Нийгэм мэдээ

Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад 11 настай хүүхдүүдийг хамруулж эхэлнэ

Энэ сараас хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад 11 настай хүүхдүүдийг хамруулж эхлэх юм байна.

Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад "Жилд умайн хүзүүний хорт хавдраар 620 мянган эмэгтэй оношлогддог. Үүний 400 нь Монгол улсад бүртгэгддэг. Иймд тухайн дархлаажуулалтыг эрчимжүүлбэл жилд 250 орчим эмэгтэй амь насаа алдахаас сэргийлэх боломжтой. Иймд энэ сараас эхлэн 11 настай хүүхдүүдийг тус вирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэлнэ" хэмээв.

Анх хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг Монгол Улс 2020 оноос сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д хийдэг байсан бол 2023 оны 10-р сард дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг заавал хийх вакцинд оруулсан.

Хүний папилома вирус гэж юу вэ, яаж халдварладаг тухайд,

Монголоор хүний хөхөнцөр вирус ч гэж нэрлэдэг. Дэлхий дээр хамгийн өргөн тархсан вирусүүдийн нэг. Одоогоор 100 гаруй төрөл зүйл шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагаас 40 орчим төрөл нь бэлгийн замаар халддаг байна.

Эдгээр 100 орчим төрлийг эмнэлгийн хэллэгээр хэв шинж гэдэг. 6 болон 11 дүгээр хэв шинжээр нь бэлгийн үү үүсгэгддэг бол 16, 18, 31, 33, 52, 58 дугаар хэв шинжүүдээр умайн хүзүүний хорт хавдар үүсгэгддэг аж. Эдгээр нь ихэнх тохиолдолд бэлгийн замаар халддаг учраас бэлгийн ид идэвхтэй амьдралтай байгаа залууст түгээмэл тохиолддог.

Гэхдээ бас агаар дусал, ахуйн хавьтлаар халдах боломжтой. Бид нар гарын үү, хөлийн эвэр гэж ярьдаг. Эдгээр нь папилома вирусийн 1 дүгээр хэв шинжээр үүсгэгддэг юм байна.

Илрэх шинж тэмдэг,

Бэлгийн үүний хувьд халдвар авчихсан мөртлөө тухайн хүнийхээ онцлогоос шалтгаалаад дунджаар 1-8 сар, дээшээгээ хэчнээн ч жил шинж тэмдэг илрэхгүйгээр явах боломжтой. Эмэгтэй хүний хувьд гадна бэлэг эрхтэн буюу гэмтсэн арьс салстаар нэвтэрч орсон бол яг тэр хэсгээрээ бэлгийн үү гарч илэрнэ. Эрэгтэй хүний хувьд мөн адил бэлэг эрхтэн, цавь, умдаг хавиар жижиг хэлбэртэй ургацагууд гарч эхэлдэг. Шинжилгээгээр яг ямар эд эрхтэн, эсүүдэд орсныг мэдэх бүрэн боломжтой.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button