“Халуун цуст” Г.Тулга: Зөв сэтгэлээр эхэлсэн ч явц дунд “бузартвал” буруутдаг юм байна
“Халуун цуст” нэрээр олон нийтэд эх оронч сэтгэлгээ, монгол хүний ялгарал, үнэ цэнийн талаар идэвхийлэн ярьдаг байсан Г.Тулгатай ярилцлаа. Тэрбээр 2023 онд гурван сар хоригдож, найман сар цахим гав зүүх шийтгэл авсан юм. Бид дөрвөн жилийн өмнө, зарим зүйлийн шинэхэн дээр ярилцаж байлаа.
Олон зүйл огтлолцож, сонин юм болчихсон
-Танд шийтгэл оноосон хуулийн заалтыг харахад бараг л төрийн эргэлт хийх гэж бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн утгатай байна. Тухайн үед яг юу болсон юм бэ. Та буруу ойлгогдсон гэж үздэг үү?
-Талбай дээр яг юу болж байсан тухай яривал сонирхолтой л доо. Сар хагасын турш үргэлжилсэн үйл явдал шүү дээ. Өдөр бүр юм өөрчлөгдөж байсан. Өдөөн турхиралт ирэх, янз янзын хүмүүс миний нэрийг барьж орж ирэх. “Тулга гэдэг хүн мөнгө өгч байгаа гэсэн, хаана байна” гэж явах. Гарын үсгээ зурсан настангуудыг ёс бусаар харааж, дарамтад оруулах. Өдөөн хатгалга маш их байсан. Хаа хамаагүй хүмүүс холилдох гээд байсан учир сүүлдээ бид хар цамцаар жигдэрсэн. Хууль зөрчиж эхлэх гээд байсан, турхирч буй хүмүүс нь. Бидний хувьд самбар гаргаж, “Хууль зөрчихгүй” гэж бичээд, дүрмээ гаргачихсан байсан шүү дээ. Гэтэл янз бүрийн хар хувцас өмссөн хүмүүс дахиад л гараад ирсэн. Тэгэхээр нь бүр барьж авъя, олон нийтэд харуулъя гээд бид нар комиссоос өмд авч жигдэрлээ. Гэтэл яг тэр өмдийг өмссөн нүүргүй залуус зочид буудалд нэгнээ суниалгаж, дээрэлхэж байгаа бичлэг тарсан.
-Десант өмд үү?
-Тийм. Дараа нь бид тэр бичлэгт тайлбар хийж, өөрсдийнхөө өмдийг урж үзүүлсэн шүү дээ. Ийм эзэнтэй, ийм дайралт ирж байна гээд баримттай нь, утасны дугаартай нь цагдаад өгсөн. Гэтэл авч хэлэлцээгүй. Биднийг цагдаа хамгаалахгүй бол хэн хамгаалах билээ. Гол нь бидний нэг нь арай өөр өмд өмссөн байсан юм. Гэтэл тэр бичлэгийг хийхдээ үүнийг анзаараагүй, алдаа гаргасан. Бүгд нэг ижил өмд өмсчихсөн байсан. Энэ ялгааг нь гаргаж, тайлбарлаад бид өмдөө урсан. Энэ мэтчилэн юм болсон. Нөгөө талаар, энэ хуулийн заалтыг хуульчаас нь л асуух хэрэгтэй. Монгол Улсын нэрийн өмнөөс намайг буруутгай гэж үзсэн явдал. Хэдийгээр биднийг өдөөн турхирсан ч хууль, хүчний байгууллага өөрсдийн зарчмаар ажиллаж байгаа. Тангараг өргөж, сургуульд нь суун бэлтгэгдсэн хүмүүсийн өөдөөс дуугарах сонирхол байгаагүй. Маш олон зүйл огтлолцож, сонин юм болчихсон. Ял оноож, гурван сар сууж, үлдсэн найман сардаа цахим гав зүүж дууссан.
Эргээд харахад яах аргагүй буруу зүйлс байсныг хүлээн зөвшөөрнө
-Анх юу ярьж гарч ирээд, сүүлдээ юу ярьж байгаа юм шиг харагдаж эхэлсэн бэ?
-Тухайн үед Эмээлтийн өмхий махны асуудал ил болоод байсан шүү дээ. Үүн дээр тулгуурлаж, хэд хэдэн суурь асуудлаар бид шаардлага тавьж гарч ирсэн. Талбай дээр байх хугацаанд ирж буй хүмүүсийн үзэл бодлоос хамаарч зүг чиг нь өөрчлөгдөөд явчихсан.
-Танд ямар зорилго байсан юм бэ. Тодорхой үр дүнд хүрэхийг хүсэж байсан уу?
