дагасан суганы үс бөгсний алчуурууд даам болсон бус уу
Зөв шүү дээ таалагдаж байвал ажилла.
Сүрсүмбэрэл гээд дуракын цүнх баригч нар чингэлтэй дүүрэгт хийсэн бүтээсэн юмгүй, өөрсдийнхөө үзэмжээр халж сольдог, зөвхөн өөрсдийн эрх ашгийн үүднээс асуудалд хандаж шийдвэрлэдэг болоод удаж бна даа
Хн. Ийм л засаг дарга нарыг олж сонгодог юм биш үү уулаасаа.
Хороон дарга чамд тэр хүмүүсийн яг юу нь чамд таалагдсангүй вэ Чамд ямар юм нь таалагддаг юм бэ Харагдах байдлаасаа чи чавганц л бна ш дээ
хороон дарга гэх этгээд хүмүүсийг сольж байх
хэрэгтэй.хаан суудал мэт улирсаар уддаг.
Хүн чанараа алдаж дээ. Энэ мэдээг бичсэн сэтгүүлч..
Иймэрхүү өөрт нь таалагдахгүй бол халдаг жишиг одоо үеийн дарганцруудад жишиг болсон шүү дээ
E Mongolia entered. Ene eldev horoo heseg Heregggui ee. Yum hiideg ch bish.
Ёстойл хохь чинь байх даа сонгуульд өдрийн мөнгөөр явж олсон суудал юм чинь.
1
Хороон дарга мэдэлтэй гэж халах тохиодол их болсон эсвэл тэтгэвэрт гарсан хүн авахгүй гаргаж бна гээд адилхан настай хүмүүс бхад худлаа ярьж өөрийн хүсэлтээр гэж өргөдөл бичүүлж авч гаргадаг явдал их гарч бна
13-р хороо гэр хороолол уу, кэцүү кэцүү
Даварсан янхан