Сурвалжилга

Сурвалжилга: Бид ямар үйл хийж, ямар зүтгэл гаргавал ижийнхээ ачийг хариулж болох вэ

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөр өнөөдөр /2024.10.23/ тохиож байна. Бурхан багшийн эхийн ачийг хариулсан өдөр нь Бурхан багш ээждээ зориулж гэгээрлийн сургаал номыг айлдсанаар ээж нь гэгээрлийн хутагт хүрсэн түүхтэй аж. Энэ өдрийг бурхны шашныхан “Эхийн ачийг хариулах онцгой өдөр” гэж үзэж, ээжийн ачийг хариулах, ээж аавынхаа ачийг санаж, тэтгэж ирснийг уламжилдаг юм байна. Үүний хүрээнд МБШТөв Гандантэгчилэн хийдийн Тэргүүн хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Нийслэлийн 77 дугаар сургуульд “Эцэг эхийн ачийг хариулах нь” сэдвээр хичээл орлоо.

Иймд Eguur News агентлаг Нийслэлийн 77-р сургуулиас бэлтгэсэн өдрийн сурвалжилгаа хүргэж байна.

Бидний хувьд 77 дугаар сургууль руу лекц эхлэх цагтай уралдан тус сургуулийн урлаг заал руу яаран очлоо. Урлаг заалны хаалгыг нээн ороход ахлах ангийн сурагчдын төлөөлөл, анги удирдсан багш нар, сургуулийн захиргаанд ажилладаг хүмүүс тус заалыг дүүргэсэн байлаа. Төд удалгүй Д.Жавзандорж хамба зааланд орж ирж ийн хичээл эхэллээ.

Тус хичээлээр, "Бурхан багш Тэнгэрийн оронд төрөл таалсан эхийнхээ ачийг хариулахаар тус орноо залран эхдээ болон бусад Тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар эхийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд, намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж замбутивд залран ирсэн хэмээн  манайд хэвлэгдсэн “Бурхан багшийн намтар”, түүхэн сурвалж ном сударт тэмдэглэсэн байдаг талаар мөн Монголчууд Бурханы шашинт орон болсноор Номт гурван улсын нэг болж, олон зуун жилийн өмнөөс энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн тухай маш сонирхолтой зүйлсийг ярьж байлаа.

Цаашлаад, Ард түмэн нийтээр “Эхийн ачийг хариулах” энэ өдөр нас барсан бол төрлийг сайжруулахын тухайд, амьд сэрүүн байгаа бол нас буяныг арвитгах ном айлтгуулж, хурал номын газраар орж, өргөл өргөж буянаа зузаатгах, улмаар ачлал үзүүлж баярлуулах, сайн үйл хийж буйгаа үзүүлэх, ярих, хилэнц нүгэл, хэрүүл тэмцлийг тэвчих, муу дадал зуршил, муу үйлээсээ татгалзахаа ээждээ амлаж андгайлж, ач буяныг нь дурсан санаж, үлгэр дуурайлал болох, сайн үйлсийг нь хүүхдүүддээ дурсан ярих зэрэг олон хэлбэрийн сайн үйлийг хийж болно" хэмээн байсан нь багш сурагчдыг тэр чигт нь бодолд автуулсан мэт заал тэр чигтээ амилангуй бас чимээгүй.

Бид Д.Жавзандорж хамба 40 минутын хичээлээ зааж гарч ирсны дараах сэтгэгдлийг хэдхэн хором хуваалцсан юм.

-Бурхан багшийн "Эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр"-өөр манай хийд дацангуудад “Бурхан багшийн чого” хурж, амьтны тусыг бүтээсээр ирсэн-

-Бурхан багшийн "Эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр" буюу төвөдүүдийнхээр "Тэнгэрээс буусан дүйчэн өдөр" удахгүй тохионо. Ямар учиртай өдөр болох тухай бидэнд хэлж өгөөч. 

