УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

АН-ын зүтгүүлсэн Нарансэвстэйн асуудал ЗГ, Ерөнхийлөгчөө, эх орноо ч дэлхийн өмнө “хөөдөх” нь

Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, үйл ажиллагааны хөтөлбөр батлахдаа “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх” гэсэн дөрвөн үгтэй ганцхан заалт хавчуулж орхисныг олон нийтэд төдийлөн мэдэхгүй байна. Боомт нээнэ, сэргээнэ гэдэг эдийн засгийн хувьд ач холбогдолтой нь үнэн, маргах аргагүй. Тийм ч учраас Засгийн газар “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-доо “Боомтын сэргэлт” гэсэн агуулгыг тусгаж, хариуцсан сайдын орон тоог ч үүсгэсэн. Гээд Говийн их Дархан цаазат газрын А хэсгийн урд хилд оршдог орхигдсон Нарансэвстэйн боомтын тухай бол Засгийн газар хөндөж зүрхлэлгүй явж ирсэн юм.

Нарансэвстэйн боомтыг 30 гаруй жилийн өмнө нээж, хэдхэн ажиллуулаад хааж байсан. Учир нь, говийн экосистем маш богино хугацаанд бодит эрсдэлд орж эхэлсэн. Хүний хөл хөдөлгөөн нэмэгдэж, хэрэглэсэн ариун цэврийн цаас заган ой дунд хөглөрөн нисэлдэж байлаа. Тэгэхээр нэн үргэмтгий мазаалай, хавтгай зэрэг ховордон үлдсэн амьтад хэрхэн дайжсаныг тааж ядах юмгүй. Хавтгай тэртээ холоос ч хүний бараа үзээд үргэн оддогийг эрдэмтэн судлаачид гэлтгүй говийн малчид сайн мэднэ. Боомт өөрөө эдийн засгийн ач холбогдолтой гэж батлагдсангүй. Ингээд хаасан түүхтэй юм.

Авчиг хэдэн жилийн өмнөөс Говь-Алтай аймгийн Засаг дарга асан, өдгөө УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар голчилж, “Нарансэвстэйн боомтыг нээх ёстой, амьтан ургамал хийгээд экосистемд хэрхэвч нөлөөлөхгүй, хар даа, юу ч байхгүй л байгаа биз дээ” гэсэн агуулгаар суртал ухуулга хийж, хэвлэл мэдээллийн байгууллагыг тусгай хамгаалалттай газар нутгаар давхиулж, Нарансэвстэйн орхигдсон хаалган дээр авчран үзүүлж ирсэн нь факт.  Өнгөрсөн долоо хоногт Төрийн ордны индрээс мөн л ижил зүйл ярилаа.

Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайд байхдаа энэ санаачилгыг хоёр удаа буцаасан хэмээн мэдэгдсэн нь, Засгийн газарт ийм санал санаачилга нэгээр тогтохгүй ирсэн ч ухамсартайгаар үгүйсгэх байр суурь баримталж байсныг гэрчилнэ. Гэвчиг АН засагт хамтардаг юм болж бужигнахад ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхээр ажиллаж буй Алтайн өвөр говийг нэгэнт үгүй хийх балагтай Нарансэвстэйн боомтыг нээнэ хэмээн тусгаж чаджээ. Байгаль орчин хариуцсан сайдаар ч Ардчилсан намын хүн (С.Одонтуяа) очиж таарав.

Угтаа монголчууд нүүрс зөөдөг Гашуунсухайтын боомтоо ч төмөр замаар холбож чадахгүй яваа. БНХАУ-ын зүгээс Засгийн газарт “Эхлээд Гашуунсухайтынхаа учрыг олж ав. Дараа нь өөр боомт ярь” гэдэг агуулгаар хандсан гэгдээд удаж байна. Адаглаад Нарансэвстэйг нээгээд боомтоос төв зам хүртэл засмал тавья гэвэл ердөө дэргэдэх Бургастай, Шивээхүрэнгийн боомтод мөнгө хаяснаас даруй илүү зардал чирэгдэл учрах нь таван аргын тоо сурсан хэн хүнд ойлгомжтой. Дээрээс нь, ер тусгай хамгаалалттай, мазаалай, хавтгайн мэнд үлдэж хоцорсон гол түшиц бүс нутагт боомт нээнэ гэдэг санаа өөрөө анхаарал татахаас аргагүй байна. Энд ямар ашиг сонирхол явчхав?

