Чуулган | Компанийн тухай хуульд гаргах гэж байсан алдааг "барив"

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2024.11.15/ хуралдааны мэдээллийг нэг дороос хүргэж байна.
ҮДЭЭС ӨМНӨХ ХУРАЛДААН:
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ -ийг хийж байна.
Шууд үзэх:
НЭМЭЛТ: 11.30 цаг
-Компанийн тухай хуульд гаргах гэж байсан алдаа "баригдаж", Б.Энхбаяр, Х.Тэмүүжин нар Засгийн газрыг шүүмжлэв-
Холбоотой видеог үзэх:
Цөмийн энергийн тухай хуулийн төслийг дагуулж оруулж ирсэн Компанийн тухай хуульд Төслийн 1-р зүйлийн "хуульд гэсний өмнө Цөмийн энергийн тухай" гэж нэмэх саналыг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин гаргаж Эдийн засгийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор дэмжжээ.
Хоёр байнгын хорооны дэмжсэн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Энэ үеэр дараах УИХ-ын гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Б.Энхтүвшин гишүүнээ, таны олон санал гарч, заримыг нь найруулгын өөрчлөлт хийсэн. Уг нь ганц Цөмийн энергийн тухай хуульд энэ заалт орж байгаа байхгүй юу даа. Өөр бусад хэрэглээнд Цөмийн энергийн тухай хуулиа татаж гаргаж ирээд л харчихаж болох юм. Та заавал "Цөмийн энергийн хууь" гэж нэмье гэдгийг дэмжсэн. Гэтэл өчигдөр энэ УИХ хог новш, гишүүд муу муухай гэж хэлж байгаа чинь ямар увайгүй юм бэ. Ингэж болохгүй шүү дээ. Өөрийнхөө саналыг дэмжүүлчхээд ингэж болохгүй шүү дээ. Хэлье гэж бодсон юм" гэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Ажлын хэсгийн ахлагч тэгж бас үймүүлэхгүй шүү. Тэгж яривал Засгийн газраас орж ирсэн төсөл өөрөө асуудалтай шүү. Яахаар Компанийн тухай хуулийн суурь харилцааг Цөмийн энергийн тухай хууль дагуулж өөрчилж байгаа юм бэ. Энэ бүх компаниудад хамаатай тэгвэл. Бүх энгийн хувьцаануудыг давуу эрхийн хувьцаа болгож олгох боломжийг нэг хуулийн ард ямар тооцоо судалгаагүй, үндэслэлгүй оруулж ирсэн. Энэ "Оюутолгой"-н гэрээнд ч хамаатай шүү дээ. Тиймээс "Оюутолгой болон Монгол Улсын стратегийн 15 ордод хамаарахгүй, Цөмийн энергийн тухай хуульд л үйлчилнэ" гэдгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хашиж өгсөн юм. Иймд Т.Энхтүвшин гишүүний гаргасан санал харин зөв. Хэрэв буруудах гэж байгаа бол энэ төслийг бүрмөсөн буцаах ёстой. Тиймээс би "Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэмжсэн саналыг дэмжиж өгөөчээ" гэж хүсэж байна. Мэргэжлийн хороод нь анхаарахгүй бол суган доогуур хууль гарч байгаа тохиолдлууд гараад байна шүү" хэмээн шүүмжлэв.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, "Б.Энхбаяр гишүүний хэлж байгаа нь үнэн. Хуулийн этгээд тэр дундаа Компанийн тухай хуультай холбоотой асуудал Хуульзүйн байнгын хорооны асуудал. Гэтэл энэ байнгын хороо огт хуралдаагүй. Мэдээгүй. Эдийн засгийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор орж ирээд анх удаа Компанийн тухай хуулийн суурь зарчим "Энгийн хувьцааг өөрчлөх тухай" хориотой байхгүй юу. Хэрэв энгийн хувьцааны ард байгаа санхүүгийн хариуцлага гэхчлэн олон ойлголтыг зүгээр л хувьцааных нь төрлийг өөрчлөөд шийдчихдэг бол компани чинь тэр чигээрээ залилангийн гэмт хэрэг болно. Компани байгуулж, бизнес эрхлэх чинь хэн нэгэнд сайн дураараа эд хөрөнгөө дээрэмдүүлэх үйл ажиллагаа болж хувирна. Ийм ноцтой асуудлыг Хуульзүйн байнгын хороо, Хууль зүйн яам нь мэдэхгүй сууж байна. Засгийн газар өөр хуулинд дагуулаад, хавчуулаад ороод ирж байна. Энэ бол Засгийн газрын хариуцлагагүй байдлын хамгийн том жишээ. Үнэнийг хэлэхэд ноцтой асуудал шүү. Тиймээс энэ хуулинд зорилготойгоор "Цөмийн энергийн хуулинд" гэж тодотгож өгье. Тэгэхгүй бол Компанийн тухай хуулийн чинь тулгуур зарчим эвдэгдээд энэ хууль Монголд байх утга алга болох гэж байна" гэж онцоллоо.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, "Маш чухал асуудал гарч ирж байна. УИХ-ын даргын томилсон хууль тогтоомжийн ажлын хэсгийг би даргалж байгаа. Нэг гол зорилго нь яг ингэж хууль дагуулж орж ирж, хууль өөрчилдөг асуудлыг зохицуулахгүй бол болохгүй. Энэ үүднээс Хууль тогтоомжийн хуульд өөрчлөлт оруулах гээд судалгаа хийж байгаа, удахгүй танилцуулна.