-Эх хүн үр хүүхдээ эрдэнэт биеийг нь төрүүлж өгөөд үр хүүхдээ яавал зохистой гэдэг талаар өөрийгөө үлгэрлэн үзүүлээд замбуулинд буцаж заларсан өдөр. Тийм болохоор энэ нь бидэнд хойч үе яах вэ гэдгийг зааж байгаа маш ач холбогдолтой өдөр болж байгаа юм. Энэ өдөр нийслэлийн 77-р сургууль дээр ер нь эцэг эх, ээж гэдэг хүн ямар ачтай хүн бэ, бид ээжтэйгээ хүндэтгэлтэй харьцаж чадаж байна уу, ээж хүн бидний төлөө юуг хийсэн бэ, ээж бидний төлөө ямар их хичээл зүтгэл гаргаж байна вэ” зэргийг сурагчдад санууллаа. Эргээд сурагчдад “Бид ямар үйл хийж, ямар зүтгэл гаргавал ээжийн ачийг хариулж байгаагийн илрэл болох вэ” гэдгийг хичээлийн түвшинд орохыг эрмэлзлээ.

Гол ямар хүн энэ орчлонд зөв хүн болон хүмүүжих, ээж болон гэр бүлдээ хамгийн сайхан хайрыг бэлэглэснээр тухайн хүн өөрөө нийгэмд ямар гоё хүн болж төлөвших болов уу гэдэг дээр үндэслээд хичээлээ заалаа.

-Та хичээл дээрээ сурагчдад “Ээжийнхээ ачийг хариулах боломжтой” гэж хэлж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй яривал?

-Ээжийн ачийг бид ээжийгээ баярлуулъя, гол нь би ээжийгээ баярлуулахын тулд өөрөө их сайн явъя, нийгэмдээ сайн сайхан бүхнийг бүтээе гэж хичээж байгаа нь өөрөө ээжийн ачийг хариулж байгаагийн нэгэн илрэл. Гэхдээ төгс хариулна, дүүрнэ, дуусна гэдэг бол нэлээн алсын олон том зүйл байдгийг сурагчидтайгаа ярилцлаа.

-Сурагчид таны зааж буй хичээлд их анхааралтай сонсож байгаа харагдсан. Тэдний хандлага, энерги хэр их мэдрэгдсэн бэ?

 -Би 40 минутын хугацаанд маш том сэдвийг ойлгомжтой заахыг хичээсэн. Сурагчид харьцангуй маш сайн сонсож, ээжийнхээ ачийг би хариулж яваа юм байна шүү дээ, ирээдүйд ч сайн хүн болоод хариулж болох юм байна гэсэн бодлуудыг дотроо тээж байгаа дүр зураг харагдлаа. Энэ нь сурагчдад тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн байх аа гэсэн бодолтой гарч ирлээ. Өнөөдөр ганц үр дүн өгөхөөс гадна ирээдүйд амьдралын олон зүйлийг сайнаар өөрчилнө гэж итгэж энэ хичээлийг орсон. Тэр итгэл бүрэн дүүрэн биелэгдэх байх.

Энэ бас нэг талаараа өдөр хичээл учраас даалгавар нь өдөрт нэг минут “Ээж минь надад ямар ачтай хүн бэ” гэдгийг бодож байх. Ахиад нэг даалгавар нь “Би ер нь өглөө, оройдоо юуг буруу хийсэн бэ. Үүнийгээ хэрхэн, яаж засах вэ” гэдгийг бодож байя

Энэ бүхэнд өөрийн сэтгэлийн гүндэх бодлыг зөв удирдахад тустай. Энэ нь өөрөө буддизм, шинжлэх ухаантай их ойр ирж байгааг бид ашиглах боломжтой гэж харж байна.

-Зөвхөн эхийн ач гэлтгүй аавынхаа ачийг ч хариулах ёстой тийм ээ. Хэрхэн эднийхээ ачийг хариулах вэ. Энд ямар нэгэн шалгуур байх уу?