Тэр бүү хэл, УИХ дахь АН-ын бүлгээс “Нарансэвстэйн боомтыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс сэргээж нээх” гэсэн агуулгатай тогтоолын төсөл боловсруулж, Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн гарыг үсгийг цуглуулаад эхэлчихлээ. Ердөө хоёр хүрэхгүй сарын дотор бушуу шийдвэр гаргуулж авах ийм яармаг санаа юунд үндэслэв? Наймдугаар сард л ЗГ-ын мөрийн хөтөлбөрт анхын анх удаа туссан заалтыг тооцоо судалгаа, бэлтгэл ажил хийхгүйгээр УИХ-аар “хамгаалж” авах гэсэн хурдтай процесс өөрөө нэгийг хэлээд буй юм.

Иймд хэдэн нухацтай өнцгөөс бодоод үзье.

Нэгт, Нарансэвстэйг нээхээс өөр сонголт байхгүй гэж үү?

Үүний тулд боомтын нөгөө талд юу байгааг харах хэрэгтэй болно.  БНХАУ-ын тал дахь боомтыг Мазушань гэнэ. Түүнээс 115 км-ын цаана 1200 хүн амьдардаг ижил нэрт тосгон л бий. Дахиад 320 км яваад Үймэн хот хүрнэ. Орхигдсон шинжтэй засаг захиргааны нэгжүүд үргэлжилдэг. Харин БНХАУ-ын төвийн бүсээс гарсан G7, G30 гэж хоёр хурдны зам ойр бий. Нарансэвстэйн боомтоос 100 км зайд G7 зам огтлолцох юм. Харин G7 нь Шинжаан мужийн Тэнгэр уулсын ар болон өврөөр барууншилж, Казахстан, Киргизстан хүрэх боломжтой. Ийм замаар Дундад Азитай холбогдоно. Үүнийг “Ази-Европыг холбосон дөт зам нээгдэж, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ” гэж О.Амгаланбаатар тайлбарладаг.

Нэг ёсондоо Нарансэвстэйг нээвэл G7 хурдны замтай холбохыг зорино гэсэн үг.

Харин дараа нь улс дотроо төвийн бүстэй холбосон зам тавих шаардлага үүснэ. Энэ нь Говь-Алтай аймгийн төв Алтай сумтай холбож өгөхийн нэр.

Гэтэл Нарансэвстэйгээс,

  • 300 гаруй км тусгай хамгаалалттай газраар явж
  • Цаашлан засмалгүй Цогт, Бигэрийг өнгөрч нийт 640 км үргэлжлээд Алтай суманд хүрэх боломжтой.

Харин Нарансэвстэйн баруун талд байх Бургастайн боомтыг нээвэл,

  • Тусгай хамгаалалттай газрыг дайрахгүй
  • 320 км орчим Бугат, Төгрөг, Шарга сумыг дайраад шууд Алтай сумтай холбогдсон засмал замд хүрнэ
  • Үгүй гэхэд Цээл, Халиун сумаар ч дамжиж болох ба ингэвэл дундаа засмал замтай холбогдоно, дээрхээс ялгаагүй богино зам туулна.

Бургастай, Нарансэвстэйн G7 хурдны зам хүртэлх зай үсрээд 5-10 км-ын л ялгаатай юм. Атал яагаад заавал Нарансэвстэй гэж?

Эс буцвал зүүн талд нь Шивээхүрэнгийн боомт байна, ажиллагаатай байгаа. Ажиллагааг нь сайжруулж, жигдлэх л хэрэгцээ бий. Шивээхүрэн бол G7 хүртэл бүр ойр, 80 орчим км зайтай юм.

