Top StoriesУлс төрийн халуун сэдэв

ХААИС-ийг хөдөө рүү нүүлгэж, суурин дээр нь хаус сүндэрлүүлэх үү

УИХ-ын 2024 оны наймдугаар сарын 23-ны ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр Хүнс, хөдөө аж, ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг бусад эрхлэх харьяа байгууллагуудын хамтаар Дархан-Уул аймаг руу нүүлгэх саналыг гаргаж 50.4 хувиар дэмжсэн. 

Улмаар Засгийн газрын есдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ыг хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Дархан-Уул аймаг руу нүүлгэх нүүлгэх шийдвэр гарсан.

Үүнээс хоёр хоногийн дараа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Дархан-Уул аймагт очиж ХХААХҮЯ-ны байрыг бүрэн шийдвэрлэсэн. Харин нүүлгэн шилжүүлэлтийн зардал болох 2.4 тэрбум төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусгаж, энэ мөнгөөр хотоос ажилчдын нүүлгэх зардал болон орон нутгийн цалингийн нэмэгдлийг шийдвэрлэнэ гэсэн юм.

Энэ процессын нөгөө талд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр болон сангийн сайд Б.Жавхлан нарын байр суурь эсрэгцэлжиж яамны 30 хувь нүүж, 70 хувь үлдэхээр болсон тухай яриа гарав. Өөрөөр хэлбэл яамны харьяа газар болон хэдэн хэлтсүүд л Дархан-Уулд төвхнөх дүр зурагтай байгаа. Учир нь дарга нар яамыг нүүлгэн шилжүүлнэ гэж яаран мэдэгдсэн ч ард нь ажилчдын орон сууцны асуудал, амьдрал ахуйн нөхцөл байдал зэргийг тооцоолоогүй тул тодорхой хувь нь амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан хотод үлдэж, үлдсэн хэсгийг нь албан хаагчдын сонирхол, амьдралын нөхцөлтэй нь холбогдуулан шийдвэрлэнэ гэж байгаа. Энэ нь ямар нэгэн нийгмийн баталгааны амлалт, урамшуулал зэрэг байх болов уу. Бас нэг асуудал нь орон нутгаас ХХААХҮЯ-ыг зорьж ирэх ХХААГ, ХААТ-ийн мэргэжилтэн, ард иргэдийн хувьд заавал Дархан руу очиж асуудлаа шийдвэрлүүлнэ.

Бодит нөхцөл байдал нь ийм түүхий, учир дутагдалтай нүүлгэлтийн ажлын цаана Ж.Энхбаяр сайдын ашиг сонирхол бий гэх таамаглал, хардлага хөвөрч буй.

-МАН-ын ялалтын хөшүүрэг болсон Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрүүд замхарна-

Хэсэгхэн хүний ашиг сонирхол Монгол улсын хүнс, ХАА-н салбарын боловсон хүчин, технологийн шийдэл, ололтыг нэвтрүүлэх хүнд ачааг төрийн өмчит нэртэй төрийн дэмжлэггүйгээр оюутны төлбөр, ОУ-ын төсөл хөтөлбөр, эрдэмтэн багш судлаачдынхаа оюуны хүч, үр шимээр үүрч бүтээн байгуулж, нийгмийн харилцаанд хүлээсэн үүргээ чимээгүйхэн биелүүлж яваа ХААИС гэдэг том айлаар оролдож эхэллээ. Үе үеийн улс төрчдийн амнаас энэ сургуулийг нүүлгэх тухай яриа гардаг ч энэ удаад газар тариалан үйлдвэрлэлийн үндэс суурь болсон Агроэкологийн сургуулийг Дарханд шилжүүлэх шийдвэр гарлаа. Үүнтэй зэрэгцэн нэгэн агуулга хөндөгдсөн нь ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийг Дархан-Уул аймаг руу нүүлгэх ТЭЗҮ 2025 оны улсын төсөвт 800 сая төгрөгөөр гүйцэтгүүлэхээр суулгажээ. Монгол улсын үрждэг, ургадаг салбарын мэдлэгийн уурхайг мөхөөх ажилд Засгийн газар ханцуй шамлан орчихлоо. Балаг маш ихтэй шийдвэр.

