Нийгэм мэдээ

Эмийн сангууд "licemed" сайтын эмийн бүртгэлийг мөрдөж, жороор олгоно

Энэ 10 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж байгаа Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчлэлээр ихэнх эм зөвхөн эмчийн хүчинтэй жороор олгох болсон тул иргэд эмийн сангаас хүчингүй жороор болон жоргүйгээр эм авах боломжгүй болсон. Иргэдийн хувьд эмийг жортой, жоргүй олгох талаар нийгмийн сүлжээнд маргаан өрнөж, мэдлэг хомс байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор эмийн сангууд licemed сайтын эмийн бүртгэлийг заавал дагаж мөрдөж, жороор олгодог эмийг жоргүйгээр дур мэдэж зарах нь хориотой болжээ. Өөрөөр хэлбэл, өмнө жороор олгохоор заасан байдаг ч тэр бүр жор нэхэхгүйгээр худалдаалдаг байсан байна. Одоо харин эмийн сангууд жороор олгох эмийг дур мэдэн зарвал хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Үүнтэй холбоотой иргэд болон эмийн сангуудын хооронд зөрчил үүсэж, зарим эмийг заавал жороор олгодог болоод байна.

Толгойн өвдөлт намдаах, өвчин намдаах буюу Ибупрофен, халуун бууруулах, ханиадны эм, натри, рингер гэх мэт ихэнх эмийг заавал эмчийн бичсэн, стандартын шаардлага хангасан жороор олгож байгаа талаар эмийн сангууд цахим хуудаснаа мэдээлээд байгаа билээ. Иймд иргэдийн авах гэж буй эм жороор олгогдох эсэх талаар мэдээллийг druginfo.mohs.mn сайтаас харж болох аж. 

Гэхдээ https://licemed.mohs.mn/ сайтад бүртгэлтэй зарим эм ижилхэн үйлчилгээтэй хэрнээ үйлдвэрлэгчээсээ хамааран жоргүй болон жортой гэсэн хоёр янз байгаа нь дахин олон нийтийг төөрөгдүүлж байна. Жишээ нь, өвчин намдаах үйлчилгээтэй Ибупрофен 400мг нь Монголд үйлдвэрлэсэн буюу Монос болон Армон эмийн үйлдвэрийнх жоргүй, харин Германд үйлдвэрлэсэн Денка фарма эмийн үйлдвэрийнх жортой, мөн Вьетнам улсад үйлдвэрлэсэн жороор олгохоор заасан байна.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УТСАН
УТСАН
10 сар 25, 2024 10:44

АРАЙ ХЭТЭРХИЙ ЮМАА БЭЛГЭВЧЭЭ ЖОРГҮЙ ОЛГОЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ? БИ ЭНЭ ТЭНЭГ ШИЙДВЭРЭЭС БОЛООД ТОРГОН ӨМД ӨМСЧЛӨӨ ТАНАЙ НААД МУУХАЙ ХОТОД ОЧООД БАРАНД ТАНИЛЦСАН НЭГ МУУ ГОЁ ЭМЭГТЭЙТЭЙ ХИЙЦЭН ЧИНЬ БАЛАРЛАА ХӨӨШ ДААН Ч ГОЁ ЭМЭГТЭЙ ШҮҮ ТЭГЭЭД ЦААШАА НУТАГТАА ОЧООД ЭХНЭРТЭЭ НААЧЛАА ЭВИЙ ЭХНЭР МИНЬ МЭГШИН УЙЛААД НАДАД НЭГ ХАЙРЦАГ ГАЛ ХАМГААЛАГЧ АВЧ ӨГЛӨӨ ХОЁР БӨГСӨӨ ДОВ БОЛТОЛ ТАРИУЛААД Л БАЙЖИНА ЮМАА ЖААХАН АМЬДРАЛД ОЙРХОН ШИЙДЭЖ БАЙГААЧЭЭ ЯМАР АЙМААР ЕН.ХӨӨРХИЙ ЭХНЭР МИНЬ МАРГОНЦОВТОЙ УСАНД СУУХ Л ЮМ УГААХ Л ЮМ ХАМГИЙН АЙМААР НЬ МАНЬ ХОЁРЫН ЭРХТНИЙ ҮС ЗУЛГАРААД УНАЦАН ЭНЭ Л ИХ МУУХАЙ ХӨӨРХИЙ МИНЬ ХҮҮХДҮҮД МИНЬ ААВ ЭЭЖ ХОЁРООС ШОВРООД ЗАГАС ҮНЭРТЭЭД БАЙНА БАБА ГЭСИЙШТ ГЭР БҮЛЭЭРЭЭ ХОРЛОГДЛОО ДОО ОДОО ТЭР ГОЁ ЭМЭГТЭЙГ ОЛСОН ЭМЧЛҮҮЛЖ АВАХААС ХӨӨРХИЙ БАС НЯЛЦАЙГААЛ НОГООН ШИНГЭНЭЭ УРСГААЛ ЯВЖААГААШТ ГЭЦҮҮ Ч ЮМАА НОВШ ГЭЖ

Холбоотой мэдээ

Back to top button