"Архи, тамхи, хиймэл шүд нь амны хөндийн хорт хавдар үүсгэж байна"
Манай улс хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг болоод олон жил өнгөрч байна. Одоо ч бид нийгмээрээ энэ аюулт өвчний давлагаанд цохигдсон хэвээр. Элэг болон ходоодны хорт хавдраар өдөрт хэдэн арван хүн хорвоог орхиж, харин хэдэн мянган хүн зүгээр л ээлжээ хүлээн хэвтсээр байгаа нь маргашгүй үнэн. Нийгмээрээ ч энэ байдалд дасчихсан гэж хэлж болно.
Тэгвэл эдгээр хавдраас ялгаагүй аюул дагуулж болох өөр нэг хортой хавдар бол амны хөндийн хорт хавдар. Хүмүүсийн төдийлөн мэддэггүй, зарим хэсгийнх нь сонсож ч байгаагүй байж болох энэ хавдар амны хөндийн буюу мэргэжлийн нэршлээр толгой, хүзүүний байрлалтай хортой хавдарт тооцогддог. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн хавдраар оношлогдох хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм. Бид үүнтэй холбогдуулж уншигчдадаа мэдээлэл хүргэхээр Хавдар судлалын үндэсний төвийн Толгой, хүзүү нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч С.Денистэй ярилцсан ярилцлагыг сэргээн хүргэж байна.
-Сүүлийн үед амны хөндийн хорт хавдраар өвчилж буй хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай болсон байна. Ихэнх хүмүүс энэ хавдрын тухай нийтлэг ойлголтгүй байх шиг?
-Хорт хавдар гээд ярихаар хүмүүст хамгийн эхлээд элэг, ходоодны хавдар бодогддог. Харин эмэгтэйчүүдийн хувьд умайн хүзүүний болон хөхний хорт хавдар нийтлэг ойлголтод багтдаг байх. Гэтэл хүмүүсийн төдийлөн мэдэхгүй байгаа толгой хүзүүний байрлалтай хортой хавдар гэж бий. Үүнд амны хөндийн хортой хавдар буюу хэл, завж, уруулны хортой хавдар. Мөн хамрын хөндийн хортой хавдар, төвөнх, бамбай булчирхайн, арьсны хортой хавдар багтдаг. Уруулын хортой хавдрын хувьд ярихад тийм ч ховор биш элбэг тохиолдох болсон.
-Хэлний хортой хавдар гэж бас байдаг байх нь ээ?
-Байлгүй яах вэ. Ер нь толгой хүзүүний байрлалтай хорт хавдар дотроо амны хөндийнх дийлэнх хувийг эзэлдэг. Энэ төрлийн хавдрыг чухам юунаас болж үүсээд байгааг анагаах ухааны түвшинд олон улс орнууд судалсаар байгаа ч яг бат нотолсон зүйл одоогоор байхгүй байна. Харин үүнд нөлөөлж буй хэмээн үзэх хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгдүгээрт, архи тамхины зохисгүй хэтрүүлсэн хэрэглээ. Харин дараа нь таарамж муутай хиймэл шүд. Хиймэл шүдний тухайд холгох асуудал гардаг төдийгүй хийгддэг хуванцар материал нь хавдар үүсэхэд нөлөө үзүүлдэг. Тодруулбал, хиймэл шүдийг гурван жил тутамд заавал солих ёстой. Хуванцраар хийгддэг учир заасан хугацаанд солиогүй тохиолдолд химийн хортой бодисыг ялгаруулж эхэлдэг. Гурав дахь гол шалтгаан бол вирус. Өөрөөр хэлбэл, вирусээр дамжиж энэ хавдар халддаг байж болзошгүй гэдэг онол явагдаад байгаа. Энэ вирус ам залгиурын хортой хавдрыг үүсгэдэг гол шалтгааны нэгээр зайлшгүй нэрлэгддэг.
-Хавдрын урьдал өвчтэй хүмүүсийн 70 орчим хувь нь 40-өөс дээш насныхан-
-Амны хөндийн хорт хавдрын хамгийн чухал шалтгаан, эрсдэлт хүчин зүйлүүд?
-Жил бүр АНУ-д 40-дээш насны 49,000 хүн энэхүү хорт хавдраар өвчилдөг гэсэн тоо баримт байна. Амны хөндийн хорт хавдар ихэвчлэн хүзүүны тунгалгын зангилаагаар тархсан үед оношлогдож байна. Эрт үед оношлох нь хавдрыг ялан дийлэх гол түлхүүр юм.
