Процесс: Төсөв хэлэлцэх нэг удаагийн дэгийг лхагвад боловсруулж, пүрэвт чуулганаар оруулна

Өнгөрсөн баасан гарагт /2024.11.22/ УИХ Монгол Улсын 2025 оны төсөв, хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан билээ.
Улсын төсвийг дөрвөн шатны хэлэлцүүлгээр батлах дэгтэй. Төсвийн хуулийг тусгай дэгээр хэлэлцдэг. Гэтэл төсөвт тавьсан хоригийг хүлээж авснаар төсвийг хэрхэн хэлэлцэх талаар нарийвчилсан дэг одоогоор алга. Иймд, Ёс зүй, дэгийн байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд тусгайлан хэлэлцэх дэгийг боловсруулах аж. Улмаар боловсруулсан саналаа УИХ-д танилцуулаад УИХ-ын гишүүдийн олонхоор хэлэлцэн батлах юм.
90.8.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталж болно.
90.9.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах бол тухайн шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй" гэж заасан.
Энэ дагуу Ёс зүй, дэгийн байнгын хороо хориг тавьсан төсвийг хэлэлцэх дэгийг лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг 12.00 цаг "Их засаг" танхимд хэлэлцэх аж.
Улмаар Байнгын хорооны санал дүгнэлтийг пүрэв гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДЭД САЙДУУДАА ХАС ТЭР НОМИН ХУЛГАЙЧИЙН 18 ТЭРБУМЫГ ХАС УИХ н 126 ГИШҮҮД ЭХ ОРОНЧ СЭТГЭ:ЛГЭЭ ГАРГААД ЦАЛИНГҮЙ АЖИЛЛА УИХ н ГИШҮҮДИЙН УНААНЫ МӨНГӨ УТАСНЫ ТӨЛБӨРИЙГ ХАС.МӨНГӨ ХУЛГАЙЛНА ДЭЭРЭЭС НЬ УТСАА ДААЛГАНА.ИРГЭДЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЭЭЧЭЭ БИД МЭРГЭН САНАА ӨГНӨӨ ЖАВХЛАН САЙДАД ХУВИЙН СОНИРХОЛ ИХ БАЙНА ЭНИЙГ ХӨӨГӨӨД БАЯНӨЛГИЙН САГСАЙ СУМЫН ХААН БАНКНЫ ХАРУУЛААР ТАВИАЧЭЭ САНГИЙН САЙДЫН АЖЛЫГ САРАНДАВАА АВГАЙД ӨГӨӨЧЭЭ