Тойм: УИХ битүү шөл ярьж байхад ЗГ өөрийгөө хууль өөрчилж бас унаган хамгаалж чадлаа

Энэ долоо хоногт УИХ ихээхэн идэвхтэй ажиллах шаардлага үүслээ. УИХТГ-аас санаачилсан жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ныг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэх тогтоолын төсөл хэрэгжиж эхлэн, “Битүү шөл”-ний шүүмжлэл дэгдэв. Араас нь Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулж, 2025 оны улсын төсвийг УИХ биш Засгийн газар “засах”-аар боллоо.
УИХ-ын гялтайх ажил нь битүү шөл
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан арваннэгдүгээр сарын 26-ныг цаашид “Үндсэн хуулийн өдөр” гэж нэрийдэхээр болж байна. Бүх нийтээр амардаг энэ өдөр баярын ширээний зоог битүү шөл байх нь зүйтэй гэсэн санаачилга УИХ-ын тамгын газраас гаргасан нь олныг багагүй бухимдуулж амжсан.
Нэг талаар, аливаа баяр, тэмдэглэлт өдөр тогтсон зоогтой байх тусмаа утга учир бүхий болж, үнэ цэн нь нэмэгддэг. Тэр утгаар арваннэгдүгээр сарын 26-ныг чухалчлахдаа “Битүү шөл иддэг өдөр болгоё” гэсэн нь хэлбэрийн хувьд тийм ч буруу санаачилга биш байв. Авчиг өмнөх өдөр нь редакц “Та маргааш битүү шөл хийж идэх үү?” асуулга явуулахад дийлэнх нь “Үгүй” гэж хариулсан. Идэх нь идсэн л биз, ямартай ч Үндсэн хуулийн өдрөөр битүү шөл хийх трэнд, сэтгэлгээ тодорхой хэмжээнд үүсэв.
Нөгөө талд монголчуудад илүү тулхтай бодлого шийдвэр, бодит нөлөө үзүүлсэн ажил хэрэгч хандлага үгүйлэгдэж байгаа. Тийм ч учраас УИХ-аас “Бүх нийтээр битүү шөл идэцгээе” маягийн зүйлд төвлөрсөн нь иргэдийг бухимдуулахаас аргагүй. Агаарын бохирдол ч эргэн ирэв. Шөл нь монголчууд, гурил нь утаан давхарга гэсэн харьцуулалт үүссэнээр битүү шөл Улаанбаатар хотын “үлгэр загвар” мэт гашуун наргиан бүхий утга илэрхийлдэг ч болчихлоо. Харин хэрэгжиж эхэлсэн тогтоолоор, албан байгууллага, айл өрх бүр ардчилсан Үндсэн хуулиа дээдлэн залах үүрэг хүлээсэн юм.
Том агуулгаар харвал Монгол Улс 1924 онд анхны Үндсэн хууль баталсныхаа ач холбогдлыг УИХ-ын хэмжээнд үнэлж, олон нийтэд сурталчлан ойлгуулахад нэг алхам ахилаа гэчихмээр. Энэ ирээдүйд ардчиллаар замнах, эрх чөлөөг эрхэмлэх, парламентат засаглалд шилжих үндэс болсноор барахгүй тухайн цаг үед Ази тивдээ сэтгэлгээний хувьд “түрүүлсэн” явдал байв.
Өөдрөгөөр хэлэхэд, битүү шөл арваннэгдүгээр сарын 26, анхны Үндсэн хуулийн ач холбогдлыг нэхэн судлах иргэдийн сэдлийг өдөөх “болтугай”.
Хууль өөрчлөв: Жижиг намуудаар түрий барьж, МАН, АН, ХҮН намын дарга нар суудалдаа үлдсэн нь
Харин Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчилсөн нь Засгийн газрын хэмжээний эрх ашиг байж мэдэхээр үйл явц өрнөсөн.