Нэг зүйлийг анхаармаар байна. Өнөөдөр явагдаж буй үйл явж гэрээнд зориулж хууль өөрчлөх гэж байгаа юм. Хууль хэлэлцэж байгаа мэт боловч гэрээ хэлэлцээд суугаад байгаа байхгүй юу. Гэрээ хуулинд зохицуулагдах болохоос гэрээнд тааруулж хуулиа өөрчилж байгаа нөхцөл байдал үүсээд байна шүү" гэлээ.
Ингээд хоёр байнгын хороогоор дэмжсэн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 81.7 хувиар дэмжигдлээ.
Улмаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дуусаад Цөмийн энергийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
НЭМЭЛТ: 11.00 цаг
-"Ураны төслийг зогсоох зорилготой" гэх Ц.Даваасүрэнгийн саналыг УИХ дэмжсэнгүй-
Холбоотой видеог үзэх:
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн /2024.11.15/ хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн эхэнд Байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Дээрх хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх үед Ц.Даваасүрэн гишүүний гаргасан ураны олборлолтын суурь АМНАТ-ын 5 хувь байсныг 9 хувь болгон нэмэгдүүлэх саналыг өөрийнх нь ахалдаг Төсвийн байнгын хороо дэмжсэн бол Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо дэмжээгүй юм. Иймд УИХ-ын хуралдаанаар АБНБ-ын байнгын хорооны “дэмжээгүй” саналыг дэмжих санал хураалтыг явуулж, гишүүдийн 80.4 хувь нь дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 27 жилийн турш ярьсан ураны төслийг урагшлуулах зорилгоор цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Манай гадаад бодлого дээр тодорхой ахиц гарсны үндсэн дээр энэ төсөл урагшилж байгаа гэдгийг хэлэн нь зүй. АМНАТ болон давуу эрхийн хувьцаа, татвар хураамжаараа 6.2-т заасан Ашигт малтмалын дийлэнх хувь нь Монголын ард түмэнд ноогдох ёстой гэдэг заалтыг бүрэн биелүүлж байгаа. Зарим хүмүүс мэдээж Казахстан улстай харьцуулдаг. Казахстан улс яг өнөөдрийн байдлаар 6 хувийн суурь АМНАТ-тай дээрээс нь хамгийн их борлуулалт хийлээ гэхэд 18 хувь буюу нийт 24 хувийн АМНАТ байгаа. Дээрээс нь 20 хувийн ААН-ийн орлогын албан татвар авдаг. Гэтэл манай хуулиар суурь АМНАТ 5 хувь, тусгай АМНАТ 5 хувь, өсөн нэмэгдэх АМНАТ нь 9 хувь гээд 19 хувь. Дээрээс нь манай ААН-ийн орлогын албан татвар 6 тэрбумаас дээш байвал 25 хувь байгаа. Дээрээс нь бид 10 хувийн давуу эрхийн хувьцаа авч байгаа. Зөвхөн гуравхан АМНАТ-аар болон ААН-ийн орлогын албан татвар, хувьцаагаараа бид 51 хувиас дээш гарч байгаа. Дээрээс нь бид 13 татвар болон төлбөр хураамж авах ёстой. Ингэснээр хангалттай хэмжээнд ашиг авах боломж бүрдэж байгаа. Айлчлал маш олон хатуу гэрээ хэлцлийн үр дүнд ийм ашигтай үр дүнд хүргэсэн шүү.
