УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ИНЕГ-ыг хоёр салгаж, ИНҮТ нэртэй ТӨХХК байгуулахаар болжээ

Засгийн газрын |2024.11.27| хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газар |ИНЕГ|-ыг хоёр салгаж, бүтэц чиг үүргээр нь зааглах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, ИНЕГ нэртэй агентлаг, "Иргэний нисэхийн үндэсний төв" нэртэй ТӨХХК байгуулах агуулга дэмжигдсэн аж.

Ингэснээр ИНЕГ нь бүтэц, чиг үүргээрээ хоёр салж, тусдаа үйл ажиллагаа явуулах аж. ИНЕГ нь хяналт, зохицуулалтын чиг үүргээ голчлон хэрэгжүүлэх бол ИНҮТ нь компанийн хуулиар үйл ажиллагаа явуулж, "ашгийн" чиглэлд төвлөрөх юм байна.

Засгийн газраас баталсан тогтоол нь 2025.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд нийт 2100 орчим ажилтан, алба хаагчидтай ИНЕГ-д үндсэндээ 100 орчим ажлын байр хадгалагдаж, төсвөөс санхүүжих байдлаар үйл ажиллагаагаа явуулах аж. Харин ИНҮТ ТӨХХК нь 2000 орчим ажилтантай үлдэх тооцоол гарчээ.

Уг ТӨХХК-ийн хувьцааг чиг үүргийн дагуу Зам, тээврийн хөгжлийн яам, ТӨБЗГ-ууд эзэмших бөгөөд үндсэндээ томилгоо болон санхүүгийн эрх мэдэл нь салбар яамныхаа хяналтад бүрэн шилжих юм.

ИНЕГ-ыг одоогоор Ч.Мөнхтуяа, уг агентлагийн харьяан дахь ИНҮТ-ийг Э.Бөрбаяр нар удирдаж байна.

Express Your Reaction
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

hiih ajilgui gazar bur 2 bolchloo

Зочин
Зочин

Төрбаяр шүү хөөе

Зочин
Зочин

Хэдэн танил талаа сул цалин өгч тэжээх арга. Нисэхэд анкет өгөөд ажилд ордог хүн байдаггүйг бүгд мэднэ. Бүгд танил талаараа тэрний энэний хүн гэдэг нэршилтэй.

Холбоотой мэдээ

Back to top button