-Талбай дээр гараад юм өөрчлөгдөх магадлал багыг мэдэж байсан. Гэхдээ ард түмэн тэгж боддоггүй. Ард түмэн ямар байна, улс орон тийм л байна. Би тэр үед дутуу бодож байсан юм билээ. Ард түмний боловсрол дутмаг учраас аливааг шийдэхдээ 1990 он шиг талбай дээр жагсаж, амар хялбар аргаар хандах гээд байдаг. Тэр бүтэхгүй. Гаднын орнуудын жагсаал цуглааныг харьцуулж харахад ч маш ондоо. Хэлж яриад аргаа барахаараа “Үзэл бодлоо илэрхийлье гэж байгаа бол хамаа алга” гэж нээлттэй орхисон.
-Та өмнө нь тэгж хүмүүстэй нийлж нэгдэж акц хийж байгаагүй. Бие дааж л үзэл бодлоо ярьдаг байсан. Олны дэмжлэг ч сайн байлаа. Харин үнэн мөн чанар нь танигдаагүй хүмүүстэй тэр хугацаанд нийлээд явчхав уу гэж бодсон. Та тэгж бодсон уу, хамрагдаж цоллогдоод явчихсан тал бий юу?
-Би ийм алдаа гаргасан. Дагнан мэргэшсэн, олон жил эх орон гэж ярьж явсан хүмүүсийг илүү арвин туршлагатай гээд итгэчихсэн. Би бол сүүлд л гадаадаас ирсэн хүн. Тийм итгэл үнэмшил дээр явчхаж байгаа юм. Би өөрийгөө тэдний зэрэгт хүрэхгүй гэж бодож байсан. Тэгээд “Энэ хүмүүс юу хийж буйгаа мэдэж байгаа байлгүй дээ” гэж хандсан. Тийм үзэл бодол дээр тэднийг дэмжсэн.
-Их сонирхолтой сэдэв ярилаа л даа, тэр өмдний тухайд бол. Хас тэмдэгтэй, нацист хувцас өмссөн зураг тань сошиалд явдаг. Би ч гайхаж байлаа. Харлуулах гэсэн тал бий гэдгийг батлах гэж тийм хувцас өмссөн болж таарав уу?
-Нацист хувцас өмслөө гэж шүүмжлэх одоо бодоход зөв. Би тэр үед маркетинг талаас нь л бодчихсон байсан. Юм урагшилдаггүй, хэн ч тоодоггүй. УИХ-ын гишүүдэд шаардлага, бичиг цаасаа өгөөд хүлээсэн, байдаггүй. Тэгвэл яаж анхаарлыг нь татах вэ гэж л хандсан. Хүмүүст тэгж харагдана гэдгийг мэдээгүй. Би өөрийнхөө сэтгэхүйн түвшинд л бодчихсон байгаа юм. Эргээд харахад яах аргагүй буруу санагдах зүйлс байсныг хүлээн зөвшөөрнө.
Бохир эрчим энерги дунд орчихоор хүний эрүүл саруул ухаан алдагддаг гэдгийг ойлгосон
-УИХ-ын гишүүдэд ямар шаардлага өгсөн юм?
-Таван шаардлага байсан. Мах нэгдүгээрх нь. Дээр нь цар тахлын үеийн төсвийн зарцуулалт гэх мэтээр таван шаардлага байв. Тэгээд бидэнд хариу өгөөгүй.
-Бүр хууль шүүхээр орж, гурван сараар хоригдоход хүрлээ. Эх орон, монгол хүн гэж ярьсаар ингэнэ гэж санасан уу. Хэр цочирдож хүлээж авсан бэ?
-Цочирдох нь ойлгомжтой. Нөгөө талаас өөрийнхөө хэр дутуу бодож, харж явсныг ойлгосон. Бусдын өнцгөөс харахад бас болохгүй зүйлүүд байсан юм байна гэдгийг ойлгосон. Тухайн үедээ зөв юм шиг санагдаж байсан. Гэвч том зургаараа үзэл бодлоо буруу илэрхийлэх тал руу явчихсан байх магадлалтай. Гэхдээ хүмүүс өдөөн турхирсан гэдгийг ойлгоорой. Утсаараа мэдээлэл авч буй хүмүүс бодит байдалд юу болж байгааг мэдрэхгүй л дээ. Бидний нэрийг барьж, албаар хууль бус юм хийгээд л. Гол нь тэр үед биднийг цагдаагийн байгууллага тоогоогүй. Ямар сайндаа ялгаръя, ард түмний хамгаалалтыг авъя гэсэн л ядмаг сэтгэлгээ байсан. Гэтэл буруу ойлгогдсон.
-Цаашид эх орон гэж ярьсан хүн бүр санхүүжилттэй гэж хардагддаг байх учиргүй. Энэ буруу сэдэв биш шүү дээ. Харин өөрийн туршлагаас юу гэж хуваалцах вэ?