Харин манай орны хувьд 1993 оны үед жилдээ 50-60 орчим хортой хавдар шинээр илрүүлдэг байсан. Гэтэл сүүлийн хэдэн жил энэ тоо хоёр дахин нэмэгдэж, жилдээ 110-130 хорт хавдартай хүнийг шинээр оношлож байгаа гэх. Өвчлөлтийн наслалт ихэвчлэн 50-аас дээш. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хавдрын урьдал өвчтэй хүмүүсийн 70 орчим хувь нь 40-өөс дээш насныхан байгаа аж. Гэхдээ залуу хүн амны хөндийн хорт хавдраар өвчлөдөггүй гэсэн үг биш. Сүүлийн үед энэ өвчин залуучуудын дунд мэр сэр ажиглагдаж байгаа.
Амны хөндийн хорт хавдрын төрлүүд
- Уруулын
- Хэлний
- Хацарны дотор талын
- Буйлны
- Хэлний доод өмнөд хана
- Тагнайн
Амны хөндийн хорт хавдрыг үүсгэх хамгийн том эрсдэлт хүчин зүйл бол тамхины хэрэглээ юм. Үүнд, Тамхи, навчин тамхи, гаансин тамхи, дүнсэн тамхи гэх мэт мөн архи,тамхи хоёуланг тогтмол их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс энэхүү хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байдаг.
Бусад эрсдэлт хүчин зүйлүүд:
- Тамхи
- Архи
- Хүний папиллома вирус
- Арьсны хорт хавдар
- Өмнө нь амны хөндийн хорт хавдраар оношлогдож байсан бол
- Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хорт хавдраар өвчилж байсан бол
- Дархлаа сулрах
- Хоол тэжээлийн дутагдал
- Генетикийн хам шинж
- Бэлгийн чиг хандлага
Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс өвчлөх магадлал хоёр дахин их байдаг.
-Тэгвэл үе шатны тухайд дэлгэрэнгүй тайлбарлавал?
Амны хөндийн хорт хавдрын үе шатуудыг дэлгэрэнгүй тайлбарлавал,
Эхний үе шат: Хавдрын хэмжээ 2 см буюу жижиг байх мөн хавдар тунгалгын зангилаанд тархаагүй байх
Хоёрдугаар үе шат : Хавдрын хэмжээ 2 -4 см мөн хавдрын эсүүд тунгалгын зангилаанд тархаагүй
Гуравдугаар үе шат: Хавдрын хэмжээ 4 см-ээс том мөн тунгалгын зангилааны нэг хэсэгт тархсан гэхдээ биеийн бусад хэсэгт тархаагүй
Дөрөвдүгээр үе шат: Хавдрын хэмжээ том, хавдрын эсүүд тунгалгын зангилаануудад болон бусад биеийн хэсгээр тархсан
Амны хөндийн хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 60% нь 5 жил болон түүнээс дээш хугацаанд амьдардаг. Эрт үед оношлогдвол эмчилгээний дараа илүү удаан амьдрах боломж бий болдог. Хавдар судлалын үндэсний хүрээлэнгээс эхний 1,2 үе шатанд оношлогдсон хүмүүсийн 70-90 хувь нь 5-аас дээш жил амьдарч буйг судалгаагаар тогтоосон байдаг.
-Амны хөндийн хорт хавдар ихэвчлэн сүүлийн шатандаа илэрч байна-
-Бусад төрлийн хавдартай харьцуулахад аюулын хувьд ялгаагүй биз дээ?
-Хортой хавдар учраас ялгаагүй. Үхлийн аюултай гэсэн үг. Амны хөндийн эрхтэнүүд өөрсдөө амин чухал эрхтэн биш, бүрэн мэс заслаар авч тайрах боломжтой боловч бусад хортой хавдрын шинжийг амны хөндийн хортой авдар өөртөө агуулдаг. Тэр нь эхний ээлжинд үсэрхийлэх боломжтой байдал. Энэ нь амны хөндийн аль нэг хавдар хүзүүний тунгалагийн булчирхай руу үсэрхийлж болно гэсэн үг.
