Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхийг 10 саяар шагнана

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласны “Түүхт 100 жил”-ийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд болно.
Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж Төрийн сүлдийг шинэчилснээс хойших “Төрийн сүлд” -үүдийг урласан дурсгалын мөнгөн зоос, “Үндсэн хууль”-иуд болон 10 сая төгрөгийн бай гардана.
Мөн УИХ-ын дарга “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг уламжлал ёсоор гардуулах юм байна.
Нэмэлтээр дурдахад, уламжлалт барилдааны нэгд тооцогдох тус барилдаанд 2001 оноос хойш хамгийн олон түрүүлсэн бөх улсын аварга Ч.Санжаадамба.
Тэрбээр 2010 онд цэргийн арслан цолтой байхдаа түрүүлж байсан бол түүнээс хойш 2013, 2015, 2016, 2017 онд өнгөлжээ. Түүнчлэн дархан аварга Г.Өсөхбаяр (2005, 2007), улсын гарди И.Доржсамбуу (2004, 2008), улсын аварга П.Бүрэнтөгс (2012, 2022) нар тус бүр хоёр түрүүлж байв.
2001 оноос хойш түрүүлсэн бөхчүүд:
- 2001 - улсын заан Д.Сумъяабазар
- 2002 - улсын аварга А.Сүхбат
- 2004 - улсын заан И.Доржсамбуу
- 2005 - далай аварга Г.Өсөхбаяр
- 2006 - улсын арслан Д.Азжаргал
- 2007 - далай аварга Г.Өсөхбаяр
- 2008 - улсын гарди И.Доржсамбуу
- 2010 - цэргийн арслан Ч.Санжаадамба
- 2011 - улсын гарди Н.Ганбаатар
- 2012 - улсын арслан П.Бүрэнтөгс
- 2013 - улсын заан Ч.Санжаадамба
- 2014 - улсын аварга С.Мөнхбат
- 2015 - улсын заан Ч.Санжаадамба
- 2016 - улсын аварга Ч.Санжаадамба
- 2017 - улсын аварга Ч.Санжаадамба
- 2018 - улсын гарди Б.Гончигдамба
- 2019 - улсын начин Н.Баярбаатар
- 2021 - улсын харцага Б.Орхонбаяр
- 2022 - улсын аварга П.Бүрэнтөгс
- 2023 - улсын заан Б.Бат-Өлзий
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ОДОО ЭНЭ ХЭДЭН ТЭНЭГЭЭ ХӨӨРГӨӨД СУМЛААД ЭХЭЛЛЭЭ ОДОО ЖИНХЭНЭ НӨГӨӨ ДОПИНГОО БУХЫН ДОЗООР ШААГААД ЭХЛЭНЭ ДЭЭ.МОНГОЛЧУУДАА ҮНДЭСНИЙ БӨХӨӨ БОЛ ХУДАЛДАХ ХУДАЛДАН АВАХ ЛАНГУУ БОЛГОСОН ЭНЭ БАЛАЙРЛАА ЗОГСОХГҮЙ БҮҮР НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАНД ОРУУЛЖЭЭ.ЦОЛ АВААД ДАРАА ЖИЛИЙХЭЭ НААДАМД НЭГИЙН ДАВААНД ХОЁР ГӨЛТГӨРӨӨРӨӨ ТЭНГЭР ХАРЖ ДАГЗ НУРУУГААРАА ХЯТАДЫН ХИЙМЭЛ ЗҮЛГЭН ДЭЭГҮҮР ГУЛГАЖ ЯВАА МУДАКУУДАА ЯАХЫН ХА ХА ХА ЭНЭ ЧИНЬ Л ДАМПУУРСАН МОНГОЛ БӨХ ШҮҮ ДЭЭ МАЛНУУДАА.ЭЦЭГ ӨВГӨДӨӨСӨӨ УЛАМЖЛАН ИРСЭН МОНГОЛ БӨХӨӨ УСТГАСАН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНАА БАС УСТГАСАН ГЭРИЙХЭЭ ГАДАА Л МОРЬ УЯЧИХВАЛ ТЭР УЯАЧ ШҮҮ СУМ АЙМАГ УЛСЫН АЛДАР ЦОЛ ӨГДӨГ БОЛОЛТОЙ ИНЭЭДТЭЙ ЮМАА ЭНЭ МОРЬДЫГ ЧИНЬ ХӨХ ӨВГӨД МИНЬ УЯА СОЙЛГЫГ НЬ ТААРУУЛААД ШАН ХАРАМЖ НЭХЭЭГҮЙ ХОЙЧ ҮЕДЭЭ ЭРДМЭЭ ӨВЛҮҮЛСЭН ЮМ ШҮҮ.ЭНЭ ЦАГТ ИРЭЭД ЭРЛИЙЗЖҮҮЛЖ ТАРИА БУДАА ХИЙЖ МОНГОЛ МОРИО БАХАРДУУЛАН АЛЦГААЖ БАЙНА МОНГОЛ АХУЙ БИДНЭЭС ӨДӨР БҮР ХОЛДСООР БАЙНА ЛАЛАРУУДАА НИХО ПРИВЕТ