-Нэг л юм ойлгосон. Аливаа юмыг зөв эрчим энергиэр хийхгүй бол буруутдаг юм байна. Зүрх сэтгэл чинь зөв байлаа ч арга нь буруу бол тэгээд л буруу. Зөв гэгээлгээр эхэлдэг боловч явцын дунд хүний сэтгэл эго гэнэ үү, атаархал гэнэ үү, эдгээрээс бузартсанаас болж үзэл санаа нь өөрчлөгддөг. Хүн өөрөө үүнийгээ мэддэггүй, аймаар нь. Бохир эрчим энерги дунд орчихоор хүний эрүүл саруул ухаан алдагддаг гэдгийг ойлгосон. Талбай дээр зогсох өдрүүдэд маш олон хүн, үргэлж ирж зовлонгоо тоочиж байсан. Өдөр бүр тийм зовлон сонсохоор бухимдана, хар эрчим энерги дунд живнэ. Энэ бүхэн бугларахаараа буруу шийдвэр гарч эхэлж байгаа юм. Улс төрд хүртэл ийм зүйл болдог юм байна. Тэгэхээр залууст хандаад, аль болох эерэг сэтгэх хэрэгтэй гэж хэлмээр. Бүх зүйл болж бүтэж байна гэх биш. Болгож бүтээхийн тулд өөрийгөө хөгжүүлэх, суралцах хэрэгтэй. Гаргалгаа, шийдэлдээ төвлөрөх хэрэгтэй. Харин асуудалдаа л төвлөрөөд байвал гацчихдаг юм байна. Үүнийг би бодож бодож байгаад бусдад хуваалцахаар шийдсэн. Гэхдээ нийгэм бэлэн биш байдаг юм байна. Тийм учраас бэлэн болсон хүмүүс өндөр биш төлбөр төлөөд, хаалттай группт орж ирээд сонсог гэж шийдсэн. 28 мянган төгрөг. Би олон юм үзэж харлаа, үнэнийг хэлэхэд. Найман жилийн туршлагаас олж мэдсэнээ 28 мянган төгрөгөөр үнэлэн өгч байна.
-Орлого олох гэж байгаа юм уу?
-Орлого олох буруу биш. Хүмүүсийн сэтгэхүй өөрчлөгдөж байна. Мөнгөөр аз жаргал худалдаж авч болохгүй гэдэг байсан. Гэтэл үнэхээр болдог болчхож. Мөнгө байвал хайртай хүмүүсээ ядаж эмнэлэгт үзүүлнэ, эмчлүүлнэ. Адаглаад эрүүл хооллож чадна. Тодорхой хэмжээнд амар амгаланг авч чадна. Одоо харин бусдад хэрэгтэй үйлчилгээг нь үзүүлээд, хариуд нь төлбөр авч болно гэдгийг сэтгэлгээний хувьд хүлээн зөвшөөрцгөөж байна. Энэ шуналын сэтгэлгээндээ биш, зарчмын асуудал. Коннор МакГрегороос харахад хэдий мөнгөтэй болсон ч өөрийн хар эрчим энергиэ захирч чадахгүй бол бас бүтэхгүй гэдгийг ойлгож болно. Тэр хүн анх “Шоу цэнгээн сүнсний хөгжилд муу” гэж хэлдэг байсан, одоо телевизээр гарах бүрдээ гартаа архи барьж суух болчхож. Хүн анх зөв эхэлдэг ч явц дундаа бузартвал аюултай болдог юм байна гэж хэлээд байгаа нь үүнтэй холбоотой.
Хүн өлсөөд ирэхээр араатан шинж чанар нь сэрдэг
-Явц дундаа “бузартаад” гэдгийг өөр дээрээ анзаарсан гэж үү?
-Хэлээд байна шүү дээ, өдөр бүр хүмүүс ирээд зовлонгоо зогсоо зайгүй яриад байвал ямар санагдах вэ?
-Түүнээс болсон гэж үү?
