Бизнес мэдээ

ХХБ Францын төрийн өмчит хөрөнгө оруулалтын банктай BPIFrance стратегийн хамтын ажиллагаа эхлүүллээ

Монгол Улс болон Бүгд Найрамдах Франц улсуудын хооронд худалдаа, санхүү, эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол – Францын бизнес уулзалт”-д Худалдаа Хөгжлийн Банк (ХХБ) оролцлоо. Энэ үеэр ХХБ болон Францын төрийн өмчит хөрөнгө оруулалтын банк болох BPIFrance “Стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Стратегийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд талууд хоёр улсын бизнес, эдийн засаг, худалдааг дэмжих зэрэг олон талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр харилцан тохиролцов.

Тус форумыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион байгуулсан бөгөөд Франц Улсын 28 гаруй аж ахуй нэгж, байгууллагууд оролцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлж, нэтворкинг хийв.

ХХБ нь зам тээвэр, гадаад худалдаа, барилга угсралт, харилцаа холбоо, уул уурхай, аж үйлдвэр зэрэг төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг харилцагчдадаа таатай нөхцөл бүхий богино болон урт хугацаат санхүүжилт олгох замаар харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагаа болон Монгол улсын гадаад худалдааны эргэлтийг дэмжин ажилласаар байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 2, 2024 06:00

Orchuulagch 1 muuhai avgai bdag yum , hun irehleer naiz gj guigeed l beleg , belgiin ajil bolchihdog 1avgai baigaa,

Холбоотой мэдээ

Back to top button