Нэмэхэд, Засгийн газрын “Алсын хараа-2050” хөтөлбөрт Бургастай, Шивээхүрэнгийн боомтыг сэргээх агуулга тусчихсан явж байгаа. Нарансэвстэй шиг “тооноор орж ирэхгүй”. Түүнчлэн энэ хоёр боомтод БНХАУ-ын талаас дөрвөн эгнээ зам баригдан тулж ирсэн. Нарансэвстэй рүү бол хоёр эгнээ зам л бариад буй.

Иймд үнэхээр G7 хурдны замтай холбогдсон гарц бий болгоё гэж зорих л юм бол Бургастай, Шивээхүрэн илүү боломжийн хувилбар байна. Гэтэл яагаад заавал, тусгай хамгаалалттай, мазаалай хавтгайн амьдардаг нутагт гэж?

Хоёрт, О.Амгаланбаатар нарын ярьж буй “Замыг тусгай хамгаалалттай газар нутгаас холуур, тойруулж барина” гэдэг үнэн үү?

О.Амгаланбаатар хоёр жилийн өмнө хэвлэл, мэдээллийн байгууллагыг Нарансэвстэйн хаалган дээр авчрахдаа “Хил дагуу тодорхой хэсгийг тусгай хамгаалалтаас гаргана. Ингэхээр Говийн их дархан цаазат газрын А хэсгийг дайрахгүй. Мазаалай, хавтгайн амьдрах орчинд нөлөөлөхгүй” гэж тайлбарлаж байв.

Өнөөдрийн байдлаар Нарансэвстэйн боомтыг нээвэл Алтай сум хүртэл тавигдах засмал замын урьдчилсан төсөөлөл бүхий трасс зураг гараад байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлснээр, 2-3 төрлийн хувилбар байснаас, яг дархан цаазат А газрын баруун хил дагуу хойш өгссөн босоо замд байр сууриа нэгтгээд байгаа бололтой.

Газрын зураг дээр жишээлж харвал, энэ зам Говийн их дархан цаазат газрын А хэсгийн гүнээр дайрахааргүй. Захдуу юм. Чухам үүнд “хууртаж”, Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд АН-ын бүлгээс санаачилсан тогтоолын төсөлд гарын үсгээ зураад буй шинжтэй.

Тухайлахад, УИХ-ын гишүүн Э.Болормаа, З.Мэндсайхан нар “Тусгай хамгаалалттай нутгийг дайрахгүй гэж бидэнд ойлгуулсан. Тийм учир эдийн засгийн ач холбогдлоо бодоод гарын үсэг зурсан” гэж тайлбарласан юм.

Говийн их дархан цаазат газрын А хэсгийн баруун хил дагуу автозам тавихаар төлөвлөсөн нь (Улаан өнгөөр).

Гэвч зам тавина гэдэг өөрөө их ажил. Шороо зөөнө, том техник цувна, хүний хөл хөдөлгөөн огцом ихэснэ. 50 жил амгалан налайсан Алтайн өвөр говийн нэн эмзэг экосистем “цочирдох” нь дамжиггүй. Түүнчлэн, мазаалай, хавтгайн идэш тэжээлийн жимийг шууд тастана.

Дараах зурагт сансрын хүзүүвч зүүсэн мазаалайн нүүдлийн жим дүрслэгджээ. Мазаалай “хил зөрчиж” БНХАУ-ын нутагт хөл тавиад, эргээд ирж байна. Манай улсын хувьд ердөө ганц мазаалай сансрын хүзүүвчтэй. Иймд бусад бодгаль хэрхэн нүүдэллэдгийг баримжаалж, барагцаалахаас аргагүй.

Хэрэв мазаалай ингэж нүүдэллэдэг гэвэл Нарансэвстэйн боомтоос холбох автозам тэрхүү жимийг тэхий дундуур нь таслахаар байна.

