СПОРТ

Г.Наранцэцэг “World masters”-аас мөнгөн медаль хүртлээ

Нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэтэй томоохон тэмцээнүүдийн нэг нь “World masters” өнөөдөр БНХАУ-ын Чиндао хотод эхэллээ.

66 орны 453 бөх барилдах “World masters”-т энэ жил манай улсаас 21 ЖҮДОЧ зодоглож байгаа юм.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг V байрт шалгарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эл жинд барилдсан “Алдар” спорт хорооны бөх, Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны самбоч Г.Наранцэцэг аваргын төлөөх барилдаанд Косовогийн Дистриа Красникад дийлдэн, мөнгөн медаль хүртэв. Ингэснээр “World masters” тэмцээнд анхныхаа медалийг хүртэхдээ үзүүрлэлээ.  Д.Красник хагас шигшээд М.Уранцэцэг гавьяатыг ялсан юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Сумъяа шиг 14 минут зогсолтгүй ажиллах бэлтгэлтэй, хаттай, тэвчээртэй байж л дэлхийд мед####ь хүртэнэ. Алтан охин маань одоо л бэлтгэл ханах гэж байх шиг бна. Дараагийн тэмцээнүүдийг хамах байхоо

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button