Гадаад мэдээДЭЛХИЙ

Кремль: Цөмийн зэвсэг ашиглах нөхцөлийг өөрчилсөн нь баруунд өгч буй анхааруулга

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2024.09.25/ мэдэгдэл хийхдээ цөмийн зэвсэг ашиглах нөхцөлөө өөрчилсөн хэмээсэн. Тэрбээр нэг зүйлийг онцолж хэлмээр байна хэмээхдээ “Цөмийн зэвсэггүй аль ч улс цөмийн зэвсэгтэй улсын оролцоотойгоор ОХУ-ын эсрэг түрэмгийлбэл хамтарсан дайралт гэж үзэх санал дэвшүүлсэн” гэсэн юм.

Тэгвэл пүрэв гарагт /2024.09.26/ Кремль мэдэгдэхдээ Путиний тодорхойлсон цөмийн зэвсэг ашиглах нөхцөл нь баруунд өгч буй анхааруулга гэж авч үзэх хэрэгтэй хэмээжээ. Мөн барууны орнууд ОХУ-ын газар нутагт цохилт өгөхөд оролцвол хариу арга хэмжээ авсан гэсэн байна. Сүүлийн хэдэн долоо хоног АНУ, Их Британи Украинд холын тусгалтай пуужингаар нь ОХУ-ын газар нутагт цохилт өгөх зөвшөөрөл олгох талаар авч үзэх болсон.

Кремль өмнө нь барууны зэвсэг ашиглан Украин ОХУ-д цохилт өгөх зөвшөөрөл олговол барууны орнууд Москвагийн эсрэг дайтаж байна гэж тооцно хэмээсэн. Тэгвэл одоо Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Үүнийг анхааруулга гэж харах хэрэгтэй. Энэ нь эдгээр улс орнууд цөмийн бус, янз бүрийн аргаар манай улсад халдахад оролцвол үр дагавар гарна гэдгийг анхааруулсан дохио” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button