МАА, био технологийн сургуулийг нүүлгэх зураг төсөв

МУ-ын ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал үндэсний” хөдөлгөөн болон МАН-ын ялалтын үндэс болсон “Цагаан алт”, “Шинэ хороо” хөтөлбөрүүдийн үндсэн хэрэгжүүлэгч, мэргэжилтнүүдийг бэлтгэдэг салбар нь үгүй болно.

БНМАУ-ын Засгийн газрын 1940 оны 12 сарын 6-ны өдрийн 45-р тогтоолоор улсын их сургуулийг байгуулж багш, эмч, зоотехникч, инженер зэргийн дээд мэргэжилтэй өөрийн үндэсний боловсон хүчнүүдийг бэлтгэн төрүүлэх тухай шийдвэрлэсэн байсан бол Монгол ардын хувьсгалт намын төв хороо, сайд нарын зөвлөл 1958 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хурлын Улмаар өдөр 95/104-р тогтоолоор ХӨДӨӨ АЖ АХУЙН ДЭЭД СУРГУУЛЬ байгуулах шийдвэр гарч МУИС-аас “Зоотехник факультет”, “Мал эмнэлэгийн факультет”-ийг салган дээр нь “Агрономийн факультет”-ийг шинээр нэмж байгуулан хүн амыг эх орны хүнсээр хангах, их сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх шийдвэрч хүрч, үүний үр шимийг нь эдүгээ хүртсээр байна. Төрийн алсын хараа, мэргэн бодлого гэдэг энэ юм.

Тухайн үед Зайсангийн аманд тасарч ирж байсан ХААИС нь өнөөдөр зургаан бүрэлдэхүүн сургууль, үндэсний дөрвөн эрдэм шинжилгээний хүрээлэн, Дархан-Уул, Баянхонгор аймгуудад төрөлжсөн салбар сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй сургалт-судалгаа–үйлдвэрлэлийг хослуулан төрөлжүүлсэн 1000 орчим багш, эрдэм шинжилгээний ажилтан, албан хаагчидтай ажиллаж 10 мянга орчим оюутан бакалавр магистр, докторт суралцаж байгаа нь Монгол улсын хүнс, ХАА-н салбарын том чадамж, дэлхийн зах зээлд Монголын тодотголтой бүтээгдэхүүний өрсөлдөөнийг бий болгох эх сурвалж гэж харж байна.

Тиймдээ ч БНСУ-ын Засгийн газраас ард түмнийхээ татварын хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж хоёр улсын засгийн газар хооронд гэрээ байгуулан “ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах” сэдэвт 5,000,000 ам.долларын төслийг 2022-2026 онд хэрэгжүүлж буй одоогоор төслийн үр дүнд судалгааны 4 том лаборатори, судалгаа хөгжүүлэлтийн төв,  тэжээлийн үйлдвэр байгуулан ажиллаж байна. Үүний зэрэгцээ Япон, БНХАУ-ын засгийн газруудын хөрөнгө оруулалт ХАА-н салбарт чиглэгдэж байна. Эдгээр улсууд оруулсан хөрөнгө оруулалтаа хумхын тоос болгох, ирээдүйд оруулах хөрөнгө оруулалтаа үгүй болсон салбарт өгөх болов уу.

