Япончууд өргөтгөл барих уу, орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэх үү
-2024.01.15-нд Япон талынхан манай ЗТХЯ, ГХЯ, ИНЕГ-ынхантай уулзаж, “концессын гэрээгээ цуцлах”-ыг анхааруулжээ-
Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" ОУНБ-ын концессын гэрээг хэрэгжүүлэгч Япон талынхан монголын эрх бүхий байгууллагатай уулзжээ. Уулзалтаар тодорхой шаардлагууд тавьж, концессын гэрээгээ цуцлахыг анхааруулсан байна. Энэхүү уулзалт арав хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 15-нд болсон аж.
Нэг талаас ГХЯ, ЗТХЯ, ИНЕГ-ын эрх бүхий албан тушаалтнууд нөгөө талаас Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэгч “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн 51 хувийг эзэмшигч Японы Улсын “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийнхан оролцсон гэх мэдээлэл бий.
Уулзалтаар Япон талаас тавьсан гол шаардлага нь: "Орон нутгийн нислэгийг "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудал руу шилжүүлбэл концессын гэрээгээ зөрчих бөгөөд цаашлаад цуцлах болно" гэх анхааруулгыг хэлсэн байна.
Мөн онгоцны түлш хадгалалтын савтай холбоотой шаардлага тавигдсан ч гэх мэдээлэл бий. ИНЕГ-ын харьяа Түлш ханган нийлүүлэх албаны хариуцдаг онгоцны сумалгаа хийдэг сав Буян-Ухаад байрладаг. Үүнийг төрийн өмчит "Эрчим ойл" ХХК-д эзэмшүүлэхтэй холбоотой шаардлага байж болзошгүй гэх.
Гол шаардлагынх нь учрыг ухаад үзвэл концессын гэрээний заалттай холбогдох нь анхаарал татах агуулга юм.
-2024.01.10-нд Засгийн газрын хуралдаанаар Буянт-Ухаа руу орон нутгийн зарим нислэгийг шилжүүлэхийг дэмжжээ-
Япон тал концессын гэрээгээ цуцлах хэмжээний анхааруулгыг яагаад өгөх болов.
Дээрх уулзалтаас тав хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 10-нд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” руу шилжүүлэх талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцуулга хийсэн байна.
Улмаар орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд Буянт-Ухаад шилжүүлэх талаар Японы эрх бүхий байгууллагатай яриа хийхийг дэмжсэн шийдвэр гарчээ.
Энэ нь концессын гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулахаар тохиролцох хэмжээний асуудал гэсэн үг юм.
-Концессын гэрээнд "Буянт-Ухаа ОУНБ-ыг ажиллуулж болохгүй" гэх заалтаа зөрчинө гэж үзжээ-
Тодруулбал, концессын гэрээндээ Хөшигийн хөндийн нисэх буудлаас 150км радиуст өөр нисэх буудал ажиллуулахгүй гэх заалт бий. Буянт-Ухаа руу орон нутгийн нислэг шилжүүлбэл энэ заалт хөндөгдөх юм.
Концессын гэрээний 9.6.4-т Концессын хугацаанд УБХОУНОШБ-аас 150 километрийн дотор байрлах аливаа нисэх буудлаас эсхүл нисэх буудал руу хуваарьт/хуваарьт бус Арилжааны нислэг үйлдэх зөвшөөрлийг Эрх бүхий этгээд эсхүл Төрийн эрх бүхий байгууллагаас аливаа бусад этгээдэд олгохгүй байх явдлыг Эрх бүхий этгээд хариуцна.
Өөрөөр хэлбэл, Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудлын 150км радиуст "Буянт-Ухаа" олон улсын нисэх буудал багтаж буй тул өөрчлөлт оруулах шаардлага үүснэ. Өөрчлөхгүй, зөрчвөл доорх заалтаар концессын гэрээг цуцлах хэмжээний асуудал яригдана гэсэн үг.
38.1.2-т Эрх бүхий этгээд энэхүү гэрээний 9.6 дахь хэсэг (Өрсөлдөх нисэх буудал болон арилжааны боломжуудыг хязгаарлах)-т заасан үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээ цуцлахыг тусгаж өгчээ.
“Эрх бүхий этгээд” гэдэг нь Монгол Улсын ЗГ-ыг төлөөлж буй Үндэсний хөгжлийн газар эсхүл концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага.
Манай Засгийн газар болон ЗТХЯ орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэх гээд байгаа нь хүчин чадлын асуудалтай холбоотой гэх.