Намуудыг шинэчилье, санхүүжилтийг нь ил болгоё, хариуцлагажуулъя, тэгж байж парламентыг сонгодог загвараар хөгжүүлье хэмээн Улс төрийн намын тухай хуулийг баталсан. Үүгээр намууд их хурлаа хийж, дүрмээ шинэчилж, шинэчилсэн дүрмээ долдугаар сарын 1-нээс хойш зургаан сарын дотор Улсын дээд шүүхэд хүргүүлэх ёстой байлаа.
Харин энэ бол шууд намын даргын суудал ганхах эсэх тухай асуудал юм.
Энэ долоо хоногт Төрийн ордноор явсан, “Засгийн газар огцрох уу” гэдэг шуум үүнтэй холбоотой. Дээрх хуулийн хугацаанд нийцье гэвэл МАН, АН, ХҮН бүгдээр бултаар оноос өмнө их хурал хийж бужигнах байв. Ардчилсан намын хувьд Л.Гантөмөрийг унагах ажиллагаа хэдийнэ явагдаад эхэлчихсэн. Л.Оюун-Эрдэнэд арайчиг МАН-ын даргаас буучих эрсдэл бага, гэхдээ боломжийг атган ашиглах бүлэглэл 2024 оны УИХ-ын сонгуулиас хойш хүчээ нөөж байгаа. ХҮН намын тухайд ч нэгэнт парламентад дориун тооны суудал олоод авчихсан, Засгийн газарт ч төлөөллөө оруулчихсан учраас эрх ашгийн төлөө зодолдохоос буцахгүй.
Тийм ч учраас намуудын их хурлаа хийж, шинэчилсэн дүрмээ УДШ-д хүргүүлэх хугацааг бүр хоёр жил, найман сараар хойшлуулж, 2027.08.01 болгохоор өргөн барьсан гэлтэй. Энэ хооронд олон зүйл эвээ олж амжина.
Харин үүнийг гэнэтхэн санаачилсан шалтгаанаа эрх баригчид “Парламентад суудалгүй жижиг намууд амжихгүй хэцүү байна, өөрсдөө ингэж хүсэж байна” хэмээн тайлбарласан юм.
Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы хуралдаанд энэ өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Гишүүдийн дийлэнх дэмжээгүй, бас ч гэж эрүүл байр суурийг нам үл харгалзан илэрхийлж байлаа. “Бөөн үзэл санаа болж баталчхаад ингэж ухармааргүй байна. Намууд тийм л бэлэн биш байгаа бол ядаж зургаан сараар сунгаж болдоггүй юм уу. Эцэстээ намуудын хариуцлагын асуудал юм биш үү. Бүхэл бүтэн хоёр жил, найман сарын хугацаанд юу хийх гэж байгаа юм бэ?” гэсэн асуулт, шүүмжлэл давамгайлсан.
Одоогоор зургаан ч нам шинэ дүрмээ УДШ-д өгчхөөд байгаа юм билээ, уг нь.
Тухайн пүрэв гарагтаа санал хураасан бол энэ асуудал шууд УИХ дээр уначихуйц уур амьсгалтай байсан. Харин чуулганыг дэд дарга Х.Булгантуяа түр удирдаж байх мөчдөө “Маргааш санал хураая” гэж эрсхэн алх цохисон юм.
Ингээд маргааш нь болоход УИХ-ын гишүүдийн бодол өөрчлөгдөөд хоночихсон гэлтэй, дэмжчихсэн. Өрнөлийг ингэж харвал асуудал нэг их жижиг намууддаа биш, Засгийн газрыг бүрдүүлсэн гурван нам (ялангуяа АН, ХҮН), тэдний өнөөгийн дарга нарын эрх ашиг байв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Хуулийг хойшлуулаагүй. Хэрэгжээд эхэлсэн байгаа. Зөвхөн УДШ-д шинээр бүртгүүлэх хугацааг л хойшлуулах гэж байгаа” хэмээн олон удаа давтсан. УДШ-д шинээр бүртгүүлэх нь л Улс төрийн намын тухай хуулийн гол хэрэгжилт гэдгийг юмны учир гадарлах хэн ч ойлгоно гэж Н.Учрал бодсонгүй. Эсрэгээрээ эрх баригчдын “захиалга” болохыг л гүргэр, гөлгөр мэдэгдлүүдээрээ илчилж орхилоо.
