Гадаад мэдээ

Байдены захиргаа Украины 4.7 тэрбум ам.долларын зээлийг тэглэхээр ажиллаж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены захиргаа АНУ-аас Украинд олгосон зээлээс 4.7 тэрбумыг тэглэхээр ажиллаж байгаа талаар Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер лхагва гарагт /2024.11.20/ мэдэгджээ. Байдены захиргааны ажилчид албан тушаалаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө Украинд туслахаар чадах бүхнээ хийхээр эрмэлзэж байгаа юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Конгрессын баталсан санхүүжилтийн тухай хуулиар АНУ нь Украины засгийн газарт эдийн засаг, төсвийн дэмжлэг үзүүлэх зорилготой, тэглэх боломжтой 9.4 тэрбум гаруй ам.долларын зээл олгосон. Тэр зээлийн тал гаруй хувийг нь тэглэх эрх Ерөнхийлөгч Байденд арваннэгдүгээр сарын 15-наас хойш үүссэн байна. Төрийн департаментын төлөөлөгч Миллер “Бид энэ зээлийг хүчингүй болгох хууль ёсны алхмыг хийсэн” гэжээ. Гэхдээ Конгресс зээл тэглэх ажилд хориг тавих боломжтой.

АНУ-ын ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдсон тул Вашингтоноос Киевт үзүүлдэг дэмжлэг багасаж магадгүй гэж Байден болгоомжилж байгаа. Ийм учир Байден албан тушаалтнуудаа Украин руу аль болох их тусламж илгээхийг үүрэг болгосон юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ НЭГ ЗӨНӨГ ӨВГӨН ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ ДАЙНЫГ ӨДӨӨГЧ

Зочин
Зочин

Энэ зөнөг өвгөн АНУ-ийг дампууруулахаар шийдчихжээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Муу хөлөндөө дэлхийг чирлээлдээ новш

зчн
зчн

тэглээд л Зелегийн кармаан руу

Зочин
Зочин

Тэнэг монгол 80 аадонуудад хорогдох байр нүүлгэн шилжүүлэлт гэж хуцдаг байсан одоо нойл яахуу

Холбоотой мэдээ

Back to top button