СПОРТ

МУГТ Э.Цэндбаатар: Гурван сар тасралтгүй бэлтгэл хийсний үр дүн өнөөдөр гарлаа

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа өнөөдөр буюу 10 дугаар сарын 17-нд Флорида мужийн Плант хотод хийлээ. Тэрбээр Пуэрто Рикогийн боксчин Фрэнси Фортунатог ялж тивийн бүсийг эх орондоо авч ирэхээр боллоо.

Түүний хувьд тулаанаа хийж гарч ирээд монголынхоо ард түмэнд баярын сэтгэгдэл хуваалцлаа. Тэрбээр, "Гурван сар тасралтгүй бэлтгэл хийсний үр дүнд хүсэн мөрөөдөж байсан аваргын бүсээ авсандаа маш их баяртай байна. Намайг үргэлж дэмжиж ирсэн монголынхоо ард түмэнд маш их баярлалаа. Өнөөдөр би мөрөөдлийнхөө жижигхэн хэсэгт л хүрлээ. Цаашдаа ирээдүйд их олон  том том бүснүүдийн төлөөх тулаануудыг хийх болно.

Манай дасгалжуулагч миний энэ амжилтад маш том нөлөө үзүүллээ. Намайг гурван сар тасралтгүй бэлтгэл хийлгээд, хараа хяналт, сахилга баттай байлгаж өгсөн. Заримдаа хэт их шахалтаас болж бэлтгэлээ, багшийгаа үзэн яддаг үе байсан ч гэсэн сэтгэлзүйгээр дэмжиж, тусалж ирсэн нь энэ ялалтын эх үндэс болж өглөө.

Хоёрдугаар раундаас хойш гар бамбайж хавдсанаас өөр хүндрэл бэрхшээл бага байлаа. Хүчтэй ч өрсөлдөгч байсан.

Боксын спортыг сонирхож байгаа дүү нартаа хандаж хэлэхэд, хүсэл мөрөөдөлтэй байгаарай, монголчууд хичээвэл бүхий л зүйлсийн манлай болж чадна. Тиймээс хүссэн бүхий л зүйлээ хийгээд ахынхаа араас гарч ирээрэй гэж хүсмээр байна" гэлээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bat
bat
10 сар 17, 2024 16:30

wow mundag bailaa tsashda ch ulam ih hichegerei

Зочин
Зочин
10 сар 18, 2024 12:12

Ямарч хайрламаар хүү вэ дээ.Баяр хүргье цаанаасаа зан ааш нь эвдрээгүй хүү шүү.Олон ярилцлагыг нь уншиж байлаа.Эгэл хүү бна лээ.Улам улам амжилт хүсье.

Зочин
Зочин
10 сар 19, 2024 18:20

Дүү минь сайн байна, олон амжилт хүсэн хүлээнэ, ард түмэн чинь.

Зочин
Зочин
10 сар 19, 2024 19:48

Chi chuu bayr hurgii

Холбоотой мэдээ

Back to top button