УРЛАГ

“Miss Universe 2024” тэмцээнд З.Номинзул оролцож байна

Мексик улсын Мехико хотноо ирэх сарын 17-ны өдөр болох 73 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний финалд Монгол улсыг төлөөлөн өрсөлдөхөөр мисс З.Номинзул өчигдөр /2024.10.27/ тус улсыг зорилоо.

Дэлхийд хамгийн олон үзэгчтэй, нэр хүндтэй гэгддэг уг тэмцээнд энэ жил дэлхийн 130 гаруй улсын гоо бүсгүй оролцож байна. “Miss Universe” тэмцээний 2023 оны Монгол дахь тэмцээний ялагч З.Номинзул өнгөрсөн жил “Miss Universe” тэмцээнд оролцох байсан боловч насанд хүрээгүйн улмаас өнжжээ. Харин энэ жилийн тухайд “Miss Universe Mongolia”-г зохион байгуулагчид хүсэлт тавьсны дүнд 2024 оны тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох эрхийг нь баталгаажуулсан байна.

З.Номинзул нь Булган аймгийн Могод суманд төрж өссөн бөгөөд танилцуулгадаа "Монгол орны нүүдэлчин ахуй соёлоороо онцгойрон ялгарч, дэлхийн тайзнаа Монгол улсаа таниулна” гэжээ. Мөн сонирхуулахад, Монголын мисс тэмцээний цахим нээлттэй санал хураалт буюу "Voice for Change" номинацид 520 саналтайгаар 34 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна. Харин энэ номинацийн тэргүүн байранд одоогоор 89 мянган саналаар Тайландын мисс тэргүүлж байгаа ажээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button