Түүнчлэн мазаалай асар их явдаг амьтан. Өдөрт багадаа 100 км замыг өлхөн туулж, нэг уст цэгээс нөгөө хүрдэг. Тэр хэрээр ихээхэн сонор, үнэрч гэж жигтйэйхэн. Иймд генетик судалгааны аргаар 51 ширхэг тоологдоод буй мазаалайн ирээдүйд Нарансэвстэйн автозам шууд заналхийлнэ.

Түүний дараа хавтгайг онцолж болно. Хавтгай, мазаалайн аль аль нь дэлхийн хэмжээнд зөвхөн манай улсад, тэр дундаа Алтайн өвөр говьд (Говийн их дархан цаазат газрын А хэсэг) цоон тоогоор мэнд үлдсэн билээ. Хавтгай асар үргэмтгий, машин техникийн дуу сонсмогц ботгоо хаяад 60 км орчим гүйж оддог. Хулан, мазаалайтай харьцуулахад  газар малтан ус гаргаж чаддаггүй тул тэдэнд их говийн дундах цөөн хэдэн уст цэг хэмжээлшгүй үнэ цэнтэй, мөн хүрэх зам нь амгалан тайван байх учиртай.

Зөвхөн мазаалай, хавтгай гэлтгүй Алтайн өвөр говийн экосистем дэх бүх хөхтөн хийгээд мэрэгч амьтан эрсдэлд орсныг эрдэмтэд онцолдог. Түүнчлэн заг, сухай, тоорой зэрэг модод, говийн үзэсгэлэнт ургамал, байгалийн тогтоц, хөрс нь өөрөө нэн эмзэг. Багахан эвдрэл үүсэхэд нөхөн сэргээх хэцүү.

Иймд засмал замын тухай санаа хэдийгээр дархан цаазат газрын хил дагуу өгсөж байгаа мэт харагдавч, үндсэн агуулгад өөрчлөлт оруулж чадахгүй юм. Засмал тавигдлаа гэж бодоход замаа дагаад хүний хөл хөдөлгөөн дархан газарт ихсэх л болно. Энэ бол 100 хувь хянах боломжгүй, 4.6 сая га талбай бүхий нутаг. Нөгөө талаар, худалч хүнд зүгээр өнгөн хөрсийг нь хүрздээд, усаар угаахад алт олдох хэмжээний баян говь билээ. Тийм ч учраас өнгөрсөн 50 жилд хууль бусаар алт олборлох зорилгоор дархан газар хөл тавигсдын цуваа тасарсангүй. Байгаль хамгаалагч нар ээлжлэн манаж, өдөр шөнийн сэрэмж үл алдан ажилласны дүнд сүүлийн таван жилд арай наанатай болоод байгаа юм билээ. Үүнд ч засмал зам нөлөөлөх л болно.

Тэгэхээр хэчнээн босоо чиглэлд, дархан газрын гол цөмөөс холуур гэж трассыг тайлбарлалаа ч экосистем, түүнийг түшиглэсэн амьтан, ургамал улам бүр шахагдах нь ойлгомжтой. Нэгэнт авран хамгаалах шаардлагатай болжээ гэж аль 1975 онд шийдсэн энэ нутгийн унаган төрхөө хадгалж үлдэх хугацаа геометр прогрессоор хоргодно л гэсэн үг.

Гуравт, тэгвэл ямар ашиг сонирхол байна вэ?

50 жил хамгаалахдаа зориуд нарны хөргүүрт гүний худаг гаргаж, хөв цөөрөм байгуулах зэргээр амьтдын ундаалах уст цэгийн тоог нэмж байж хавтгай, мазаалайн тоо толгой өслөө. Мөн нэг ч уул уурхайн лиценз энд олгосонгүй. Энэ тусгай хамгаалалалт авсны үр ашиг.

Харин Нарансэвстэйн боомтоос 20-иод км-ын наана Талын мэлтэс гэж 300 тонн алтны нөөц бүхий орд бий. За, энэ ордыг ашиглалтад оруулахын тулд зөвхөн тэрхүү хэсгийг тусгай хамгаалалтаас гаргачихъя гэдэг санаачилга М.Энхсайхан, С.Баярын (Ч.Сайханбилэг ЗГХЭГ-ын дарга байв) Засгийн газрын үед тус тус гарч байв. Эрх биш юм боддог, мэддэг хүмүүс үеийн үед төрд байдаг л юм болохоор ийм санаа газар аваагүй.

