АНУ сонгуулийн дараа бодлогын хүүгээ буурууллаа

АНУ-ын Холбооны нөөцийн сан пүрэв гарагт /2024.11.07/ бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулж 4.5-4.75 хувь болгосон байна. Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) хоёр өдрийн турш хуралдсаны эцэст энэхүү шийдвэрийг гаргажээ. Ийнхүү ХНС АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсний дараа бодлогын хүүгээ буурууллаа.
Өмнө нь тус сан есдүгээр сард хүүг 5.25-5.5 хувь байсныг 0.5 хувиар бууруулж 4.75-5.0 болгосон байдаг. Тэр нь сүүлийн дөрвөн жилд АНУ анхны удаа бодлогын хүүгээ бууруулсан тохиолдол болсон юм. “FOMC” мэдэгдэл хийхдээ “Эдийн засгийн үйл ажиллагаа тогтвортой хурдтай өргөжиж байна” гэжээ. Харин ХНС-гийн дарга Жером Пауэлл хэлэхдээ мягмар гарагт болсон сонгуульд Доналд Трамп ялалт байгуулсан нь ойрын хугацааны бодлогод нөлөөлөхгүй хэмээсэн байна. Мөн тэрбээр нэмж хэлэхдээ эдийн засагт эрсдэл учруулж магадгүй зүйлс буурсан гэсэн юм.
ХНС бодлогын хүүг бууруулсны дараа S&P 500 индекс 0.81 хувиар өсөж, АНУ-ын засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж бага зэрэг буурч 4.3355 хувь, хоёр жилийн бондын өгөөж нэмэгдэн 4.2136 хувь болсон байна. Мөн ам.долларын индекс 0.69 хувиар буурч, евро 0.62 хувиар нэмэгджээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.