Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэх С.Бямбацогтын ажил гацжээ

С.Бямбацогт ЗТХ-ийн сайд байхдаа 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлээр "Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа нисэх буудалд шилжүүлнэ" гэж ярьж байв.
Гэхдээ тэр цагаас хойш дахин энэ сэдэв яригдсангүй. Унтарч, мартагдсаар хэрхсэн нь ч тодорхойгүй байна. ЗТХ-ийн сайд Б.Дэлгэрсайхан одоохондоо энэ талаар ам нээгээгүй байгаа юм. Монгол төрийн залгамж халаагүй байдлын нэг хэлбэр гэж хэлж болно.
-Япон-Монголын Засгийн газар хоорондын концессын гэрээний заалт тээг болсон хэвээр байна-
Гацсан шалтгаан: Орон нутгийн нислэгийг Буян-Ухаа руу шилжүүлж ачааллаа хуваалцаж чадахгүй байгаа хамгийн том шалтгаан нь хоёр улсын концессын гэрээ.
Тодруулбал, Япон, Монгол хоёр улсын Засгийн газар концессын гэрээ байгуулахдаа, Монгол Улс 15 жилийн хугацаанд "Чингис Хаан" олон улсын нисэх буудлын ойролцоох 150 км-ын радиус дотор ямар нэгэн ашгийн төлөө нисэх буудал ашиглаж болохгүй гэсэн хатуу заалт оруулсан байдаг.
Энэ заалтаар Монгол Улс 2036 он хүртэл "Буянт-Ухаа" нисэх буудалд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихсон гэсэн үг.
"Улаанбаатар Олон улсын шинэ нисэх буудал" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Китанака Такефуми С.Бямбацогттой албан уулзалт хийхдээ, "Чингис хаан Олон Улсын нисэх буудал одоо 1 сая 600 мянган зорчигч хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх хүртэл Буянт-Ухаа руу орон нутгийн нислэгээ шилжүүлэх саналтай байна" хэмээн хэлж байсан удаатай.
-Хувийн онгоцууд л бууж, ОБЕГ-ын нисдэг тэрэгний анги байрлаж байна-
Өнөөдрийн нөхцөл байдал: Тус нисэх буудлын хүний нөөц, тоног төхөөрөмжийн 80 гаруй хувь нь "Чингис Хаан" олон улсын нисэх буудал руу шилжжээ. Харин "Буянт-Ухаа"-д хувийн онгоцнууд бууж, ОБЕГ-ын нисдэг тэрэгний агаараас авран туслах үйлчилгээ үзүүлдэг анги 111 дүгээр анги байрлаж байна. Олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар болсон.
Өдгөө Шанхайн компаниас зөвлөх үйлчилгээ авч байна. Тус компани, 15 жилийн дараа "Чингис Хаан" олон улсын нисэх буудлыг Монгол Улс бүрэн эзэмшилдээ авсны дараа хоёр нисэх буудал хэрхэн ажиллавал ашигтай байх тухай төлөвлөлт боловсруулж байгаа аж. Ингэхдээ, "Нүүрс хүчлийн хийн ялгаралгүй, ухаалаг нисэх буудлын сургалтын төв байгуулж болно" гэж зөвлөжээ.
-Ерөнхийлөгч төрийн айлчлалын онгоцнуудыг буулгаж байх чиглэл өгчээ-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс төрийн дээд хэмжээний айлчлалуудыг "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудалд хүлээн авах чиглэл өгсөн байна. Энэ хүрээнд хамгийн сүүлд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын багийнхан тус нисэх буудалд газарджээ.
Өмнө нь бидний энэ талаар хөндөж байсан Япончууд өргөтгөл барих уу, орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэх үү нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ховдын 60 тэрбумын толгойлогч, ждү, хөгжлийн банк, концесс, зээл тусламж нэн хөнгөлттэй гээд авч болох бүх маш хөнгөлттэй зээлүүдийг баруун зүүн гараараа Монголын ард түмнээс сохор зоос ч үлдээлгүй бүх боломжийг маань авч одсон хар хулгайч шүү дээ?????????????? Тендер элдэв мөнгөний цавчаанд Бямбацогтын нэр заав�##� холбогдоно шүү???? заяагүй хар шаар байгаан Хэн ингээд Монгол төрд Сайд хашуулаад байдгийн????? Бямбацогттой холбогдсон юм болгон авилг�##� авцаа өгцөө түй хар бузар бузрын хар хүүр шүү
Бямбацогтын сонгуулийн попрол байсан шүү.
Ноцтой хэрэг бна даа
Баахан хүн �##�ахгээгүй бол Буянт Ухааг зорчигч тээвэр, төрийн тэргүүний зэрэгт ашиглаж болохгүы. Олон улсын нөөц гэдгээ ч боль. Хамаг техник, мэргэжлийн ажиллагсадаа шилжүүлчихээд ...
чи битгий хуцан донгод. амаан мэдэж ярь солиор чи юугий нь ч мэдэхгүй мэргэжил мэдлэггүй чам шиг юм тэнгэр дор амьдарснаас үхсэн нь дээр дурааааак
МАН -н мафиуудын санаагаар бүх зүйлийг хууль бусаар шийддэг цаг багасаж байгаа шүү Миеэгомбын ач хүү Бямбацогтоо!!!
Япончуудтай учираа олчихож болохгүй юм байх даа, анхаасаа ш�##� утгагүй гэрээ байгуулсан юм
эннэ гэрээг иргэний нисэхийн тэндэр 6 жил зувчуулан хөлжсөн төрөөс төрсөн тэрбумтан гахай хочит ИНЕГ-ын дарга байсан Л.Бямбасүрэнгийн хийсэн ажил мөнөөсөө мөөн.... 60 тэрбумчин шүү дээ
Дэлгэрсайхан, чойжилсүрэн, Гантөмөр нарын мэдлэггүй, сэтгэлгүй хүмүүс ард түмэн ашигтай хэрэгтэй зүйлүүдийг хийх хүмүүс биш. Дээр нь бас Доржханд гэж нэг нөхөр мэдэмхийрээд л гай бна
Япончуудад барьца�##�агдчих юмаа Нүүрсний хулгайчдаас мөнгөө авч япончуудын мөнгийг төлж барьцаанаас гаргаач EС-aa
Төрийн ой санамж гэж байдаг юм болов уу. 2018-2019 онд л гэрээ хэлэлцээр явж байсан санагдана. МУ ын ЗГ хар орсон байж тараа, УИХ мэдсэн байж ёстой. Ийм арчаагүй овлиггүй байж болох уу