Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден Украинд нэмж 425 сая ам.долларын зэвсгийн тусламж илгээхээ мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт /2024.10.16/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй зэвсгийн тусламж нэмэгдүүлэх хүчин чармайлтын тухай ярьсан байна. Ингэхдээ Байден Украинд нэмэлтээр 425 сая ам.долларын зэвсгийн тусламж илгээхээ хэлсэн гэж Цагаан ордон мэдэгдэл хийжээ. Тэрхүү зэвсгийн тусламжид агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл, агаараас харвадаг сум, хуягт машин, бусад чухал хэрэгцээтэй сум зэрэг багтах юм.

Зеленский өөрийн Телеграм хуудас дээрээ бичихдээ Байден, Конгресс дахь хоёр нам болон АНУ-ын иргэдэд талархаж буйгаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна тэр Байдентай Украины ялалтын төлөвлөгөөний гол таван агуулгыг ярилцсан тухайгаа дурджээ. Зеленский ялалтын төлөвлөгөөгөө өчигдөр /2024.10.16/ улсынхаа парламентад толилуулсан бол өнөөдөр /2024.10.17/ НАТО-д танилцуулна. Байдентай ярилцсан тухайгаа Зеленский “Хамтарч зэвсэг үйлдвэрлэх тухай авч үзэх санал гаргасан. Мөн Украины цэргүүдэд нэмэлт сургалт өгөхийн ач холбогдлыг ярилцсан” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УТСАН
УТСАН
10 сар 17, 2024 13:31

ВО ЯАЦАН ОБОО КУЛГАЙЧ БЭ? ЕНЕ ЖОЛДОЙЦ ЕГЕР ТОЛГУЙ ГҮРЦЭД ЖОН БААДАГ ЯАЦАН ИК МЕНГЕТЭЙ КУЛГАЙЧ ВЭ? ЕНЕ ДАЙН МЕД ДУУЦАХАА БАЙЛА БИ ЯВАН ОЧООД КЕДЕН УКРААН НУКААД ХЕДЕН ДАЙЛЛУУР ӨВӨРЛӨӨД КУЛЬТАЙГАА ДАГУЛАД КАЗАКЗАСТАН ГАРЛА ЯБАН ЯАДЫН

Зочин
Зочин
10 сар 17, 2024 14:47
Reply to  УТСАН

Путин фашист Украйны маргааш нь л Казакстанруу дайрана шүү дээ ! Жолдас каа морилок болбаа ?!

Вон Бидон
Вон Бидон
10 сар 17, 2024 15:05

Зили (Барбарос) төлөвлөгөөгөө бариад Амeрик Eвропоор Коммунизмын хий үзэгдэл шиг тэнэж явна

Холбоотой мэдээ

Back to top button