Энд ашиг сонирхол байна уу. Зам тавих нэрээр яг ямар хэсгийг тусгай хамгаалалтаас гаргах юм бэ?

Нөгөө талаар, Нарансэвстэйн боомт хиллэх БНХАУ-ын Ганьсу мужийн сонирхол ихээхэн анхаарал татдаг. Юу гэвэл, БНХАУ Засгийн газрын түвшиндээ бол Нарансэвстэйн боомтын талаар дорвитой мэдээлэлгүй гэх. Харин Ганьсу муж яагаад ч юм хэдэн жилийн өмнөөс хоёр эгнээ зам Нарансэвстэй хүртэл бариад эхэлсэн.

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар ч энэ асуудлаа ярих болсон юм. Уг нь 2016 онд тэр Бургастайн боомтоор мах экспортолсон тухайгаа онцолж, “Цаашид ч энэ боомтын үйл ажиллагааг нэмнэ, сайжруулна” хэмээн хэвлэлд мэдэгдэж байсан. Гэтэл Бургастайг хаяад (Өнгөрсөн долоо хоногт Бургастайгаар юу ч гаргаж, оруулах боломжгүй гэх ухааны зүйл ярьсан. Атал өөрөө 2016 онд тийн мэдэгдэж байлаа) Нарансэвстэйг учиргүй онцлоод эхэлсэн энэ “шилжилт” анхаарал татдаг.

Түүнчлэн О.Амгаланбаатарыг БНХАУ-ын Гансу муж руу байсхийгээд л томилолтоор ажилладаг, тийшээ “гүйдэл”-тэй гэж ярих хүн цөөнгүй байна.

Иймд заавал Төв Азийн говь, цөлийн экосистемийн ҮЛГЭР ЗАГВАР гэж тооцогддог  Алтайн өвөр говиор, дархан цаазат газраар, мазаалай хавтгайн амьдрах нутгаар зам тавьж, боомт нээх гээд байгаа ашиг сонирхлыг дээрх хоёр хувилбараар л мэтгэх юм.

Дөрөвт, Засгийн газар өөрөө хийсэн ажлаа баллах юм уу?

Алтайн өвөр говийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлье гэдэг санаачилгыг манай Засгийн газар өөрөө эхэлж тавьсан.

Энэ ажил явагдаж, ЮНЕСКО-гоос эрдэмтэд ирээд явсан байна. Тэд “Танай говийг судалбал хэдэн сая жилийн, маш их мэдээлэл ил болно. Харин устгавал энэ дэлхийн нэг дугаарын эрдэмтэн ч сэргээж чадахгүй, ийм эмзэг. Дэлхийн өвд бүртгэн хамгаалах бүрэн үндэслэл байна” гээд буцжээ.

Харин Нарансэвстэйн боомт нээгдвэл Дэлхийн өвд бүртгэх боломж байхгүй болно гэж мэдэгджээ.

Түүнчлэн Говийн их Дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа олон улсын аргачлалаар үнэлгээ хийхэд, энэхүү экосистемд хамгийн их аюул учруулах хүчин зүйл Нарансэвстэйн боомт гэж гарсан байна. Энэ үнэлгээ хавар гарсан. Харин зун нь хамтарсан Засгийн газрын хөтөлбөрт “нээнэ, сэргээнэ” гээд тусчихсан нь эрдэмтдийн гайхшийг баржээ.

Дэлхийн эрдэмтэд бол А хэсгийн их говийг яриангүй хадгалж, хамгаалах ёстой талаар онцолсоор ирсэн. Энэ ч үүднээс бид олон улсын холбогдох гэрээ, конвенцуудад нэгдэн орсон. Иймээс Нарансэвстэйн боомт нээнэ гээд явах нь тэднийг зөрчихийн дээр, дэлхийн тавцанд нэр хүндээ унагах юм.