Чингис хаан олон улсын нисэх буудал нь 1.2 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай аж. Энэ жил 1.7 сая зорчигч хүлээн авчээ. Ирэх зун 2.2 саяд хүрэх төсөөлөл бий. Тэгэхээр нисэх онгоцны буудлын хүчин чадлын асуудал хөндөгдөх юм.
Иймд Засгийн газрын зүгээс орон нутгийн зарим нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэх гэрээ хэлэлцээрийг Япон талтай хийх шаардлагатай гэж үзэж байгаа гэсэн үг. Харин Японы талынхан орон нутгийн нислэгийг шилжүүлэхгүйгээр "Бид өргөтгөл барья" гэдэг саналыг ч илэрхийлсэн тухай мэдээлэл бий.
Ташрамд дурдахад,
Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлын менежментийг хэрэгжүүлдэг.
“Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулж байв. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нөгөө талаас “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Такэо Като нар гарын үсэг зурсан байдаг билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Төрийн өмчийн бодлого зохицуул�##�тын газар гэж оролцохгүй юмгүй, оролцсон болгон нь бүтэлгүйдэг газар байнаа.
Mungu bhgui, trushlaga bhgui hunees guilgchilj niseh buudlaa bariulna, daraa ni deeremdej avah gene delhiin shivshig haha
Хөрөнгө оруулагч нар ингээд зугтлаа даа яанаа
Бусдын эрхшээлд орно гэдэг л энэ дэээ!!! Төрд шург�##�сан хулгайчуудад мөнгөө �##�даагүй бол өөрсдөө нисэх бууд�##� барьчих л байсан байлгүй!!!!! Хулгайчуудаасаа авах юмаа
аваач ээээ!!!! Одоо болтол нэг ч хулгайч шийтгэл хүлээхгүй яваад л байхийм!!!!! Арай юмаааа!!!!
270$ саяар баригдах нисэх буудлыг 650$ сая болгож Япон, Монгол үгүй цус�##�ж идсэн нисэх бууд�##� нь 90-ээд онд Японд баригдсан орон нутгийн нисэх буудлын зургийг шууд хуулбарлаж баригдсан. Энэ Япончууд хүнд нь тааруулна нь гэдэг шиг шавар тагз барьж өгчөөд концесс гэрээгээ хар гэдийгээд байна ш дээ. Ядаж байхад шинэ нисэх буудлын удирдлагын баг нь баахан хужаагийн эрлийз хурлийз шоохууз Цэвээндаш, Азбилэг, Нандинцэцэг, Төгсөбаяр нар гээд 10-аад хүн удирдаж байна. Аргагүй байх дээр нь төрд хужаагийн эрлийзүүд гараад нэг нэгнээ татаад чиглэл өгөөд сууж байна.
Хачин жижигхэн юм барьчихаад... Одоо багтахгүй байгаа биздээ..... Манай дээгүүр байгаа хүмүүст �##�сын хараа гэж даанч �##�га. Гадаадынхан тэрэнд нь тааруулсан хөрөнгө оруул�##�т хийж бна. Хөрөнгө оруулатын хууль буруу батлагдв�##� манайхан МӨНГӨ олох гэж бүх газраа өрсөлдөж зараад дараа нь ПАЛЕСТИН шиг болно шүү.
Гэрээний үүргээ дагаачээ ...ийм байт�##�аа гаднаас хөрөнгө оруулна гэх. Овилгогүй эргэж буцсан түшмэдүүдтэй
Буянт ухаа руу АТҮТ-г нүүлгэж оруулна гэхээр МИАТ-н шун�##�ын савнууд орон нутгийн нислэгээ эндээс явуулна гээд оруулаагүй. Хоосон байшиндаа оруулчихв�##� АТҮТ нь Эрэлийн Эрдэнэбатад 40 сая төгрөг сар болгон өгөхгүй болж сайхан болох гээд байдаг. АТҮТ-н дарга нар нь хол явахгүй гээд нүүхийг шамдахгүй Эрэлийн байранд орчихсон. Түгжрэл энэ тэрээ бодвол төрийн байгууллагуудыг хотын зах руу нар нүүлгэмээр. Яам нь юу бодож суудаг юм.
