“Miss Universe” тэмцээнд 81 настай эмэгтэй оролцож, шагнал хүртжээ
Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss Universe” тэмцээний финалд Өмнөд солонгосын 81 настай эмэгтэй Чой Сун Хва өрсөлджээ.
Тодруулбал, өнгөрсөн сарын 30-нд Сөүл хотын Ганнам-гу хотын Барилгын төвд болсон 67 дахь удаагийн “Miss Universe Korea” тэмцээнд тус улсын мисс Чой тайзан дээр сувдтай цагаан даашинз өмсөн гарч ирж, үзүүлбэрээ үзүүлсэн байна. Энэ өдөр Солонгосын миссийн төлөөллийг шалгаруулах тэмцээнд Чой тэргүүтэй 32 нэр дэвшигч оролцжээ.
Улмаар Чой Солонгосыг төлөөлж дэлхийн тавцанд гарах миссээр шалгараагүй ч “Шилдэг хувцаслагч” шагналыг хүртсэн байна.
"Miss Universe" тэмцээнд оролцох насны хязгаар 18-28 насныхан гэж заадаг. Эл тоо олон жилийн турш шалгуурыг насаар тогтоох нь хоцрогдсон гэх шүүмжлэл дагуулсаар ирсэн. Тиймээс энэ жилээс "Miss Universe" тэмцээнд оролцогчдын насны хязгаарлалтыг цуцлаад байгаа юм. Иймд энэ онд анх удаа тус тэмцээнд 81 настай мисс Чой оролцжээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Саваагүй самган бн