Гадаад

BRICS-ийн чуулга уулзалтад ОХУ-ын ашиг сонирхол давамгайлж байна гэв

Энэ жилийн BRICS-ийн дээд хэмжээний уулзалт ОХУ-ын Казань хотноо зохиогдож, өнөөдөр өндөрлөж байгаа билээ. БНХАУ, Энэтхэг, ОХУ тэргүүтэй нийт 36 улс орны төрийн тэргүүнүүд уг чуулга уулзалтад оролцох урдчилсан товтой байсан ч голлон засгийн газрын түвшний сайдууд оролцсон байна.

Оросын хувьд Украйнтай өрнүүлсэн дайны асуудлаар BRICS-ийн гишүүн орнуудын дэмжлэгийг авна гэсэн хүлээлттэй байсан ч талаар болов. БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин хоёр орны дунд үүсээд буй асуудалд ОХУ-ыг илүү хурцадмал байдал руу шилжихгүй байх санал гаргалаа. Түүнчлэн ОХУ-ын томоохон түншүүдийг нэг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энх тайванд уриалсан юм.

ОХУ-ын улсын зүгээс ам.доллараас татгалзах саналыг дэвшүүлж, Америкийн эдийн засгийн нөлөөллийг бууруулах тал дээр улс орнуудтай харилцан санал солилцсон юм. Олон улсын ажиглагчдын зүгээс энэ удаагийн BRICS-ийн чуулга уулзалтад ОХУ-ын олон улс дахь ашиг сонирхол илтэд давамгайлж хэмээн шүүмжилжээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Фашист Путлер их санасан газраа хоосон хоножээ.

Ккккк
Ккккк

Олон улсын шинжээчид гэж чухам хэн юм. Эх сурвалжаа тодорхой бичиж бай. Сэтгүүлч гуай

Холбоотой мэдээ

Back to top button