ЭНЭ ОНГОЦНЫ БУУДЛЫН ТӨСЛИЙГ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ТӨСӨЛ БОЛСОН, НАМАЙГ УРЬЖ АЖИЛЛУУЛСАН. НАМАЙГ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР УРЬСАН УЧРААС ИРСЭН, БИ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ТӨСЛИЙН УДИРДАГЧ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ БААХАН МАГТААД ХАШГИРААД БАЙСАН ТӨСЛИЙН ЗАХИРАЛ НАВААНЦЭДЭНГИЙН ЭНХБАТ ХААЧВАА??????? ДАРААГААР НЬ ХЭЛЭХЭД ИЙМ ЖИЖГХЭН УМГАР САЛТАА ШИГ БАРИГДСАН ГЭЭД ХЭН МӨНГИЙ НЬ ШААЧВАА ГЭХЭЭР УСАНД ХАЯСАН ЧУЛУУ ШИГ ЭНЭ ХҮН АМЕРИК ГАРААД АРИЛААД ӨГСИЙШТ. ИЙМ Л ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ХЭЭЛ ХАХУУЛЬЧИД УЛСЫГ МИНЬ ЦӨМЛӨӨД НЭГМӨР СӨХРҮҮЛЛЭЭ ДЭЭ....
TUV AIMGIIN HUJAA GARALTAI NAAD HEN BEILEE.... navaanii enhbat gedeg hun chin saihanbilegiin naiz bayartsogtiin suganii us geseen
япончууд аягүй муу ажиллуулж байгаа юм чинь өөрсдөө ажиллуулахг боломжгүй юм уу
Зүгээр болж байгаа ажлаа унагаж яах гээд байна аа, ЗТЯ, төбзөг бүтэлгүй гарууд шүү
za ystoi hutsaa
Хэлсэн тохирсноосоо буцдаг зан бол хамгийн жудаггүй хзний зан
Зүгээр л энэ Буян-Ухаагаа ч бас наад японууддаа өгчихөөч дээ. Тэгээд л зүгээр болчихоно шд
Орон нутгийн онгоц нисэхээс л явб�##� болоошдээ.Цуцлахаар яах юм болдоо
Тохиролцоод маргааш нь буцдагаа больчих,овилгогүй зангаа зас
Өөрийн толгой мэдэлгүй амьдарч яваа ардчил�##� дээр хөрөнгө оруул�##�т чамайг тунхаглан шүтэж амьдрах уу даа
Энэ Бямбацогт гэдэг туучий хувийн ашиг сонирхолоор л ийм юм сэдэж байгаа даа??!!
Энэ Япончууд ёстой л хүнд нь тааруулж харьцдаг хүмүүс. Хэдэн Монгол дарга нар нь хүүхдүүдээ гадаадад сургаад энэ компаниас давхар ц�##�инжуулж байгаа шд. Тэрийг нь хүмүүс мэдэхгүй л гэж боддог байх даа. Амаараа дүүрэн компаниа боддог гэж ярьсан хүмүүс авч болох бүх юмыг ил нэг авч д�##�д ч нэг авч байгаа хулгайч нар.Япон захирлууд нь үүнийг мэддэг ч үнэн хэрэгтээ монгол хүн монголоосоо хулгай хийж байгааг нь хараад инээд нь хүрч суугаа. Ц�##�ин нэмж байгаа царай нь бага ц�##�интай ажилчид нь бага нэмэгдэл авч өндөр ц�##�интай дарга захирлууд нь өндөр нэмэгдэл авдаг жишигтэй. Энийгээ JAPAN management гэж ажилчдыг доромжлох их дуртай улс. Хэн нь ч байсан хулгай хийхээс хойш хөөж явуулаад монголчууд өөрсдөө энэ нисэх буудлаа ажиллуулв�##� таарна. Хэдэн тосгоны япон новш удирдах гэж хэдэн хулгайч монголчуудын амыг хараад л сууж байгаа шд. Бүх ажилчид чинь энэ онигоог чинь мэдэхийн цаагуур мэднэ. Төрийн хян�##�т гэж байдаг юм бол энэ новшийн компаниа цэгцлэх хэрэгтэй байна.
Яг үнэн энэ гэрээ нь хүртэл анхнаасаа буруу бн 150кмт өрсөлдүүлэхгүй ч гэх шиг яадгийн манай монгол улс буянт ухаагаасаа орон нутаг нисэхэд юу нь болохгүй гэж олон улсын нислэгт нь өрсөлдөх гээгүйл байна. Ер нь нэг муу хөгийн жижиг бууд�##� дундын авилг�##�аар 3-4 дахин илүү мөнгөөр барьж ашгаа хийчээд дээр нь бас өрсөлдүүлэхгүй ч гэх шиг. Нэг хөгийн шулаачин япон мобикомыг монголд ажиллуулж тэрбумтан болсон тэрэн шиг л юм хийж байна.
