Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд анхны удаа хоёр трансжендер эмэгтэй оролцоно
2023 оны Дэлхийн гоо бүсгүйн тэмцээн Эль Сальвадор улсын Сан Сальвадор хотод болно. Тэгвэл энэ удаагийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд хоёр трансжендер эмэгтэй оролцож буйгаараа онцлог юм.
Испанийн Анжела Понсе 2018 онд Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцсон хамгийн анхны трансжендер эмэгтэй болсон билээ. Энэ жил Португалын Марина Машети болон Нидерландын Рикки Валери Колле нэртэй транжендер миссүүд Сан Сальвадор хотноо өрсөлдөнө.
Колле өнгөрсөн долоодугаар сард Нидерландын гоо бүсгүйгээр тодорсон анхны трансжендер эмэгтэй болсон. Харин өнгөрсөн долоо хоног Марина Машети Португалын гоо бүсгүйгээр тодорсон хамгийн анхны трансжендер эмэгтэй болсон аж.
Трансжендер эмэгтэйчүүдийг гоо бүсгүйн тэмцээнд оруулах нь биологийн хувьд эрэгтэй хүмүүсийг эмэгтэйчүүдийн орон зайд оруулж ирлээ гэж зарим хүмүүс шүүмжилдэг. Харин Колле трансжендер эмэгтэйчүүдийг оролцуулах нь ЛГБТ+ хүмүүсийг төлөөлөх орон зайг үүсгэж байна гэжээ.
Эх сурвалж: Fox News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Utgaa aldavlaa ene temtseen