УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дарга хаана, би тэнд

Энэ зургуудад ийм нэр зохихоор.

Учир нь, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан УИХ-ын сонгуулиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг, орон нутгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулиар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дагаж харагдав.

Уг нь тэр өнөөдөр /2024.10.11/өглөө эртлэн 07:00 цагт сонгуулийн санал хураалтын 28-3-1 дүгээр хэсэг дээр саналаа өгсөн.

Улмаар 9.40 цагийн орчимд Баянзүрх дүүрэгт байрлах санал хураалтын 25-26-5 дугаар байранд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дагалдаж яваа юм.

Өнгөрөгч зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүргийн 8-1-36-4 дүгээр хэсгийн санал авах байранд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй цуг явсан билээ.

Ж.Батбаясгалангийн хувьд, Т.Бадамжунайг УИХ-ын гишүүн байх үес туслахаар ажиллаж байсан намтартай. УИХ-ын Тамгын газар, УИХ -ын гишүүний бие төлөөлөгчөөр, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн даргаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүнээр, Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүнээр, НИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөөрхий бусдын суганы үс царайлан ингэж амьдрах гэж.

Зочин
Зочин

Шшш �######�уул цүнхийг нь бариад л д�##�даганаж явна чааваас гэж

Зочин
Зочин

ДАРГАА ГАДАА ХҮЙТЭРЛЭЭ ХҮЙТЭРЧ Л БАЙГ УУ? ДАРГАА ДАРГАА ХАЛЬТИРЛАА МЯНГА МЯНГАН ДАРГУУДЫН ДУНДААС МИНИЙ ДАРГА ҮНЭХЭЭР СОДООН ГЭЖ.МОНГОЛЫН ЦҮНХ БАРИГЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БӨЛГӨӨ

Зочин
Зочин

НИТХ-ын даргын ажлаа өгөөгүй байгаа шүү дээ. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдэг юм. Энэ үйлдлийг буруугаар сурт�##�члах нь дэмий хэрэг.

Холбоотой мэдээ

Back to top button