Хакер бүлгэмийн шаардсан мөнгийг "Интермед" төлөөгүй тул 280 мянган үйлчлүүлэгчийнх нь мэдээлэл хэн нэгэнд зарагджээ
Москвад төвтэй "SpaceBears" гэх хакер бүлгэм Интермед эмнэлгийн мэдээллийн санг хакердаж 280 мянга гаруй Монгол иргэний хувийн мэдээллийг гартаа оруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.
Тодруулбал, Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-д байршилтай гэхээс өөр мэдээлэлгүй шинэхэн хакер бүлгэм Монголд байрлах Интермед эмнэлгийн мэдээллийн санг хар захад шууд цацахаар сүрдүүлж, худалдан авах долоо хоногийн хугацаа өгсөн.
Гэсэн ч Интермед эмнэлэг тэдний хүссэн төлбөрийг өгөөгүй нь ойлгомжтой болоод байна.
Тодруулбал, эл хугацаа зарлагдсанаас хоёр өдрийн дараа "SpaceBears" зар мэдээлэл бүхий дата мэдээллээ устгаж, худалдан авах хүсэлт хүлээн авахаа больсон аж. Энэ нь мэдээллийн сан зарагдсан гэсэн үг болж таарч буй юм.
Улмаар өчигдөр /2024.11.10/ өглөөний 08:00 цагт crackingx.com хар захад Zina_Shutova гэх нэртэй хэрэглэгч Интермед эмнэлгийн 230+ мянган өвчтөний хувийн мэдээллийг худалдах 48 цагийн хугацаатай зар тавьжээ. Зарыг дагуулсан датаг харахад, хэдийнээ хэн нэгэн "SpaceBears"-ээс Интермедийн дата мэдээллийг худалдан авч, дахин борлуулж байгаа нь тодорхой болоод байна.
Тэгвэл Монгол Улсын 280 мянга орчим иргэний хувийн мэдээлэл хакеруудын гараас гар дамжиж байгаа хэдий ч монголоос ямар ч арга хэмжээ авах боломжгүй.
Мэдээллээ зарласан хугацаанд нь худалдан авахаас өөр арга байдаггүйг мэргэжилтнүүд хэлж байна.
Интермед эмнэлгийнхэн цахим гэмт хэрэгтэй тэмцэх хүчний байгууллагуудаас туслалцаа хүссэн ч, хариу арга хэмжээ авах ямар ч боломжгүй аж.
Иймд нэн түрүүнд тус эмнэлгээр үйлчлүүлэгч 280 мянган иргэний утасны дугаар, регистрийн дугаар эрсдэлд орно. Улмаар тухайн мэдээллүүдээр дамжин сошиал хаяг, банкны данс руу нь ч нэвтэрч эхлэх эрсдэлтэй юм байна.
Харин Интермед эмнэлгийн зүгээс өчигдөр /2024.11.10/ "Цахим халдлагад өртсөний улмаас системийн үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдал үүссэн. Манай инженерийн баг системийн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээг шуурхай авснаас гадна системийн хэвийн ажиллагааг бүрэн сэргээхээр ажиллаж байна" гэсэн агуулгатай мэдэгдэл гаргаад байгаа юм.

Ташрамд дурдахад, Интермед эмнэлгийн мэдээллийг хакердсан "SpaceBears" бүлгэм нь эрүүл мэндийн байгууллагуудад бүртгэлтэй иргэдийн нууц, хувийн мэдээллийг хулгайлж, хугацаа бүхий өндөр дүнтэй мөнгөн дүн шаарддаг байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Хятадын томоохон эмнэлгийн 150GB датаг хакердан авчээ.
Интермедээс "SpaceBears" 9GB дата хакердсан. Энэ 280 орчим иргэний мэдээлэл гэж үзвэл тэд хамгийн сүүлд хамгийн хатуу хамгаалалттай хятадын сүлжээнд нэвтэрч 44 сая 800 мянган хүний мэдээллийг авсан гэсэн үг юм.