Гадаадаас га�##�иар нэвтрээд гарч ирж байгаа хэсэг яг үүдний амбаар мэт санагддагшт
Хогийн хулгайчид хэдэн х�##�сний самууай г�##�ны гар хөлүүд санжигнуулж ирээд л дуртай зүйлээ энэ жлсад хийдэг болж дээ төр засаг гэж байна уу амруу нь хэдэн долларыг гь хахт�##� нь чихээд хөөгөөд л гаргана биз дураарай муу гаружд уу гүй юу
Энэ буудлийг МАНАН-гийн 60-тэрбум Миеэ Эбэ гэх мэт хужаагийн гар хөл Н.Энхбат гээд гудамжинд лааз өшиглөж явсан л�##�раар хэд дахин цавчиж босгочихоод идэж ууж ханаад хэдэн япон хужаагийн эрлийз түүний гар хөлөө үлдээгээд явсан бүлэг хулгайчаа энэ засаг төр хэзээ цэвэрлэх гэж байна улс орны мөнгө бүх хүчийг ашиглаж босгосон хулгайчид дээрэмчидын оромж бузаруудаар үүд ха�##�гаа сахиулчихаад нүдэн б�##�ай чихэн дүлий суугаа төр засгийн мануухайнуудтай бол бүр ярилтгүй юм байна шүү бүлэг хулгайчидыг одоо бүгдийг нь энэ буудлаас утаж гаргаап эхнээс нь цэвэрлэх цаг болсон шүү ар араас нь энэ мэт бузаруудын оромжийг дэлбэдэх цаг нь ойртож байгаа шүү
Тусгаар тогтносон улс байж бэлэн нисэх буудлаа ч ашиглах эрхгүй байж болох уу, улсын эрх ашигийг доромжилж хохироосон гэрээг цуцлах ёстой, ийм гэрээ байгуулах шийдвэр гаргасан �##�бан туша�##�тнуудад хариуцлага тооцох ёстой
Японууд ч тонголзож бөхөлзөөд байх хэрнээ бас л хөгийн зан араншинтай улсууд шүүдээ. Хүчин чад�##� нь үнэхээр хүрэлцэхгүй бол эхний ээлжинд Буянт ухаад орон нутгийн нислэгээ шилжүүлж яагаад болохгүй гэж. Дараа нь шинэ нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөж болно. Боломж бол байгаа. Ер нь Япончууд өргөтгөх сонирхол ихтэй байх нь мэдээж хэрэг. Энэ бол бизнес. Цаадуул чинь �##�ь эртнээс л ийм юм болно гэдгийг мэдэж байсан, харин одоо ш�##�таг гаргаж дахин хөрөнгө оруул�##�т хийх замаар мөнгө эргэлдүүлэх сонирхолтой байгаа.
Буянт-Ухаа буудлыг орон нутгийн нислэгдээ ашиглах нь ядарсан иргэдэд явд�##� чирэгдэлгүй болох юм сан даа.
Хөшигийн хөндийн бууд�##� ч дээ чааваас .....
манайхан Гадныхантай Гэрээ хэлэлцээ хийхэд үнэн найдваргүй, Гэрээ хэлцэл хийж бат�##�гаажуулчаад уд�##�гүй тэгнэ ингэнэ гээд Новширч эхлдэг, Үгүй бол Гадны компани оруулж ирээд Хөрөнгийн нь дээрэмдээд авчихана,,,,,ёстой Найдваргүй гарууд,
Бямбацогт �####� Оросуудыг хилэгнүүлсэн, одоо Япончуудыг уурлууллаа. Ямар санаатай новш вэ.
Aijlchidiin shalgaa
Гэрээгээ мөрдөх хэрэгтэй.Өөрсдөө байгуулсан гэрээ тэрийгээ мөрдөхгүй байна гэж байхгүй биз дээ. Япончууд үндэслэлгүй шаардлага тавих хүмүүс биш гэдэг нь ойлгомжтой.
Хөшигийн хөндийн нисэх буудлыг яаж рекламдаж байлаа! Гэтэл одоо энэ юу вэ? Хуучнаасаа ч дордсон,5 хүн ч зөрж өнгөрөхөд хэцүү, үйлчилгээ гэж хог,үнэн үзлийн муухай бууд�##�! Ичиж үхээсэй,бариулсан хүмүүс нь, яг л монголын үнэн төрх харагдаад хэцүүдээ хэцүү.
Замын гэрэлтүүлэг хийж өгөөч гэж гуй!????????