Улс төрийн мэдээ
Намын бүлгүүд 09:00 цагт хуралдана

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Өнөөдөр /2024.11.25/ УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
Харин энэ долоо хоног УИХ-ын чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Их хурлын гишүүд үнэхээр шударга эх орон арл түмнээ гэсэн сэтгэлтэй юм бол улстөрийн намын тухай хууоьл өөрчоөлт оруулах асуудлыг лэмжих ёсгүй шүү. Нэг хөнжилд орон засаг барьж байгаа намын дарга нар намынхаа их хурлыг хийгээд тайлангаа тавиад гишүүдийнхээ шүүмжлэлээр б�##�буулаад амьд үлдэх эсэхээ мөн сууд�##�даа үлдэх үүэх хэрэгтэй. Тэгж байж асууд�##� зөв шударга шийдэгдэнээ.