Энэ асуудал Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (CCC), Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенц (CMS), Биологийн олон янз байдлын конвенц (CBD)-уудыг зөрчсөнийг хуульчид тогтоолоо. Ийм олон улсын байгууллагууд сэтгэл зовниж, уг боомтыг нээхгүй байхыг хүссэн захидлыг Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN), олон улсын Зукковын сан (Succow Stiftung)-гаас Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээгээд байна.

Ерөнхийлөгч яг эдгээр өдрүүдэд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Дээд түвшний уулзалтад оролцож байна. Өөрөө мазаалайг үндэсний бахархалт амьтан болгон зарласан.

Төрийн өндөрлөгүүд, Засгийн газар өөрсдийн эхлүүлсэн ажлыг өөрийн гараар ингээд үгүй хийх юм уу?


Говь эмзэг бөгөөд үзэсгэлэнтэй. Арай өөр, сүнслэг үзэсгэлэнгийн тухай яригдах хэрэг гарна. Тийм ч учраас тэнд очоод хадгалж хамгаалахаас аргагүй байгаль орчин, нэн сайхан амьтан ургамал үзнэ гэдэг боломжгүй. Тэндхийн эмзэг нандин байдлыг профессор Р.Самъяагийн тодорхойлсноор “билгийн нүд”-ээр л мэдэрнэ.

Харин материаллаг хараагаар дүгнэх гээд үзвэл О.Амгаланбаатарын үнэн, тэнд харагдах амьтан, үнэртэх ургамал, хүний сэтгэл татах гойд юм үгүй ээ. Гэвч ийн харалган загнаснаар бид хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргийг хөсөрдүүлнэ.

Засгийн газар АН хамтарснаар орж ирүүлсэн “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтаа эргэж хараасай. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүнд анхаарч хандаасай. Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд ч эрдэмтдийн үгийг сонсоосой. Энэ бол боомт нээхийг эсэргүүцэж буй муйхар улсын биш, 50 жил судалгаа хийсэн эрдэмтэн судлаачдын байр суурь юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 11, 2024 08:17

Зөв

Зочин
Зочин
11 сар 11, 2024 08:22

Амг�##�анбаатрыг тэр чигт нь урагш нь гаргаад Эргүү жаранд төөрүүлчихвэл болох амьтан байна.

тогтох
тогтох
11 сар 11, 2024 09:22

Үүнийг нээнэ гэдэг нь төрд шургаж орсон шун�##�тангуудын шун�##�аа гүйцээх нэг хувилбар газар нутгаа ухаж харьд бэлгэлэх гэсэн бэрдийн санаа.

Зочин
Зочин
11 сар 11, 2024 09:49

Тун сайхан мэдээ бэлтгэсэн М.Тэнгис сэтгүүлчдээ баярл�##�аа.

Зочин
Зочин
11 сар 11, 2024 09:56

Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг Амг�##�анбаатар гэдэг хүн Говь-Алтайн засаг даргаар олон жил ажиллахад тухайн аймгийн хүн амын хөгжил ,эдийн засаг бүх үзүүлэлтээрээ нурсан.Харин Амг�##�анбаатар больё гэтэл хөрөнгөжсөн. Одоо эргээд Алтайчуудыг хоослохоор шийдсэн байна ш дээ.

зочин
зочин
11 сар 11, 2024 10:21

буцаан татаж цаазлах хуультай болмоор бна.

Зочин
Зочин
11 сар 11, 2024 10:47

Гансугын хужаад хошногодуулаад барьцаанд орчихсон
новш бна өөр юу ч биш. Амаараа гарт�##� чихүүлж бгаа новш бна

Зочин
Зочин
11 сар 11, 2024 11:02

Амг�##�анбаатар бүтэхгүй эээ

Зочин
Зочин
11 сар 11, 2024 11:03

Машин дүүрэн хвлигын мөнгөө ачаад явдаг хүн шүү Амг�##�анбаатар

Зочин
Зочин
11 сар 11, 2024 11:33

Нарансэвстэйг яагаа д нээж болохгүй. Амг�##�анбаатар гэдэг хүнд хувийн ашиг сонирхол байгаа юм шиг харагдаад бн.

