УЛС ТӨРУлс төрийн мэдээ

2025 оны төсвийг ЕТГ-т өнөөдөр хүргүүлж, Ерөнхийлөгч хориг тавих эсэхээ энэ долоо хоногт шийднэ

УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж, энэ сарын 8-ны өдөр эцэслэн баталсан. Улмаар өнгөрсөн баасан гарагийн /2024.11.15/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн найруулгыг сонссон билээ.

Тэгвэл өнөөдөр ёсчилж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлэх чигтэй байна.

Хуулиар УИХ-аас баталсан аливаа хууль тогтоомж эцсийн байдлаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирсний дараа хянагдаж дууссанаас хойш ажлын таван хоногт багтаан хориг тавих хуулийн зохицуулалттай юм.

Хэрэв Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь болон хэсэгчлэн хориг тавивал УИХ-аар оруулж хэлэлцэнэ.

  • Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих ба Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ" гэж хуульчилжээ.

Тэгэхээр ажлын тав хоногт буюу энэ долоо хоногт багтаж, Ерөнхийлөгч төсвийн төсөлд хориг тавих эсэхээ шийдэх юм.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button