-Тийм л дээ. Эцэг эх маань ямар их хайр, ачлалаар гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэж, хүний зэрэгтэй болгохдоо мөн их цаг, хүч хөдөлмөр, эд эдлэлийг зарцуулсныг үргэлж санах учиртай. Аав ээжийнхээ хэн ч мэдэхгүй их хайр сэтгэлийн их хүч гаргаж байсныг ч төсөөлөн бодох ёстой. Юмны учир мэдэх цагаас эхлээд “Ингэж хий, ингэж болохгүй, ингэж яваарай” гэх мэт хэлж захиж, сургасан зүйл хичнээн их билээ. Ингэж ажиллаж амьдардаг юм гэдгийг биеэрээ үзүүлж дагуулж сургасан нь хичнээн их билээ. Захисан бүгдийг нь өнөөдөр би биелүүлж байгаа бил үү гэж бодох ёстой. Захисан сургасан зүйлийг нь биелүүлчихвэл аав ээж маань ямар их баярладаг билээ. Тэгэхээр захисныг нь биелүүлж, эцэг эхийнхээ сэтгэлд хүрч явах нь тэдний ачийг хариулж буй нэг том хэсэг юм. Мөн аав ээж бүрт хүүхдээ “Ийм л хүн болно. Ийм амжилтад хүрнэ” гэсэн итгэл хүлээлт байдгийг үргэлж бодон амжилт өөд тэмүүлж урагшлах ёстой. Амжилт бүтээлээ санаж төлөвлөж, зорьж байгаа зүйлээ аав ээждээ ярьж, тэдний зөвлөгөөг сонсох нь ч бас тэднийг баярлуулдаг. Энэ ч бас тэднийхээ ачийг хариулж буй нэг хэсэг. Мэдээж эцэг эхээ ачилж асрах нь ачийг нь хариулж буй хамгийн том буян юм. Хүүхдүүдийнхээ сайн үйлс бүтээж, сайхан амьдарч, хоорондоо эвтэй найртай байгааг л харж сэтгэл ханадаг улс шүү дээ.

-Ээжийн ачийг хариулах өдрөөс гадна сурагч, олон нийтийг хамарсан өөр уулзалт, арга хэмжээ зохион байгуулах уу?

-Хүмүүс нийгэмд соён гэгээрэх, аливаа зүйлийг ялгаж салган бодох, түүнээс илүүтэйгээр сэтгэлээ удирдах зэрэг асуудлуудаар олон нийтэд соён гэгээрүүлэх ажил хийнэ гэж зорьж байна. Өнөөдөр бол дөнгөж эхлэл нь шүү. Хамгийн гол нь ард иргэдийнхээ сайн сайхны үндсэн дээр л энэ бүх ажлуудыг төлөвлөн дэс дараалалтай зохион байгуулаад явж байна даа.

-Хичээлд суугаад гарч ирээд ээж рүүгээ залгаад "Хайртай шүү" гэж хэлэхийг хүссэн-

Харин сурагчид энэхүү хичээлийн дараагаар сурагчид юу ойлгож, мэдэрсэн талаарх сэтгэгдлийг хүргэж байна.

77-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Хулан: "Аав ээжийн ачийг хэрхэн хариулах талаар бидэнд хичээл орлоо. Энэ хичээлд суухаас өмнөх дурсамж, үеүдээ их бодож үзсэн. Заримдаа ээжийгээ гомдоож, уурлуулдаг байсандаа жоохон гэмшсэн. Харин хичээлд суусны дараагаар ээж рүүгээ залгаад “Хайртай шүү” гэж хэлэхийг хүссэн. Мөн ээж ч гэлтгүй бүх хүмүүсийг амьд байгаа дээр нь хайрлах хэрэгтэй юм байна гэдгийг маш сайн ойлгож авлаа. Зөвхөн өнөөдөр ойлгоод өнгөрөх биш ирээдүйн амьдралдаа сайн сайхан зүйлийг бодож, биелүүлж амьдрах болно оо.

