УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт гомдоллож байгаад төсвөө нэмэгдүүлжээ

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2024.10.23/ хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “Батлан хамгаалах салбарт хуваарилж буй төсвийг салбарын сайдаас асуулаа.

Харин Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Батлан хамгаалах салбарын төсөв бусад салбараас бага тавигддаг уламжлалттай. 2024 онд Хууль зүй дотоод хэргийн сайдын багцад 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдаж байсан бол Батлан хамгаалах сайдын багцад 20 тэрбумын хөрөнгө оруулалт тавигдсан нь 20 дахин бага. 2025 онд Сангийн яаманд нөхцөл байдлаа ойлгуулж байж, хөрөнгө оруулалтаа бага зэрэг нэмэгдүүлсэн” гэж хариулсан юм.

Тэгвэл 2025 оны төсвийн жилд 21 сайдын захиран зарцуулах зардлыг ихээс бага руу жагсаахад Батлан хамгаалахын сайд хамгийн их төсөв хуваарилуулсан 10 сайдаас 7-д жагсаж байна.

С.Бямбацогт ирэх онд 833 тэрбум 371 сая төгрөг захиран зарцуулах юм байна. Энэ нь Шадар сайдын төсвөөс нэг дахин их, Эрчим хүчний сайдынхаас 518 тэрбум төгрөгөөр их. Гадаад харилцааны сайдаас гурав дахин их. Өрсөлдөөний асуудал эрхэлсэн шадар сайдаас 100 дахин их байгаа юм.

Эндээс харахад, С.Бямбацогтын бага гэж гомдоллоод буй төсвийн дүн нь 14 сайдад хуваарилсан төсвөөс өндөр. Өнгөрсөн 2024 онд Батлах хамгаалахын сайдад хуваарилсан төсвөөс 813 тэрбумаар их байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хэнтэй байлдах гэж имй их төсөв авдгын, идэх гэж л байгаа биз, Бямбацогтыг мэдэхгүй биш

Зочин
Зочин

Идэж ууссан нь багдаагүй л байх.

Ард
Ард

Байлдах гэдэг аймшиг, тэргүүний техник болсон доо, харин ирэх дрон төдийг мэдэх, устгах, нийтээр дайжих төдий л юм, үүнийг тэргүүлж чадах эрүүдийг л бий болгох асууд�##� даа, амь дээх л хэрэгтэй, 50 хүнтэй тусгай цэрэг гаднаас ирэхэд ерөнхйилэгч нь зугтдаг улс болох уу???

Bataa
Bataa

Hanahgui shunaltan umas

Bataa
Bataa

Tsadah boloogui yu

Зоч
Зоч

Зодоон хийхээс өөр чадамжгүй юм бодсон чинь хэдэн гоожууртаа төсөв нэмүүлээд авч, овоо2

Зочин
Зочин

1 дахин их гэдэг ойлголт математикийн шинжлэх ухаанд байдаггүй юм даа, сэтгүүлч ээ. Дунд сургуулиа яаж нэг юм төгссөн юм бэ дээ, �######�уул.

Зочин
Зочин

Энэ муу бузар �######�аасай

Bataa
Bataa

Shunaltai tsadahgui hun um daa

Зочин
Зочин

Бямбацогт сайд ажлаа хийж цэрэг амь ору эхэллээ,монгол улсын батлан хамга�##�ах с�##�барын ун�##�тыг сэргээх нь дээ,баярл�##�аа,харин маш зав зарцуулаарай !

Зочин
Зочин

сайн байна сайд аа

Өнөболд
Өнөболд

Зөв шийдвэр болжээ. Улс орны аюулгүй байдлыг нэмэгдүүлэх хэрэгтэй, адаглаад л агаараас хамга�##�ах тоноглол бүхий газруудыг барьж байгуулв�##� зүгээр бна.

Холбоотой мэдээ

Back to top button