СПОРТ

“World masters”: Д.Амартүвшин, Г.Болдбаатар нар ялагдлаа

Нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй томоохон тэмцээнүүдийн нэг нь “World masters” өнөөдөр БНХАУ-ын Чиндао хотод эхэллээ. 66 орны 453 бөх барилдах “World masters”-т энэ жил манай улсаас 21 ЖҮДОЧ зодоглож байгаа юм.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, Монголын 10 жүдоч барилдаж байна.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан ДАШТ-ий алт, хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Болдбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Д.Амартүвшин нар эхний тойрогт ялагдлаа.

Г.Болдбаатар Германы бөх Плафки Морицод, Д.Амартүвшин Украины жүдоч Артем Лесиукт дийлдэн, тэмцээнээ дуусгалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Назгайралгүй бэлтгэлээ л хий. Тэрнээс биш манай мундаг жудочид арай ч ингэхгүй ээ. Ялангуяа хэдэн саяд нэг л төрөх Сумъяа баатар. Ахиад дэлхийд нэлээн хэд өнгөлчих төрчихсөн хүн шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button