"Багшийн хүүхдэд олгох тэтгэлэгт 1.1 тэрбумыг зарцуулж, 176 оюутан хасагдсан"

Багш мэргэжлээр суралцах оюутнуудад төрөөс дэмжлэг олгох асуудал шийдвэрлэгдсэн ч, хэрэгцээт бүлэгтээ хүрэхгүй байна гэх шүүмжлэл газар аваад байгаа.
Тэгвэл, БСШУСБХ-ны хуралдаанд, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа энэ асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгынхаа хариуг авчээ. Хариуг Боловсролын сайд П.Наранбаяр өгсөн байна.
Үүгээр бол,
- "Багш, багш мэргэжлийн суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам"-ын дагуу багш бэлтгэх бакалаврын сургалтын үндсэн хөтөлбөрөөр 657 суралцагчид 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.
- Харин шаардлага хангаагүй шалтгаанаар 176 суралцагч хасагдсан гэж мэдээлжээ.
Энэ нь 15-аас багагүй жил багшаар ажилласан хүний хүүхдэд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх журам юм. Хасагдсан 176 суралцагч нь магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр сонгоогүй аж.
Түүнээс гадна, багш мэргэжлээр сонгон суралцах оюутнуудад төрөөс дэмжлэг олгох тухайд,
- Орон нутагт мэргэжлээрээ ажиллах 88 сурагчид (өөр мэргэжлээс хөрвөж) 155.4 сая
- Бакалаврын үндсэн багш хөтөлбөрөөр 680 сурагчид 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Эхэнд дурдсан, багшийн хүүхдэд сургалтын төлбөрийн дэмжлэг олгох заалтын хэрэгжилт шударга бус, хүртээмжгүй байна гэж БСШУСБХ-ны гишүүд шүүмжлэв. Үүний хариуд байнгын хорооны дарга Ч.Ундрам "Энэ талыг анхаарч үзэн, холбогдох журмыг өөрчилж, уян хатан болгох чиглэлд ажиллаж байна" хэмээн мэдэгджээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗГ-ын 2024 оны 103-р тогтоолоор батлагдсан журмын дагуу төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг, ЕБС, ПКоллежид 15-аас доошгүй жил таср�##�тгүй ажилласан багш, ажилтны хүүхэд элсэлтийн ш�##�гуур хангасан шинээр элсэгч, 60-аас доошгүй оноотой сур�##�цагч бак�##�аврын түвшинд хамрагддаг. Ажилласан жилийн таср�##�таас оюутан хасагддаг, Бас тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр сурдаггүй бол хасагддаг. Сур�##�цагч болон эцэг эхийн ажилласан жил ганц сар тасарсан ч хасагддаг. Голч дүнгийн ш�##�гуур нь онигоо шүү. 60 оноо гэж F буюу түүнээс дээш дүнтэй бол хамрагдаж байгаа. Өөрөөр хэлбэл багшийн хүүхэд муу сурч болно, муу сурангаа төрөөс сург�##�тын төлбөрийн тэтгэлэг /эргэн төлөгдөхгүй/ ав гэсэн агуулгатай . F чинь муу ш дээ. ийм инээдтэй доогуур голч ш�##�гуур зааж журам боловсруулсан ажлын хэсэг бол арай дэндүү. Хамгийн доод голчоор тэтгэлэг өгдөг БЗСийн түүхэнд байхгүй сул шаардлагатай тэтгэлэг буюу дэмжлэг байдаг шүү. Хайран 1,1 тэрбум төгрөг.
Гишүүд шүүмжлэхийн тулд л шүүмжлэх гэхээсээ илүү наад сург�##�тын төлбөрийн дэмжлэгийнхээ нийгэм эдийн засгийн хорт үр дагаврыг бодоосой. татвар төлөгчдийн мөнгийг, төсвийн мөнгийг багш ажилтны муу сурдаг хүүхдэд үр ашиггүй цацмааргүй байна гэдэгт төвлөрөөч ээ. хоосон популизм, багш ажилтан, тэдний муу сурдаг хүүхдэд хайр зарлахаа болиоч ээ.
30 жил дээд боловсролын с�##�барт ажиллахдаа ийм ул ш�##�гууртай тэтгэлэг үзсэнгүй.
П.Наранбаяр сайд БЗС-ийн тэтгэлэг, зээлийн 2024 оны шинэ журмуудаа эргэн харж, журамд нэмэлт өөрчлөлт оруулсан ЗГ-ын тогтоол гаргуулаач ээ. Засгийн газрын тэтгэлэг байна /хуучин ерөнхий сайдын тэтгэлэг нэртэй байсан./ голч дүнг 3,00 гээд тааруухан ш�##�гуур оруулсан. бүхэл бүтэн Монгол улсын Засгийн газрын тэтгэлэг гэхэд дундаж оюутны голч оруулсан . харин шилдэг оюутны 3,5 ба дээш голчтой байх гэсэн бол зүгээр байлаа. Захын дундаж оюутан магадлан итгэмжлэгдсэн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр 3,00 сурна ш дээ. Тэгээд ч толгой сайтай хүүхдүүд элсэлтийн ш�##�г�##�таар өндбр оноо авч, тэргүүлэх мэргэжил рүү сурахаар ордог. Засгийн газрын тэтгэлэг гэхэд 3 гэж арай л тааруу голч заасан байна. Банк, аж ахуйн нэгж, байгууллагын тэтгэлэгт 3,00 гэсэн голч бол яахав дээ дүүрч ээ. МУ-ын ЗГ-ын тэтгэлэгт бол жулдсан голч дүнгийн ш�##�гуур ш дээ.