Ямартай ч Л.Гантөмөр, Т.Доржханд нар айх айдсаа авдартаа хийж авах шиг боллоо. УИХ дахь АН-ын бүлэг “Хойшлуулахгүй ээ, хугацаандаа их хурлаа хийе” гэж саналаа нэгтгэсэн явдал бол нөхцөл байдал Л.Гантөмөрийн хувьд эвгүй байгааг илтгэж байна.
Эцэстээ, зарчмын хувьд баталсан хуулиа ингэж оролдох нь ямагт буруу л юм!
Хууль унагав: Өргөн барьсан төсвөө дахиад Засгийн газар засна
Харин 2025 оны улсын төсвийг УИХ биш Засгийн газар янзалж, цэгцлэх болсон нь дараагийн онцлох сэдэв.
Төсөв дагасан бөөн шүүмжлэл хуулийн хугацаа өнгөрсөн хойно парламент дээр өрнөсөн. Гэнэт ухаан орсон аятай, Д.Энхтүвшин, Ж.Баярмаа, Г.Тэмүүлэн нарын гишүүд шударга дүрийг үүтгэн, төсвийн алдагдлыг бууруулахыг шаардсан. Авчиг улсын төсвийг УИХ-ын намрын чуулган нээхээс бүр өмнө өргөн барьчихсан л байлаа. Хэдийнэ хоёрдугаар хэлэлцүүлгээ давж, зөвхөн найруулгын шинжтэй засвар хийх боломжтой болсон цаг үед нь тэд тийн дуугарсан юм.
Харин бурууг Засгийн газарт биш УИХ-д наах ажиллагаа өрнөж, асуудлыг Төсвийн байнгын хороо руу, муу нэртэйгээр дарга Ц.Даваасүрэн рүү нь чиглүүлж амжсан. Ингээд УИХ ирэх оны төсвийн тухай хуулийг эхлээд баталъя, дараа нь тодотгоё гэж тохирсон. Энэ агшинд Ерөнхийлөгч хориг тавьснаар улс төрийн оноо авах тоглолт ч хийж амжлаа.
Ерөнхийлөгч хориг тавина гэдэг УИХ баталсан хуулиа засна гэсэн үг. Өөрөөр хэлбэл төсвийг УИХ өөрсдөө, ард түмний төлөөлөл энэ удаа янзлах процесс.
Харин ямар дэгээр засах вэ гэдэг ажлын хэсэг байгуулж, Ч.Лодойсамбуу ахлаад байтал УИХ түүнийгээ болиулчихлаа. Ажлын хэсгийнхээ санаачилсан дэгийг эргээд дэмжсэнгүй. Уг нь УИХ түр дэгээ баталбал түүний дагуу төсвийн хуулиа Засгийн газрын оролцоогүй засах гэж байв. УИХ тэгж бүрэн эрхээ эдлэх байв. Гэвч хоёр хоногийн дотор гишүүдийн байр суурь өөрчлөгдөв.
Ингэснээр эргээд УИХ биш Засгийн газар 2025 оны шинэ төсвийн өргөн барих боллоо. Тэр дагуу баасан гарагийн орой 20.00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, холбогдох тогтоолыг баталсан.
Сүүлийн жилүүдэд тогтсон хамгийн том үзэл санааны гажуудал бол Засгийн газар нь УИХ-аасаа “том” болчихсон явдал. Зүй нь, энэ байр солигдох ёстой. УИХ нь ард түмний төлөөлөл, Засгийн газар тэдний гүйцэтгэгч.
Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ эрх баригч намаа, Засгийн газартай нь тэргүүлж байж улсын хөгжлийг арай нааштай урагш чирнэ гэдэг ойлгомжтой болчихсон дүр зураг. Цаг үе нь мөн бол улстөрч улс төрөө хийнэ, онолоороо ч улс төрд 2+2=5 гэвэл үнэн болдог хойно!