Амны хортой хавдрын хувьд үсэрхийлэх хоёр зам бий. Нэг нь тунгалагийн замаар үсэрхийлнэ. Тодруулбал, хүний бие дотор бидний мэдэх цусны судаснаас гадна тунгалагийн судас гэж бий. Энэ нь бидний дотор эргэлдэж байдаг нүдэнд харагдахгүй шингэн байгаа. Тэр шингэнээр дамжин хүзүүний булчирхай руу очиж хавдар бий болгоно. Харин хоёр дахь нь цусны зам. Энэ замаар алсын эрхтэнд очоод үсэрхийлнэ. Жишээлбэл, уруул, хэлний хорт хавдар байлаа гэж бодоход цусны судас руу эргэлтэд ороод өөр эрхтэн рүү очиж тэнд хавдар үүсгэхэд үсэрхийлсэн хавдар болно. Энэ үсэрхийлсэн хавдар оношлогдоод даамжрах юм бол мөн л амь насанд аюултай.
-Авч байгаа арга хэмжээ, эмчилгээний тухайд ярихгүй юу?
-Хортой хавдрын хувьд оношлогдож байгаа үе шат гэдэг маш чухал. Эрт оношлогдох тусам эмчилгээний хүрээ, эмнэлэгт хэвтэх ор хоног, санхүүгийн зардал багасна гэсэн үг. Учир нь хорт хавдрын эсрэг мэс заслын, химийн, туяа эмчилгээ гээд мөнгө зарсан олон эмчилгээ байгаа. Хавдрын хувьд хамгийн эхний авах арга хэмжээ бол мэс засал. Мэс залсын дараа шаардлага гарвал химийн болон туяа эмчилгээ хийдэг. Харамсалтай нь дэлхий даяар толгой хүзүүний байрлалтай хорт хавдрууд их хожуу үедээ оношлогдож байгаа. Учир нь энэ төрлийн хавдар эхний шатандаа ямар ч зовиур өгөхгүй. Тухайлбал, хэлний хавдрын тухайд хэлэн дээр нэг зүйл гарчихсан байна гээд тухайн өвчтөн маань дур мэдэж витамин, эм, уусмал хэрэглээд болохгүйг нь мэдээд манайд хандах жишээтэй.
-Хавдрын нийтлэг шинж тэмдэг гэж байна уу?
-Толгой хүзүүний байрлалтай хавдрын нийтлэг шинж тэмдэг гэж байхгүй. Учир нь хавдрын онцлог бүр өөр өөр. Амны хөндийн хавдрын хувьд ярихад ихэвчлэн жижигхэн шархлаа үүснэ. Энэ шархлаа витамины дутагдлын үед гардаг шархлаатай төстэй боловч ялгаатай хэд хэдэн шинжүүд бий. Тэрийг нарийн мэргэжлийн эмч л ялгана уу гэхээс хүмүүс өөрөө салгаж таних боломжгүй байдаг.
Энэ төрлийн хавдраар өвчилсөн иргэдийн нас барах тохиолдлын тухайд. Эдгэх боломж их байх боломжтой юу?
-Харамсалтай нь одоо хүртэл эдгэх хувь бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа. Дэлхийн хэмжээнд амны хөндийн хортой хавдар туссан хүмүүсийн дийлэнх нь нас бардаг. Энэ нь оношлогдож байгаа үе шаттай холбоотой. Нөгөө талаас энэ төрлийн хортой хавдрын шинжүүдийг эмч нар сайн ялгаж мэдэхгүй байх тохиолдол ажиглагдахаас гадна, эмч нарын дунд айдас байхгүй байгаа юм болов уу гэж бодогддог. Нас барах хүртэлх эрсдэлтэй түвшинд хүргэж байгаа бас нэг хүчин зүйл нь ихэвчлэн хуучин архаг үрэвсэлтэй андуурагдаад, түүнтэй холбоотой эмчилгээ хийгдээд тэр нь үр дүнгүй болсон нөхцөлд манайх руу хандаж, оношлогдож байгаа тохиолдлууд гэж хэлж болно. Ихэвчлэн 50-аас дээш насны хүмүүс энэ төрлийн хортой хавдраар оношлогддог. Оношлогдсон тохиолдолд толгой хүзүүний харт хавдрын эмчилгээний төлбөрийг манай улсын хувьд даатгалаас төлөх зохицуулалт үйлчилж байна. Энэ сайн хэрэг шүү.
-Бусад төрлийн хорт хавдраар оношлогдсон хүмүүс гадны улсыг зорих нь нийтлэг үзэгдэл болсон. Толгой хүзүүний байрлалын хавдартай иргэд ч гадагшаа явж л байгаа байх. Гадны улстай харьцуулагдах ялгаа нь юу байна?