Ссс
Ссс
11 сар 11, 2024 11:51

AN -iinhan bol ugaasaa urd zugiin garaltai lal.aruudaar duursen

hishigee
hishigee
11 сар 11, 2024 13:12

Amgalanbaatar chini yostoi ter mujid biee hudaldsan etgeed ym bish uu ? shalgah yostoi gazar bg bizdee ? nuguu talaar Hytadiin nutgaar dairch aziin ulsad holbogdoh ym yrihaasaa umnu ug uls chini zuvshuuruh uu ? gedeg asuudlaa bodmoor ym bish uu ? ! manai neg biee unelegchiin yrisnaar ter uls n tolgoi dohih n yu l bol ? bodoh heregtei !

Зочин
Зочин
11 сар 11, 2024 13:22

eniig neegeed baruun busiin ard irgeded ogoojoo ogno gevel looloo bhoo ymarch t1 oilgono odoo neelttei bgaagaa guitsed ashiglahgui bj ene zaluu uneheer ard bidnii toloo eniig neehed sanaa zovood untaj chadhgui baiv gejuu............ yu hudal ter hudal boloi itgehgui bna chamd

Иргэн
Иргэн
11 сар 11, 2024 15:08

Манай эрх баригч намчдад ХҮНМАНАНД ичих нүүр, сэвтэх нэр төр, монгол газар шороо, тусгаар тогтнол, монгол үндэстнээ гэх зүрх сэтгэл хэнд нь ч байхгүй. УИХ, ЗГ, Ерөнхийлөгч нар нь �##�ь эрт эх орноо дэлхийн өмнө хөөдөөд шороотой хутгаад дуусгасан. Харин хөө тортог, шороо хогноос нь с�##�гаад авчих монгол хүн байна уу? үгүй юу гэдэг л байна.

Зочин
Зочин
11 сар 11, 2024 15:36

enenees boon mongo avilgal unerteheer bna

Зочин
Зочин
11 сар 11, 2024 15:50

АН-ын тэнэгүүд энэ улс эх оронд маань гай л авчрахыг үргэлж санаархах юм, ямар б�##�ай юм бэ. Нэг ч зөв юм хийнэ гэж санаачлахгүй, дандаа л эх орны минь хөгжил дэвшлийн эсрэг, ард түмний сайн сайхан амьдр�##�ын эсрэг үйл ажиллагаа явуулж байх юм. Энэ намыг ер нь татан буулгах хэрэгтэй дээ.

Зочин
Зочин
11 сар 11, 2024 16:10

ямар м�##�аас ийм санаа гарч бн

Зочин
Зочин
11 сар 11, 2024 16:11

Ямар м�##�аас ийм санаа гарна

Зочин
Зочин
11 сар 11, 2024 18:56

Сайн судлан бичжээ. Сэтгүүлчид ийм хөдөлмөрч ухдаг нухдаг байх хэрэгтэй. Энэ хэдэн юм eр нь бүгд л дор дороо өөртөө унацтай юм хийх гэж, эсвэл нэг гадны гар хөл болж л төрд шургадаг юм бишүү. Амг�##�анбаатар гуай их да лчиганаад байв�##� гаа льд байхдаа авилга аван Хурцаар арга луулж байсан хэргэж сөхүүлнэ шүү. Ариухан ч юм шиг давраад байгаарай

Зочин
Зочин
11 сар 11, 2024 19:17

Эд одоо хэд наслана гэж ингэж хэдэн хужаа нарын аманд багтаж уул уурхай эзэмших гэж үхэн хатан зүтгэдэг юм болдоо

Зочин
Зочин
11 сар 11, 2024 19:42

Даварсан гар вэ? Гишүүнээс нь буцаагаад тат,

Нарантунгалаг
Нарантунгалаг
11 сар 11, 2024 22:09

Энэ амьтдын орогнож байгаа сүүлчийн газар нутаг, гэр орон болсон �##�гын чинээ газрыг түйвээж яах гээд байгаа юм бэ? Юуны чинь эдийн засгийн үр ашиг энэ тэр вэ? Дэлхийд нэн ховордсон устахын ирмэг дээр ирсэн амьтдын сүүлчийн нутаг болж буй дархан цаазтай газрыг оролдох нь маш том нүгэл шүү !

