Бурхны шашны 112-р сургуулийн барилга V сард ашиглалтад орно

Боловсролын сайд П.Наранбаяр ерөнхий боловсролын төрөлжсөн сургалттай 112 дугаар сургуулийн шинэ барилгын явцтай танилцлаа.
Төрөлжсөн сургалттай 112 дугаар сургууль нь ерөнхий боловсролоос гадна дэлхийн хамгийн анхны их сургууль болох Наландагийн их сургуулиас үүдэлтэй Учир шалтгааны ухаан буюу Логикийн шинжлэх ухаан, уламжлалт гүн ухааны хичээл заадаг.
Энэ оны нэгдүгээр сард Засгийн газрын “Бурханы шашны сургалтын байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарсны хүрээнд 112 дугаар сургуулийн 320 хүүхдийн суудалтай шинэ барилгын ажлыг эхлүүлсэн. Барилгын ажил гуравдугаар давхрын цутгалтын шатанд үргэлжилж байгаа ба ирэх оны тавдугаар сард ашиглалтад орно.
Боловсролын яамнаас төрөлжсөн сургалттай тус сургуульд олон улсын хөтөлбөр нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр сургалтын чанар сайжрахаас гадна гадаад улсын иргэд ирж суралцах боломж нээгдэн, орчин цагийн шинжлэх ухаанч судалгааг хөгжүүлэх, оюуны төвлөрлийг бий болгох, монгол өв соёлыг тээн хадгалахын зэрэгцээ дэлхийд түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад нэн чухал ач холбогдолтой.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Инженер бэлдээд!!!Бурхан хүнийг бусдыг нь инженер бүтээдэг гэдэг Тэгээд ч бурхныг хүн бий болгосон гэдэг байхаа
Ийм сургууль Монгол улсад маань хэрэгтэй.
Эрдмийн оройд хүрсэн лам нар хэрэгтэй.