Ц.Даваасүрэн гишүүн 5 хувийн суурь АМНАТ-ыг 4 хувиар нэмнэ гэдэг нь ерөөсөө л уг төслийг зогсоох зорилго агуулж байна гэж харагдаж байгаа. Үүний ар талд сайн үр дүн гарахгүй. Ийм байдлаар асуудлыг гацаадаг хүмүүсийн үе дууссан.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Би агуулгын хувьд Ц.Даваасүрэн сайдын эсрэг байгаа. Энэ удаагийн Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт бол ганц Зөөгч овоо төслийн тухай биш. Цаашид Монгол Улсад уран олборлох асуудлыг бид том зургаар нь харах ёстой. Ганц зөөгч овоог бид үйл ажиллагааг нь дэмжиж ашиглалтад оруулах тухай яриагүй. Хэд хэдэн ордын тухай яригдаж байгаа. Үүний цаана гадаадын хөрөнгө оруулалтыг бид дэмжих юм уу үгүй юу гэдэг шийдвэр гаргах нөхцөл байдал дээр байгаа шүү гэдгийг хэлье.
Хэн ч ард түмний төлөө гэж хэлчхээд энэ ард түмэн баялагтаа эсрэг байх санал гаргаад сууж байгаа нь харамсалтай. Ерөөсөө л бүх зүйлийг мушгиж эх орондоо хайргүй хүмүүс энэ төслийг яриад байгаа юм шиг худал мэдээлэл тарааж болохгүй.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: 9 хувийг ард түмэндээ өгнө гэж ярихад юун буруу байгаа юм. Бид асуудлаа ярья. Хүн рүү битгий дайр. Яарч байж болно оо. Ямар хар сүүдэр та нарыг минь дайрчих ваа.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: Олон жил суусан ах маань сая бас буруу л ярьж байна. Энэ чинь ураны хууль биш. Цөмийн эрчим хүч, энергийн тухай хууль. УИХ-д олон жил суучхаад өөрсдийгөө бүгдийн мэддэг юм царай гаргадаг ах нь больцгоо. Эх оронч дүр гаргаж, эх орны эсрэг юм хийдгээ одоо больцгоо. Ганбаа ах аа. Одоо наад маскаа тайл. Худлаа жүжиг тавьж эх оронч царай гаргадаг хүмүүсээ одоо бид бодитоор харж байх хэрэгтэй. Тиймээс УИХ-ын гишүүдийг дэмжээгүй саналыг дэмжсэн санал өгөхийг уриалж байна.
ЭХЛЭЛ: 10.00 цаг
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ-

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2024.11.15/ хуралдаан 10.00 цагт эхэллээ.
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цоорхойг илчлэв гээч. Алдааг барина гэж ямар утга илэрхийлэх вэ сэтгүүлчээ?
ARDIIN NAMIIN KOMUNIST ARGA BARIL DANDAA 1 ASUUDLIIG DOOR NUGUUG N NUUJ HIIDEG
Одооны сэтгүүлч зарим нөхдүүдийн чадвар үнэхээр дорой, маш хариуцлагагүй, энгийн нэгэн нь ардаас ч дор байгаа нь бичсэн юмнаас нь л харагдах юм аа. Ядаж бичсэнээ эргэн хянах ухаан �##�га даа!
Даваасүрэн гишүүн больёоо
Ураныг хэзээч францчууд гаргахгүй .Монголд ямар ч ашиггүй бөөн хор .Монголчууд өөрсдөө станцаа бариад уранаа олборлохгүй л юм бол уран хөрсөн доороо байж байг. Сайнцогт нарын хэдэн өлөн гишүүдэд уран $ болж харагдаад байгаа нь эцэстээ Монгол улсад аюултай .Уран батлагдв�##� жагсана Хүрэлсүхтэй нь 126 -г тараана ! Анхааруулчихы!