Нийгэм мэдээ

О.Хангай бөхийн чансааг тэргүүлж байна

Монгол бөхчүүдийн чансааг улсын аварга О.Хангай тэргүүлж байна.

Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, улсын заан С.Сүхбат үзүүрлэсэн билээ.

Тэгвэл энэ барилдааны дараа бөхчүүдийн чансааг улсын аварга О.Хангай 7250 оноотой, улсын начин Э.Батмагнай 6450, улсын заан М.Лхагвагэрэл 6350 оноотойгоор хоёр, гуравдугаарт бичигдэж байна.

Монголын үндэсний бөхийн холбооноос Сар шинийн баяр, Монгол бахархлын өдөр, Улс тунхагласны баярт зориулсан томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа бөгөөд өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулж байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 26, 2025 13:03

ОДОО Ч ЯАХ ВЭ? ГАНЦ НЭГ ТҮРҮҮ АВААЛ ТУГАА ТОЙРЧ ДЭВЭЭД Л ПЭЭДЭЛЗЭЖ БАЙНА НЭГ Л ӨДӨР ЭНЭ НӨХӨР МЭРЭГЖЛИЙН ДОПИНГЧИН БАЙЖЭЭ ГЭЭД ЦУУРААД ОЮУНБОЛД БАДАРЧ ХОЁРЫН АРААС ОЧЧИХ ВИЙ.УВСЫН ЗУУН ЖИЛЭЭР НЭГИЙН ДАВААНД БАТСУУРИЙГ ДАВСАН ХҮНД ТАРВАГА БООЖ ӨГНӨӨ МӨНГӨ АМЛАХГҮЙ .

Холбоотой мэдээ

Back to top button