Төгсөөд удаагүй эмч нярайд буруу эмчилгээ хийж, сэхээнд оруулжээ

Их сургуулиа төгсөөд удаагүй залуу эмч долоон сартай нярайд буруу эмчилгээ хийжээ. Тодруулбал, “Энтеровирус” гэх өвчнийг “Салхин цэцэг” хэмээн буруу оношилж, буруу эмчилгээ хийснээс болж долоон сартай хүү Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт эмчилгээ хийлгэж байгаа аж.
Энэ сарын 13-ны өдрийн 17:00 цагийн орчимд иргэн А долоон сартай нярай хүүгийнх нь биен дээгүүр улаан тууралт гарсан учир эмнэлгийн анхан шатны байгууллагад дуудлага өгсөн ч ачаалал их байсан учир хувиараа эмнэлэгт очиж үзүүлэх шаардлага гарчээ. Ингээд харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвд очжээ.
Тухайн үед АШУИС-ийг төгсөөд хоёр жилд болж байгаа эмч А хүүхдэд үзлэг хийж, салхин цэцэг гэсэн онош тавьсан байна. Ингээд нярайд аскорбины хүчил, дермобактер зэрэг гурван эмийг жороор бичиж, дермобактерээр улаан тууралтыг арилгах учир байнга угааж, түрхэхийг эмчийн зүгээс анхааруулжээ.
Эмчийн бичиж өгсөн зааврын дагуу хүүг усанд оруулж, эмээр арчсан хэдий ч өглөө нь эм түрхсэн хэсэгт улаан тууралт нэмэгдэж, хүндэрсэн байна.
Ингэж тууралт нэмэгдсэнээр хүүгийн аав А эмнэлгийн байгууллагад гомдолтой байгаагаа илэрхийлснээр энэ асуудал олонд ил болсон юм. Ингээд хүүг маргааш нь буюу арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд үзүүлж, Энтеровирус гэх өвчнөөр өвчилсөн гэдгийг тогтоожээ. Хэрэв хугацаа алдсан бол хүү саажилттай болох аюултай байсныг эмч нар хэлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ergvv m#lnuudiig tugsuud sood tal ni 5jil dadlagajuulah heregteishd bvhel bvten hvnii ami nas.tvrgend ch gesen tugsuud udagvi nuhdvvd ih bson bna bile tedniig ch bas dood tal ni ajiliin dadlaga hiilgej bj vndsen emch nertei bolgoh heregtei
Shine tugsugchid arai l denduu bnaa eh nyalhast bas l arga hemjee avaaguigees bolj hundereed irsen urs zunduu bn
Өрхийн эмч нартай юу ярихав дээ. Арай л чадваргүй.
Тогтолцоог өөрчлөхгүй бол энэ мэт асууд�##� өшөө ч их гарна. Дөнгөж сургууль төгссөн ажлын туршлага багатай эмч нарыг өрхөд ажилуулдагаа болих хэрэгтэй. Өрхийн эмч нарын ц�##�инг нэмээд туршлагатай эмч нараа ажиллуулахгүй бол үндсэн эмнэлгийн ача�##��##� хэзээ ч буурахгүй. Бодлогоор хүүхдийн эмч бэлтгэж чанаржуулах хэрэгтэй. Хамгийн хэцүү нь хүүхдийн эмч тул оюутнууд сонгодоггүй юм бна лээ.
Шинэ төгссөн эмч нарыг 3-5 жил том эмнэлгүүдэд ажиллуулж дадлагажуулах хэрэгтэй. Өрх болон сургууль цэцэрлэг гээд эмчийн туршлага чадвар аас гадна бие дааж эмч ганцаараа шийдвэр гаргах шаардлагатай байдаг газруудад дөнгөж төгссөн эмч ажиллуулдаг газар Монголоос өөр улсад байхгүй байх.