Ерөнхийлөгчийн хувийн тоглолт хойш, улсын имиж урагш

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ цаг мөчид Туркменистан улсад айлчилж байгаа билээ. Айлчлалын эхний өдөр тус улсад ОХУ-ын ерөнхийлөгч Путин мөн айлчилсан нь олон улсын анхаарлыг татаад байна.
Монголын хувьд эдийн засгийн хамтын ажиллагаагаа гадагш тэлэх сонирхол өндөр бий. Евроазийн Эдийн Засгийн Холбооны гишүүн улсууд руу бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох ажлыг Путиныг айлчлах үеэр хөндсөн нь тэднээр дамжин түншлэгч орнуудын зах зээл рүү нэвтрэх нэг боломж гэж ярьсан. Монгол Улсын хувьд Евроазийн Эдийн Засгийн Холбоонд 2016 оноос хойш “Элсэх хэлэлцээрийн үе шат эхэлсэн” гэсэн статустай явсаар өнөөдрийг хүрээд байгаа билээ. Энэ онд ерөнхийлөгчийн хийсэн гадаад айлчлалууд анхаарал татна.
Тухайлбал, Азербайжан улс байгалийн хийн нийлүүлэлтээр Оросын дайнаас хойш Европын зах зээлийг хангаж, энэ талбар дээр хэдийнэ байр сууриа бэхжүүлээд авсан улс. Путин энэ онд манай улсын ерөнхийлөгчийг айлчилсны дараа энэ наймдугаар сард тус улсад айлчилж, хэд хэдэн асуудлаар найр тавьсан нь тун сонирхолтой. Орос Украины асуудлаас хойш Оросын Европ руу нийлүүлж ирсэн байгалийн хийн зах зээл рүү Азербайжан орж ирснээр эдийн засгийн чадамж нь өсөн нэмэгдсээр байгаа билээ.
Туркменистан улсын хувьд мөн ялгаагүй байгалийн хийн нөөцөөр дэлхийд тэргүүлэгч улс төдийгүй өмнө нь ОХУ-аас Туркменистаны газар нутгаар дамжуулан Хятад руу байгалийн хий нийлүүлэх Путины саналд татгалзсан байр суурийг илэрхийлж байсан нь олон улсын анхаарлыг татаж байсан билээ. Энэ сард манайд айлчлах тов нь дуулдаад буй Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Путинтай уулзах үеэрээ болон, улс төрийн түвшинд Оросын шийдвэрүүдийг эрс шүүмжилсэн байр сууринаас хандаж байсан удаатай. Оросын зохиосон форум дээр цэргийн ажиллагааг нь дэмжихгүй гэдгээ ч илэрхийлээд авсан. Үндсэндээ ОХУ-ын гадаа бодлогод таатай ханддагүй улс орнууд руу манай улсын төрийн тэргүүн дараалан дээд хэмжээний айлчлал хийж буй нь цаагуураа манайхаар дамжуулан эдгээр нөхцлүүдээ эерүүлэх оролдлого хийж байна уу гэж харагдахаар.
Ингээд харвал манай улс ОХУ-ын гадаад харилцаа хумигдмал болсон энэ цаг үед тэдэнд тодорхой гүүр болж түлхэц үзүүлсний хариуд Казахстанаас шатахуун нийлүүлэх, Туркменистанаас эрчим хүчний зарим асуудлаар тодорхой хамтын ажиллагааг эхлүүлэх, Азербайжантай гадаад худалдаагаа сайжруулахаар гар барьсан уу гэсэн хардлага ажиглагдаж буй.
Цаашлаад Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орноор элсэх эсэх асуудал хөндөгдөх үү гэх асуулт ч ургаж байна. Оросын өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн тус улсын гадаад хамтын ажиллагаа олон улсын анхаарлын төвд буй энэ эгзэгтэй цаг үед ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн хувийн тоглолт хийж тодрох гэж байгаад улсын имижээ унагах вий гэсэн болгоомж илүүдэхгүй буй за.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монголд л хэрэгтэй бол чөтгөртэй нийлсэн ч яахав дээ �##�инй бүр айж харж суухав дээ одоо дэлхий ийм хурдтай өөрчлөгдөж байхад монгол өөртөө ашигтай сан�##� бүрийг авах хэрэгтэй биз дээ
Хуц аа
ene heden uls dundaa lav manai Erunhiilugch the best!
ХҮҮК ЦААШЛААД МАН Ы МАНГАРУУД УЛС ОРНОО БОДОХГҮЙ ХУВИЙН ТОГЛОЛТ БАЙНГА ХИЙДЭГ. НЭГ Л ИХ ХУДЛАА МАЛИЛЗСАН ТЭНЭГ ГАР.
Dolooh gej ochson baih
Энийг �######�уулаачээ
Засгийн тэргүүн нь улсаа хөгжүүлэх үүрэгтэй
Yag minii bodoj bsniig ene door xelj!! Uls oron ard tumend xeregtei bol xentei ch xamtarch ajillaxad belen gesen taktiktai Erunxiilugchid talarxax xeregtei!!
Элбэгдорж шиг хувиа хичээсэн би болж байв�##� улс сүйрсэн ч хамаагүй гээд гадаадад хэвтэж байгаа амьтан биш дээ. Харин ч Хүрэлсүхийн гадаад бодлого маш сайн байгаа прагматик бие даасан маш сайн бодлого дэмжиж байгаа