77-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Нямсүрэн: Энэхүү хичээлд ээжийнхээ ачийг хэрхэн хариулав, ер нь ээжийнхээ ачийг хариулах боломжтой юу гэсэн сэдвийн хүрээнд заасан. Миний хувьд энэ 40 минутын хугацаанд ээжийн хийж өгсөн сайхан зүйлсийг бодоод, цаашдаа ээжтэйгээ хэрхэн зөв харилцах вэ, яавал ачийг нь хариулж чадах бол гэсэн бодол тээн гарч ирлээ. Бидэнд хичээл заасан хамба ламын өгсөн даалгаврыг бодож сайн сайхан амьдрах хүслийг минь жоохон ч гэсэн сэдээж өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 23, 2024 17:04

Шашин, төр Хоёр нь тц�####�а байна гэсэн хуультай. Гэтэл гандан хийдийн жаяа хамба маань ардын сургуульд шашины сурга�##�ь заагаад багш сурагчдаар з�##�бир�##� үйлдүүлээд явж байдаг. Монгол маань ер хаашаа яваад байна даа. Хөгшин хөвөөгүй л бүх нийтээрээ шашинд мунхарах нь тийм ч сайн зүйл биш шүү дээ.

Зочин
Зочин
10 сар 23, 2024 17:15

Хамба маань та эхийнхээ ачийг дараах зүйлийг хийснээр мөн цаг үргэлж сахьж явб�##� хариулж байна гэсэн үг шүү шэж хэлэх хэрэгтэй байсан шүү. Үүнд: 1. Хоорондоо хэрэлдэж зодолдохгүй хүнлэг ёс зүйтэй байх. 2. Нэгэндээ Хэн нэгнийгээ муулж хов зөөхгүй байх. 3.Архи ууж, тамхи татахгүй байх. 4.Facebook ухахгүй байх. 5.Гэрийн да�##�гавараа зөв чанартай хийж байх. 6.Хэзээч худ�##� ярьдаггүй байх. 7.Үргэлж шударгаар амьдрах. Гэр мэт зүйлийг хэлж өгсөн бол их л зөв байхаар байлаа. Даанч арай л өөр шашины үзэл суртлаа ярьсан бололтой.

Зочин
Зочин
10 сар 23, 2024 17:50

Дотоод зүрх сэтгэлдээ хайрлах хайрыг хүүхдүүдээ зааж өгөх нь хамгийн том эрдэм юм

Зочин
Зочин
10 сар 23, 2024 23:15

Ээжийн ачийг хариулж яах гээд байгаа юм бэ? Энэ хэнхэг лам бас худлаа хошгируулаад эхэллээ. Аав ээжийн ачийг хариулах огт шаардлагагүй. Өөрсдөө л дор бүрдээ хичээж явцгаа. Ш�##� худлаа хоосон юм сурта-лдаад байх юм. Эцэг эх хүн үр хүүхдээ өсгөх ёстой. Үр хүүхэд нь аятайхан төлөвшиж, амьдра-л зохион, хувьдаа болж бүтээж яваад нь эцэг хүн хүний сэтгэл ханаж баярлах ёстой. Үндсэн зарчим энэ. Манайх шиг ядуу орнуудад, чухамдаа Орос, манай хоёрт л ээжийн ач энэ тэр гэж настрийндаж өч төчнөөн худлаа дуу, элдэв зан үйл зохиож хоорондоо өрсөлддөг. Ямар ч хэрэг байхгүй. Хоосон эмоорол. Тэгээд л ачийг нь хариулж байгаа нь энэ гэж хоорондоо өрсөлдсөөр эцэстээ �##�таар суварга босгох дээрээ тулдаг биз дээ. Бид ямар үзээгүй ч биш дээ. Энэ долингор ламын а-лсын санаа нь энэ. Олноос бадир барьж, мунхаг олныг өглөгт өрсөлдүүлж хожоо олох. Төвдийн буддизм, Монголын улс төр яг нэг амьсгаатай. Дампуу. Явуургүй, увайгүй хэнээрхэл.

Холбоотой мэдээ

Back to top button