НИЙГЭМНийгэм мэдээ
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Өнгөрсөн долоодугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, "Монголын радио"-ийн сэтгүүлч Э.Ганхуяг харамсалтайгаар амиа алдсан билээ.
Осол гаргасан жолооч нь өндөр хэмжээний согтолттой байсан гэх бөгөөд хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл маргааш буюу аравдугаар сарын 17-ны өглөө 09:00 цагт Сонгинохайрхайн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан шатны хэлэлцүүлэг болохоор товлогджээ.
Хэрэв тухайн жолооч гэм буруутай нь тогтоогдвол "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hunii ami nas hohirson bhad horih yal ni erkh hasahaasaa baga shaatsan mongoliin huulia gej
Амийг амиар солих хэрэгтэй.