Нийгэм мэдээ

Ирэх оноос 30 хүртэлх төрлийн мэс заслыг роботын тусламжтай хийдэг болно

Монгол Улсад робот мэс засал хийх боломж нээгдлээ. Энэ технологи, шийдлийг Хавдар судлалын үндэсний төв нэвтрүүлж байна.

Робот мэс засал нь эмчээс хамааралтай алдаа гаргах эрсдэлийг багасгаж, хагалгаа хийх боломжийг ердийн дурангийн хагалгаатай харьцуулахад илүү сайжруулдаг аж. Эмч мэргэжилтнүүд сургалтын төвдөө эхний удаад 40-50 удаагийн цагийн хичээлээр суралцана. Үүний дараа бодит хагалгааг хийх эрхтэй болох юм. Бодит хагалгааг 2025 онд хийхээр төлөвлөжээ.

Энэ мэс заслын аргаар 30 хүртэлх төрлийн мэс заслыг хийх боломжтой. 

Дээрх мэс засал нь нээлт хийхгүйгээр хэвлийн хананд хамгийн бага зүсэлт хийх зориулалттайгаар төлөвлөгдсөн өндөр нарийвчлалттай. Мөн мэс заслын хэсгийг маш тодорхойгоор өсгөж харах чадвар бүхий эмчийн гарын хөдөлгөөнийг роботын гарт дамжуулдаг, өндөр хяналттай аюулгүй мэс заслын арга учир дэлхийн олон орнууд 10 гаруй жилийн өмнөөс нэвтрүүлжээ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button