Нийгэм мэдээ

М.Нарантуяа-Нара: Дэд даргын албанаас буусан ч УИХ-ын гишүүний бүрэн эрх хязгаарлагдахгүй

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ИЗНН-ын дэд даргын албан тушаалаас буулгасан. Тэгвэл тус шийдвэртэй холбоотойгоор М.Нарантуяа-Нара мэдээлэл өглөө.

Тэрбээр “Намаа УИХ-д дөрвөн суудалтай болгохын тулд их хичээсэн. М.Нарантуяа-Нара гэдэг нэр байхгүй. ИЗНН гэдэг нэртэй болсон гэж хэлж, амлалт өгч байж гарч ирсэн. Гэхдээ ингэж хичээсний дүнд намайг намын дэд даргын албаас буулгалаа. Нийт есөн дэд даргатай байснаас ганцхан намайг буулгах эвгүй учраас зүүн бүсэд дэвшиж байсан малчдын холбооны тэргүүн эмэгтэйг буулгасан. Би нам, улс төрд цагаан цаас шиг байгаа. Гэхдээ ийм хамаатнуудынхаа хүрээнд ийм муухай юм хийхийг нүдээр үзлээ. Өөрөөр хэлбэл өчигдөр ирц хүрээгүй тэр ирсэн хүмүүсийн 60 гаруй хувь шинэ бүрэлдэхүүн, өмнө нь харж байгаагүй хүмүүс байсан. Хөвсгөлөөс ирсэн гэсэн хэрнээ Хөвсгөлийнхөө  төлөөллийг танихгүй байсан. Нэг намд ах дүү дөрвөн хон байх нь зөв юм уу. Иргэдийн дэмжлэгийг авсан нам цэвэрлэгдэх ёстой. Ийм шударга бус байх юм бол ИЗНН татан буугдах хэрэгтэй. УИХ-ын хуралдаанд сөрөг хүчний намууд байх суух ёстойг хэлсэн. Асуудлыг шийдэхийн тулд асуудал хаана байгааг мэдэх ёстой. ИЗНН-ын дэд даргын албан тушаалаас буусан ч УИХ-ын гишүүний бүрэн эрх хязгаарлагдахгүй. Тиймээс мөрийн хөтөлбөрт багтсан ажлуудаа хийнэ" гэлээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 21, 2024 14:58

Юун ч олон дэд даргатай юм. ИЗНН бол жагса�##�тын 3-т бичигддэг болохоор эхний хэдэн хүн нь гишүүн болох нь тодорхой байсан л даа

Зочин
Зочин
10 сар 21, 2024 15:01

Намын гишүүн хэвээрээ юм уу. Анхнаасаа иймэрхүү биeэ ч зөв аваад явчихаж чаддаггүй, ажлын туршлагагүй, боловсрол дорой хүмүшсийг жагсаа лтын ард шургуулдгаа л намууд больчих

УТСАН
УТСАН
10 сар 21, 2024 15:30

ЗА ЗА НАРА МИНЭЭ МАНАЙ МАН д ХҮРЭЭД ИР ЧИ ХАРИН ГАНЦХАН АМЛАЛТ ӨГЧИХӨӨ МӨНХЭРДЭНИЙГ ЛАЙВААРАА ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛ ЧАМД ЗАСАГ БҮРЭН ЭРХИЙГ ЧИНЬ ӨГНӨ.

Зочин
Зочин
10 сар 21, 2024 17:24

Ширээ яагии толгойд гарчдэээ нам дагасан өлөн хулгаачуудл монголд гай болдогшдэээбогд уулын газар ждү нүүрс ногоон хуучин автобус гээл

Холбоотой мэдээ

Back to top button