-80 жилийн хөгжил, түүхийг 800 саяар нүүлгэж, хэрхэн төвхнүүлэх вэ-

ХААИС хөдөө тийш нүүснээр тэнд хэн очиж ажиллаж, хэн сонгож сурах вэ гэдэг нь хамгийн эхний асуулт, асуудал. ХААИС-ийн элсэгчдийн 70 хувь нь орон нутгаас ирж суралцдаг. Улмаар тэд нутаг орондоо хэрэгцээтэй мэргэжлээр суралцахын зэрэгцээ хотын хөгжил, соёлыг хөдөө тийш тээж түгээдэг онцлогтой. Уг нүүлгэх асуудал яригдаж эхэлснээс хойш оюутнуудаас асуулга авахад дийлэнх нь өөр сургууль шилжин суралцана, хотдоо үлдэнэ гэсэн нийтлэг байр суурьтай байгаа юм. Тэгэхээр сургууль нүүвэл элсэлт буурч, угаас хүртээмж муутай яваа боловсон хүчний дутмагшил улам бүр нэмэгдэх эрсдэл харагдаж байна. Монгол улсын ХАА-н салбарын дээд боловсролд цэг тавих эрсдэл бол энэ. Дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэсэн наян жил, ХАА-г шинжлэх ухаанчаар хөгжүүлсэн 100 жилийн түүх хаана очиж замхрах вэ. Энэ бол Болосролын Сайд өөрөөсөө асууж үзэх асуулт.

Өнөөдрийн дурьдагдаад буй ХААИС-ийн бүрэлдэхүүний хоёр сургуулийн хувьд  150 гаруй багш, ажилтан, 2000 орчим оюутан тэдний ар гэр ахуй амьдрал үргүйдэнэ. Үгүйдээ л гэхэд нэгэнт бэлтгэгдсэн боловсон хүчин нь гадаадын зах зээл рүү урсана энэ бол жижиг асуудал. Харин манай улсын үндэсний хөдөлгөгч салбарын хөгжлийн үндэс суурь, салбарын бүтээсэн үнэ цэнэтэй. цогц, төрөлжсөн тогтворжсон үйл ажиллагааг тасалдуулан нүүлгэн шилжүүлснээр эргээд босгож чадах уу гэдэг томоохон асуулт энд гарч ирнэ.

Засгийн газрын хөгжлийн мөрийн хөтөлбөрт туссан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүсүүдийг тодорхой чиглэлээр хөгжүүлэх заалтууд бий. Үүнд төвийн бүс ХАА-н эрчимжсэн, аж үйлдвэрийн бүс болно гэсэн төрийн бодлого. Гэхдээ төрийн бодлого оновчтой, төгс шийдэлтэй байх нь чухал. Өөрөөр хэлбэл ХАА-н эрчимжсэн бүс нутагт хэнийгээ нүүлгэн суурьшуулах дээр хэрхэн судалж, ажилласан юм бол. Салбарын суурь судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, гадаадын хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан орчин үеийн жишиг мэргэшсэн төвүүд, лабораториудыг хэрхэх вэ.

Хөдөө аж ахуйн сургууль "хөдөө" байх ёстой гэж үйл ажиллагааны чиглэлтэй нь уялдуулсан буруу ойлголт эндээс харагдана. ХАА-н их сургууль бол салбарынхаа боловсон хүчин бэлдэхээс хөдөөд соёлын үрийг тарьж, соён гэгээрүүлдэг өвөрмөц онцлогтой. Судалгаагүй "сугсалзсан" эрх мэдэлтнүүд минь эх орны хувь заяа хаана очиж үрэгдэх юм бээ. Эцэст нь тэмдэглэхэд, ХААИС-ийг нүүлгэж одоогийн суурин дээр тансаг зэрэглэлийн орон сууц сүндэрлүүлэхээр зураг төсөл нь гарч, яриа хөөрөө нь хийгдсэн гэх мэдээлэл буй. Өнгөн дээрээ салбарын бодлого хэрэгжүүлэх ажил мэт харагдавч, үнэн нь цаанаа маш олон тохироо, ашиг сонирхол, эрх ашиг үйлчилж байгаа талаарх мэдээлэл олон бийг цувралаар хүргэх болно.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 17, 2024 10:04

Энэ үндэстэн мөхөж бна.