Ингээд 14 мега төслийг хөдөлгөх амбицтайгаар, их хэмжээний алдагдалтай баталсан төсвөө Засгийн газар дахиад өөрсдөө засах нь. Стратегийн хувьд зөв. УИХ ч түр дэгээр төсөв зассан бол энэ Үндсэн хуулийн цэц дээр унах байв гэдэг өнцөг яригдаж байна.
Харин эцсийн дүндээ: УИХ хүчгүй бөгөөд Засгийн газартай эвсэн нөхөцсөн шинж байдлаа хадгалан үлдэж байна. Нөгөө талд, Л.Оюун-Эрдэнэ, Б.Жавхлан нар ямар зардлыг хэрхэн танахаа ханцуйн дотроо тохирох давуу талтай нь сайнаар яривал жанжин шугамаа алдахгүй байх боломж. Тэд 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө нэгэнт баталчихсан, түүндээ хүрэхээр зорино. Аль болох тогтвортой зүтгэвэл харин үр дүн гарна.
Улс төрийн намын тухай хууль дээр тэгж ажилласан нь тоогүй ч... Нийтийн биш бүлэглэлийн, хувь хүний эрх ашгийг тогтвортой төрийн өмнүүр тавигсдыг таслан зогсоох улс төрийн хэрэгцээ бий. Төсвийг ч Засгийн газар өөрөө засах болсон нь зорилгодоо хүрэх арга зам нь. Бүхэлдээ гэвэл, УИХ битүү шөлөөр хөөцөлдөж байхад Засгийн газар өөрсдийгөө хууль өөрчилж бас унагах замаар хамгаалж эчнээ чадаж байгааг л харж болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Анхнаасаа буруу хөл дээрээ боссон гэдэг шиг хуйв�##�даанаар байгуулагдсан энэ бүтэлгүй Засгийн Газар унах нь зөв. Шинэ Засгийн Газарт АН ОРОХГҮЙ БАЙЖ ЧАДВАЛ СОНГОГЧ олны сонголт зөв гольдролдоо орно шүү дээ. Ийм муу Засгийн Газар ч урьд өмнө хэзээ ч байгаагүй. Иргэд цөхөрч гүйцлээ. Бүх нийтийн сан�##� асуулга явуулах аваас бүгд огцруулахыг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна. Огцрох нь зөв
ЭНЭ УИХ ЫН ТАМГЫН ГАЗАР МИКРОПОНОО АЖИЛЛУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ЛЭЭ ҮНЭН ҮҮ
БИТҮҮ ШӨЛ ГАДААДАД ТОМИЛОЛТООР ЯВАА ГИШҮҮДЭЭ АВЧИРЦГАА
Чингисийн төрс.өдрөөр хонины чанасан толгой шийр, Мартын 8-нд шарсан тахианы гуя , цэргийн баяраар шанага хугарам лагадай, хүүхдийн баяраар пизза спагэтти иддэг болтугай.
Нам намын топ гэх өлөн хорчингууд юу л бол юуг ч хийнэ дөө
Их хур�##�д суух хүмүүсээ намууд сайн бэлдэх хэрэгтэй бн даа гэж дүгнэхээр бн шүү.
Арчаагүй чадваргүй шаамий бангладеш улс орныг сүйрүүлгэ шүү рурдан эх ороноос минь хөөх хэрэгтэй
Хамтарсан ЗГ ажиллах чадамжгүй нь 35 оны төсвөөр батлагдлаа. ОГЦРУУЛ.
Энэ бол бөөн луйвар хийсэн хууль бнаа.ямар муухай хужаа сантай хууль болов бүгэд нь аргүүлэн татаж огцуурлах нь зөв зүүтэй санаа бна.
Эргүүлэн шүү.
Амарбаясг�##�ан муу бна. Засгийн газрын тэргүүн багаа сайн удирдаж асуудлаа дарж чадаж бна
ENE ERUNHII SAID UNEHEERIIN HORLONTOI ETGEED YUM AA. BUH YUMIIG HELSENEESEE ESREGEER HUIVALDAANAAR HJ BNA