-Бид олон улсын эмнэлгүүдийн эмч нартай хамтарч байнгын сургалт семинаруудыг хийж туршлага солилцдог. Нэгдүгээрт, мэдээж европын анагаах ухаан манайхтай харьцуулахад залуу. Хоёрдугаарт , тоног төхөөрөмжийн хувьд өндөр хөгжилтэй орнуудын хагалгааны өрөө рүү ороход сансарын хөлөг рүү орсон юм шиг санагддаг. Тийм учраас тоног төхөөрөмжийн ялгаа байгаа.
-Бусад улс орон манайхаас илүү байгаа учраас иргэд эмчлүүлэхээр явж байгаа нь мэдээж. Тиймээс эмчлүүлэхээр явахад нь манай улсаас ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг болов уу?
-Өмнө нь Эрүүл мэндийн яамнаас толгой хүзүүний байрлалын хорт хавдартай нөхөн сэргээлтийн эмчилгээ хийлгэхээр гадагшаа явж болох өвчтөнүүдийн жагсаалтыг гаргадаг байсан. Тухайн жагсаалтад орсон өвчтөнүүдэд тодорхой хэмжээний хөнгөлөлтийг эрүүл мэндийн яамнаасаа төлдөг системтэй. Харин энэ байдал одоо өөрчлөгдсөн. 2011 оноос эхэлж нэлээд өргөн хүрээний нөхөн сэргээх мэс заслууд Монголд нэвтэрч нутагшсан юм.
-Хагалгаа хийхийн тулд 6-10 цагийг зарцуулдаг-
-Нөхөн сэргээлтийн эмчилгээ гэдэг нь?
Нүүрэн дээр болон амны хөндийд байрлалтай эрхтэнүүдийн хортой хавдрыг эмчлэхэд онцлог бий. Мэс заслын аргаар эмчилгээ хийлээ гэхэд тухайн эрхтэн буюу хавдартай хэсгийг авч болно. Гэхдээ авлаа гэхэд авсаны дараа ямар нэгэн байдлаар сэргээхгүй бол болдоггүй. Сэргээхгүй байснаар тухайн эрхтэний үйл ажиллагаа алдагдана гэсэн үг.
-Энэ тухайгаа дэлгэрүүлээд яривал?
Жишээ нь, хэлний хавдар байлаа гэхэд талыг нь тайрах хэрэгтэй болно. Гэвч хэл өөрөө зажилах, ярих, залгих бүх ажиллагаанд оролцоно. Тийм учраас нөхөн сэргээхгүй бол болохгүй. Нөхөн сэргээхийн тулд гарнаас буюу шууны далбаанаас эд авч шилжүүлэн суулгаад нарийн хоёр гурван судсаар залгаад сэргээчихнэ.
Уруулын хавдар бол уруулыг тэр чигээр нь авна. Хүн уруулгүй байж болохгүй. Тиймээс биеийнх нь аль нэг хэсгээс шилжүүлэн суулгаж пластик мэс засал хийж таарна. Үүн дээр онцлоод хэлэхэд амны хөндийн хорт хавдартай иргэд хагалгаанд орохдоо хоёроос гурван хагалгаанд зэрэг орох хэрэгтэй болдог. Хагалгаа зургаагаас арван цаг тасралтгүй үргэлжилнэ. Хортой хавдрын эмчилгээний мэс заслын нэг зарчим бол эрүүл эдийг оролцуулж тайрах ёстой гэдэг байдал. Нөхөн сэргээлтийг хийхдээ хэмжээ, зэргээс нь хамаарч хаанаас ямар эд авч шилжүүлэн суулгах вэ гэдгийг шийддэг.
-Ярилцсанд баярлалаа
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай ээж анх Хавдар Судл�##�д оношлогдоход , эмч нь 5 жилийн настай гэсэн ч 8 сар болоод л өнгөрсөн. Сүүлийн шатандаа оношлогдсонрүнд байхад нь туяа эмчилгээнд 33 удаа ороод, хамгийн сүүлийн туяанда ороод иаргааш нь унтаад сэрээгүй. Бас Хавдрыг нь авч байна гээд хэлийг буйлтай нь нийлүүлээд оёчихсон байсан. Арай ч дээ. Үлдсэн хэдэн шүдийг нь суга татаад авчихсан байсан. Бипэнд хэлэлгүй. Бие нь муу байхад туяа эмчилгээг нь зогсоогоггүй. Монголын эмч нарт итгэх хэрэггүй. Одоо болтол тэд чадваргүй хэвээрээ.
Туршилтын туулай болгоод, �##�ж байж дууссан.
Хавдар Судл�##�ын Денис эмч бол Алуурчин
Шинжилгээг нь хаана яаж өгдгийн бол