zochin
zochin
10 сар 17, 2024 10:04

ene surguuliinhan unen archaagui. urgam#l ene tertei hamgiin orihon baihaar surguuli sh dee. ergen toiron ni suirsen. nogoon baiguulamjaa ayataihan ch tordoj chadaagui surguuli. uursnuu iim bgaad bval bulaah l baih daa

Зочин
Зочин
10 сар 17, 2024 10:51

хотоос гаргах тэлэх нь зөв гэхдээ маш суд�##�гаатай хүмүүсийн амьдрах орчинг эхлээд бодох хэрэгтэй дээ одоо онлайн их хөгжсөн болохоор заав�##� хотод шигдээд яахав дээ хотоос гарах нь та нарын эрүүл мэнэдэд ч хэрэгтэйдээ ямар газаргүй орон биш дээ

Зочин
Зочин
10 сар 18, 2024 17:18
Reply to  Зочин

Чи өөрөө хотоос гараач амжих уу

Багш
Багш
10 сар 17, 2024 10:55

ХААИС-ын суурин дээр хаус байтугай харуулийн Путик ч барих хүн байхгүй л дээ. Замын уулзвар утаа сигн�##� шуугиан түгжрэлд бүслэгдсэн орчин шүү.

Зочин
Зочин
10 сар 18, 2024 20:10
Reply to  Багш

Тэнэг хүүр вэ?

Ард
Ард
10 сар 17, 2024 13:33

Улсын хэдэн их, дээд сургуулиа Улаанбаатар хотдоо л байлгах хэрэгтэй. Яахаараа заав�##� ХААИС хөдөө байх ёстой юм. Багахан тэнэгт.

Улаанбаатар
Улаанбаатар
10 сар 17, 2024 18:52

Төр засаг яамд нь хөдөө рүү нүүж нутаг орноо хөгжүүлмээр юм

Зочин
Зочин
10 сар 18, 2024 11:28

суурин дээр нь мод тарь зүгээр л юу ч байхгүй модтарь санд�##� тавь

Зочин
Зочин
10 сар 19, 2024 17:32
Reply to  Зочин

ХААИС бол ордон сургууль.

Зочин
Зочин
10 сар 18, 2024 17:12

Хуучны хэдэн мундаг эрдэмтэн Докторуудыг мэдэх юм байна. Үг үйлдэл нь хүчтэй эрдэм мэдлэгтэй мундаг хүмүүс байсандаа. Одоо ч төсөл хөтөлбөр хөөж мөнгөний араас гүйдэг хийж бүтээсэн зүйлгүй хэдэн юмнууд байдаг сурагтай
Явуулсан нь зөв. Цэцэрлэгт хүрээлэн болговол таарна.

Зочин
Зочин
10 сар 19, 2024 00:07
Reply to  Зочин

Сурагтай ч гэх шиг. Өөрөө нүдээр хараагүй байж хүний үгээр үг хийдэг арчаагүй юм бэ

Зочин
Зочин
10 сар 18, 2024 20:10

Газар нь үнэтэй болохоор газрын авах гэж л шунаж байна даа. Авробус-3 ийг хотын төвд түгжрэл үүсгэж байна гэж нүүлгээд оронд нь цэцэрлэгт хүрээлэн барина гэж чөлөөлүүд одоо бол худ�##�дааны комплекс, 20 давхар цементэн ширэнгэ болгосондоо. ХААИС-ийн газар үүний араас л орно. Юун хотын түгжрэлийг бууруулах улам нэмэх болно

Зочин
Зочин
10 сар 18, 2024 20:18

Энэ улсад төсвмйн мөнгийг өөр хэрэгтэй зүйлд зарцуулах зүйлгүй болтлоо бүх асуудлаа шийдсэн юм байхдаа. Хэдэн хүний эрх ашигт нийцүүлж 66 жил оршин тогтносон, өөрийн гэсэн матери�##�лаг баазтай, улсын нэртэй ч төсвөөс нэг ч төгрөг авдаггүй цэцэрлэгийн хүүхдийн т�##�бөрөөс 2 дахин бага сург�##�тын төлбөрөөрөө ХАА-н боловсрол, шинжлэх ухааныг төрийн өмнөөс хариуцаад явж байгаа институтыг нухчин сүйтгэх ямар хүсэл, сонирхол байна вэ?

