Засгийн газар төсөв өргөн барих үеэр Ерөнхий сайд эзгүй байна
Засгийн газар 2025 оны төсвийг 2024.12.10-ны өдрийн дотор дахин боловсруулж, УИХ-д өргөн барих үүрэг хүлээгээд байна.
Тэгвэл энэ хугацаанд Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ эзгүй байх нь. Тэрбээр, арванхоёрдугаар сарын 01-нээс 09-ний өдрүүдэд Саудын Арабын Хаант Улс болон Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөөд байна. Тус улсын Эр-Рияд хотноо Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хуралд (UNCCD COP16) болох юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хурлын дараагийн даргалагчийн хувиар оролцож, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын асуудлаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлнэ. Мөн Усны дээд түвшний уулзалтад оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ. Түүнчлэн хот бүтээн байгуулалт, цахим хөгжил, хиймэл оюун ухаан, төрийн үйлчилгээ зэрэгт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар холбогдох албаныхантай санал солилцоно.
Өмнө нь 2024.11.04-07-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай, Ханжөү зэрэг хотуудад албан айлчлал хийж явахад 2024.11.08-нд 2025 оны төсвийн төслийг баталсан билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЕС ийн хамгийн том хариуцлага бол УИХ аар улсынхаа төсөвийг баталж түүнийхээ төлөө тууштай ажиллахгүй юм бол юун цөлжилттэй тэмцэх хуралд оролцох манатай билээ дээ. Энэ залуу сүүлийн үед маш их суларч бгаа нь ажиглагдаж бнаа. Маш их тааруу болж бна даа хэлэх юм алгөа
Тэр чигтээ далд ор
Юун ч удаан гадаадад явдаг юм бэ дээ. Гадны дарга нар ганц хоёр хоногт л айлчлах юм.
Ерөнхий сайд байна даа. 2025 оны төсөв нь уначихаад байхад онцын ач холбогдолгүй хуралд оролцоно гээд зугаалж явах гэж бас байдаг аа. Ер нь бол улс эх орны асуудал бол цаашаа юм биш үү. Эсвэл албаар хэтэрсэн төсөв оруулж ирээд унагаж, дотоод хямрал рүү түлхээд өөрөө зугтаад явчихсан, намайг байхгүй хойгуур энэ Гантөмөр, Доржханд хоёрын хийж байгаа ажил би ард түмэнтэйгээ шүү гээд ТВ -р уйлж үзүүлэх жүжигээ давтах гэж байгаа байх
Улсын дотоод ажил урагшгүй байхад гадаад явах ямар шаардлага байна вэ? Ажлаа ердийн хэмжээнд хүргэчихээд айлчлал хий !
УЛСЫН Мөнгөөр ямар удаан явдаг юм бэ. Бусад улсын тэргүүн нар нэг хоноод л улс руугаа буцдаг.
Iimerxuuu bolovsrolgui nuxur uls ornoo suiruulj bnadaaa!!!
Энэ нөхөр энэ бантангаа төслөө өөрөө байж янзалж хамгаалаасай билээдэй. .
Төсвөө батлуулах нь чухал байтал шилээ харуулаад явчихдаг ийм ерөнхий сайд хэрэг бна у
Энэ хогийн новш байгаад ч ойлгох мэдэх биш