Зочин
Зочин
11 сар 12, 2024 00:44

Энэ байг�##�ь орчны сайд нь элэнцгээ хийж суудаг байнаа. Энэ чух�##� асууд�##� дээр чанга дуугарч асуудлыг оновчтой шийдүүлэх үүрэгтэй ш дэ

Зочин
Зочин
11 сар 12, 2024 07:20

Амг�##�анбаатарыг ЦААЗААР АВААЧЭЭ

Иргэн
Иргэн
11 сар 12, 2024 07:53

Амжилт хүсье, Та нарын ард ард түмэн байгаа. Урагшаа

Зочин
Зочин
11 сар 12, 2024 07:55

Нарансэвтэйн боомтыг хэрхэвч нээж болохгүй.Амг�##�анбаатар та савраа тат.Говийн их дархан цаазтай газраа хамга�##�ж үр хойчдоо унаган төрхөөр нь үлдээе.

Зочин
Зочин
11 сар 12, 2024 10:31

Ямар сайхан бичээ вэ? Алтайчууд ийм арчаагүй хүнээр удирдуулж байгаад нь гайхдаг. Их хур�##�д гарахын тулд тараасан мөнгөө эндээс л нөхөх гэж байна. эх нутаг минь онгоноороо байг. Энэ хүнд билгийн нүд байхгүй шүү ард түмэн минь.

Иргэн
Иргэн
11 сар 12, 2024 14:28

Амг�##�анбаатар гэдэг хүн га�##�ьд байхдаа хууль бус зүйлс их хийсэн. Мөнгөөр бүхнийг худ�##�даж авах сонирхолтой. Хужаа руу байнга явдаг. Гар хөл нь нэмж ургаж байгаа атга�##�жин хар мангас даа. Тэр тэнэг мангар дундуур учраас хууль бус зүйл хийхдээ айхгүй зоригтой хийдэг. Ар гэр авгай хүүхэд гэх юм байхгүй золбин хэрмэл амьдр�##�тай. Хүүхэн хүүхэн зайдагнаж с�##�тааг нь долоож явдаг хүндээ. Үхэл �##�дсан с�##�таа саам хошногыг нь долоодог хэдэн хүүхэн, �##�бан туша�##�тнуудтай. Нөгөө хэдэд нь өтгөн ихтэй байх тусмаа амттай байдаг юм байлгүй. Долоохдоо мэргэжлийн

Зочин
Зочин
11 сар 12, 2024 17:22

Энэ Амг�##�анбаатар угаасаа хог ш дээ.

Зочин
Зочин
11 сар 12, 2024 20:03

Хурдан нээгээрэй. Энэ нь ард түмэнд ашигтай

Наран
Наран
11 сар 12, 2024 21:40

Нарансэвтэйн боомтыг нээхгүй .Амг�##�анбаатар гэх авилагч хар дагзын мэддэг юм биш .Ан нам ёстой нэг Монголыг сүйтгэхээр 90 онд бүрэлдсэн буг чөтгөрийн үүр .Нарансэвтэйнгээр оролдвол сүйрэл болно Хүрэлсүх ээ мэдэж байгаа юу ?Амг�##�анбаатарыг ш�##�га ноцтой юм байна шүү .!

Зочин
Зочин
11 сар 13, 2024 15:52

Хятадуудад дөрлүүлсэн бузар шунахай сэтгэлт Амг�##�анбаатарыг ш�##�гах хэрэгтэй. Аймгийн засаг дарга байхдаа хилээр байнга гарч явдаг байсныг нь ш�##�гав�##� их юм гарч магад.

Холбоотой мэдээ

Back to top button