Эл мэдээллүүдээс дүгнэхэд Интермед үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг худалдан авахаас өөр араггүй нь харагдаж байна. Хэрэв мэдээлэл нээлттэйгээр хар захад цацагдвал 280 монгол иргэн ямар нөхцөл байдалд орохыг таамаглах ч боломжгүй байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХЭНД ч хэрэггүй мэдээлэл. Зарагдахгүй.
Төлөөд хэрэггүй нэг л төлвөл бүх байгууллага руу халдаад зогсохгүй болно
Нөгөө нэг томроод байдаг Учрал сайдаас эхлээд цахим гэмт хэрэгтэй тэмцэх төрийн байгууллагууд чинь хаачив аа.
юу олно гэж бодсон юм бол ????? ямар ч өвчин байхгүй ш дээ худлаа мэдээлэл тараах чинь бас гэмт хэрэг шүү
Манайхны мэдээлэл хэнд хэрэгтэй юм.Битгий ав.Гадагшаа их явдаг ганц нэг нөхдүүд бол мэдээллээ шинэчил,тэгээд л болоо
Нэрээ хэнд хэрэгтэй юм монголын иргэн гадаадын банкнаас зээл авч чадахгүй монголоос зээл авахад зүгээр л регистрийн дугараар зээл хэн ч олгохгүй банкны хуулга гээд банк хамтран гэрэмт хэрэг үйлдэх болно өөрсдөө ингээд худлаа мэдээлэл тараагаад байдаг юм үү эсвэл хүмүүсийг төөрөгдүүлэх гээд өөр хүмүүс тараагаад байдаг юм үү
Hackerdah gej bichdeg setguulch baih gej. Social n bas duuren hackerdah gsh. SUIS-iig tugssun setguulchid iim suga baidiimuu. Naad zahiin durem meddeg bol hackdah geed bichne dee chaavaas
208 yum uu, 280 myanga yum uuu
Энэ юу ч болохгүй
Teneg ivanud ochij ochij manai malnuudiin medeelleer yah gdg bnaa ineed hvrchixlee psda
ХАХА. энүүгээр яав л гэж.
Учрал гишүүн мөнгөгүй болжээ гэж шантааж эхэлж бга энэ одоо хуучин арга юм дө ичээч Учрал малаа хөгшин би сансар огторгуйд юү бга бол гэх мэт сонирхож бхад чи ч дэ хөөрхий дэлхийд одоо хүний сонирхол гоц татаад бх юм бна уу. Сансарын хөлөг хийхээ л бод за, гахайнууд минь. Угаасаа Учрал гишүүний ард алдарт урлагынхан буюу мэргэжлийн хулгайчид тэргүүтэй аглуу бооёоо ундармаа өлзийхүү нтр бга дө. Номин сайдын ард бас л Урлагын хулгайчид бдаг тэдний нүд чинь сайтар зүлгэсэн зоос л гэсэн үг яг л гялтганаал бна тиймээ Одончимэг ээ Бархүү.
Галзуу хүний, өдрийн тэмдэглэл...
Уч рал сайдын ард нарансолонго тэмүүжин гэд нүд ам нь эргэлдсэн айхтар залуус бга да тэ зөв үү. Тэгээл цааш алдарт урлагынхан л хөврөнө шүү дэ эх орноо брэнд бараагаар зальгигч нар гишүүдын эхнэрүүд нөхөр хүүхдүүд гэд л хөврөнө дө гадаад брэндээр хөврөнө дө зажилахгүй бүхэл бүхэлээр нь үнкэлж бж гахав да бааснуудаа, ээжийнхээ гахаж үхсэн өс хонзонг бүгдийг чинь гахалтан дээр авна ш дэ энд дэлхийд сонирхох зүйл алга аа дээш огторгуй орохуу бүгдээрээ яахуу
Лалар хулгайч !! ! Ханаж цаддаггүй Оджаргал шунал наад хүмүүсийн мөнгийг төлөөч пэздаа минь
9
Zolbin enter medicine novshnuudaa medeelliin sangaa hadgalj chadahgui bol uhsenee hiij daldaidag ym ersdel uchirval ta nar 100 haruitsana shuu