Зочин
Зочин
10 сар 18, 2024 20:25

Орон нутагт оюутан хир элсэж байгаа вэ. Төрөөс Орон нутагт элссэн оюутнуудын төлбөрийн 50 хувийг төлөх. Орон нутгийн их сургуулиудын орчныг сайжруулах зорилгоор хэдэн тэрбумаар нь зарцуулсан. Гэвч харамс�##�тай энэ нь ямар ч үр дүнгүй. ХААИС-дархан дахь с�##�барт төрөөс хэдэн тэрбумаар нь зарцуулж оюутны байр хичээлийн байрыг нь зассан. Гэвч одоо тэнд оюутны байр нь түрээсийн байр, Хичээлийн байр нь түрээсийн оффис болж хувирсан. Төрийн мөнгө уйлахгүй юм даа. Одоо тэгсэн чинь зөвхөн орон нутагт байгуулах сургуулийн ТЭЗҮ дээр нь төсөв дээр 800 сая тавьчихсан. Барих төсөв нь хэдэн зуун тэрбумаар яригдаж байгаа. Төр мөнгөө зарцуулах өөр тулгамдсан асууд�##�гүй болжээ

Зочин
Зочин
10 сар 19, 2024 11:05

Уурлаад яахав , ер нь гарсан дээрээ, ялангуяа оюутнууд нь хөдөө м�##� дээрээ юмаа сурсан дээрээ, хөдөөнии овутнууд чинь шөнөжингөө баардаад, архидаад, дараа зодолдоод хутга шөвөг болоод хонодгиин байнаа, энииг т�##� т�##�аас нь анхаармаар юм. Дотуур байртай ойр эмнэлэгт хэвтсэн чинь шөнө унтаж чадахгүйм байна.

Зочиг
Зочиг
10 сар 19, 2024 12:42

Хотын түгжрэлийг хотодоо л шийдэр дээр анхаарах хэрэгтэй

Зочиг
Зочиг
10 сар 19, 2024 12:44

Төрийн захиргааны төв байгууллага төвдөө л байх хэрэгтэй ХХААХҮЯ дархан нүүх нь энхбаяр сайд хувмйн ашиг сонирхол их байга шүү.

Зочиг
Зочиг
10 сар 19, 2024 12:44

Хөгжих биш хөглөрч байна даа

Irgen
Irgen
10 сар 19, 2024 16:04

Er ni bodood baihad ikh sonin shuu
Iim ikh tom nutag devsgertei oron baij Darhan tsaatsat gazruuddaa Shambaaraldsan barilga baiguulamj barij l baidag.
Khotoo teleed ter saihan khooson gazruud deeree barilga baiguulamjaa barij boldogui um uu
Zaisangaa yostoi bolj ugvul chuluulvul mun saihnaa.
Gadniihan ireed manai uudam nutag devsgeriig kharaad uulga alddag
Getel mongolchuud bid UB taa shambaaraldaad l
Uragshaa saadgui gardag agaar salhia haagaad khar utaandaa manaraad l suuh um daa
U l bna ezgui saihan tal tsahilgaani shugama dagaad
barilgajij boldogui um bolov uu?

Зочин
Зочин
10 сар 20, 2024 17:54

ХААИС байдаг нүүлгэнэ гэж ярихын оронд хувийн дээд сургуулиудаа цэгцэлээ хөдөө орон нутгуудруу шилжүүлээ

Зочин
Зочин
11 сар 3, 2024 22:00

Нуухыг авах гээд нүдийг нь сохлох гэгчээр хөдөө аж ахуйн нэгэнт бүрэлдэн тогтсон дээд боловсрол, шинжлэх ухааны тогтолцоог задлан тараах вий

Холбоотой мэдээ

Back to top button