-Хүний зовлонг мэдэрнэ ээ дээ. Эмнэлэгт очоод л, өвчтөнүүдийн яриаг сонсож амьдарвал ямар болох вэ. Гэтэл талбай дээр улсын хэмжээнд болж, бүтэхгүй бүхнийг сонсоно. Ирээдүйд итгэл найдвар төрөх үү. Наад зах нь сэтгэл санаагаар унана биз дээ. Тэр үед би сэтгэл гутралд орж байгаагаа гадарлаж байсан. Дараа нь ч тэр эрчим энергиэс салах гэж их юм болсон. Гарц хайх нь ээ, гурван арга байдаг юм байна. Нэг нь өглөө бүр хүйтэн шүршүүрт орох. Эд эсийг “Амьд байх хэрэгтэй” гэж сэрээдэг юм байна л даа. Хоёрт, мацаг барих. Гуравт, тамираа тасартал бэлтгэл хийх. Ингэж амьдралд итгэх итгэлээ олж авдаг юм байна. Нөгөө талаар сөрөг эрчмийн эсрэг нь, гэгээ гэрэл рүү аваачдаг зам нь юу вэ гэж эрлээ. Сэтгэлээ л ариун байлгах юм байна. Элдэв айдсаар зүрх сэтгэлээ дүүргэж болохгүй. Эерэг сэтгэлээр өөрийгөө ариусгахгүй бол психологийн өвчин тусна, нэг нэгэндээ халдаана.
-Дөрвөн жилийн өмнө ярилцаж байсантай харьцуулахад илүү даруу төлөв болсон санагдаж байна. Та өөрөөсөө юуг өөрчлөгдсөн гэж хэлэх вэ. Үзэл бодлын хувьд ч юм уу?
-Тодруул даа. Эх орон гэдэг сэтгэл бол байна. Гэхдээ нарийвчилбал?
-Бодож байсан гарц гаргалгаа, итгэл үнэмшлүүд нь?
-Өөрчлөгдсөн зүйлс байна. “Энэ хүмүүс туршлагатай юм чинь” гэж хандах, дагах биш, “Би өөрөө юуг мэдэж байна. Би өнөөдөр юуг бусдад хуваалцах чадамжтай болсон бэ” гэж өөртөө төвлөрөх нь зөв байжээ. Ямар нэг шашинтай хүн харилцахад хялбар байдаг. Тэдний зөв бурууг ялгах, ёс суртахууны хэм хэмжээгээ олж авах эх сурвалж, сургааль номлол нь бэлэн. Монголд болохоор байхгүй. Монгол хүнтэй зөв буруугийн талаар ярих хэцүү. Болох, болохгүйн зааг ялгаа гэж мэддэггүй. Нийт нийгэмд таарсан сургааль номлол байхгүй. Тийм учраас хүний оюун санаанд тийм “уяа” байх ёстой юм байна гэдгийг ойлголоо. Урьд нь би бусдын үзэл бодлыг өөртөө хамаа намаагүй оруулчихдаг байжээ. Би тэнгэр үзэл гэдэг зүйлийг өөртөө боловсруулж авсан. Гэхдээ тэр монголчуудад төдийлөн наалдахгүй юм шиг байна.
-Монголчууд ер нь зөв буруугаа ялгах тэр номлол суртахууныг хаанаас олох юм бэ. Эсвэл шинээр бий болгох ёстой юм уу?
-Өлсгөлөн, ядуурал их хүчтэй юм байна. Энэ хүний сэтгэхүйд яаж нөлөөлдгийг л судалмаар юм билээ. Хүн өлсөөд ирэхээр л араатан шинж чанар нь сэрдэг. Үр хүүхдээ яаж тэжээх вэ, өмсөх хувцсаа яаж болгох вэ гээд ирэхээр л “Би үхэхээр чи үх” гэдэг сэтгэлгээ рүү орчихдог. Европт бол төр нь хүний наад захын хэрэгцээг хангаад өгчихдөг. Тэгэхээр хүний сэтгэхүй арайчиг тийм бэртэгчин болчихгүй. Эерэг, тусч сэтгэлгээгээ алдчихгүй. Араатанлаг сэтгэхүйгээс өөрсдийгөө хамгаалъя гэвэл л нөгөө бүх шашны хайрыг номлодог сургаальд дөхөж очно. Мундаг бизнесменүүд явсан газар бүрээ илүү дээр болгож, сайжруулъя гэж ханддаг талаар уншсан. Хүн бүр тэгж хандвал манай нийгэм, орчин ямар болох вэ. Гэтэл өнөөдрийн сэтгэхүй “Би үхэхээр чи үх” л гэж байна. Бид хайрлагдаагүй, хайрлагдах нийгэм бий болгож чадаагүй учраас тэр. Хэн нэгэнд сэтгэлээ зориулж, нөгөө нь ус цацаж хариулах вий гэдгээс айж, өөрийгөө барьдаг болчихсон байна.
Одоо хөдөлгөөн энэ тэр гэж явахгүй
-Тэнгэр үзэл гэдэг нь цэвэр таны өөрөө бодож боловсруулсан зүйл үү?
-Хүүхэд байхдаа чи гудамжаар хог түүж яваа хүнийг хараад “Ямар муухай хүн бэ” гэж боддог байсан уу?
-Үгүй.
-Яагаад?
-“Хог түүж яваа хүн бол муухай” гэж хэн нэгэн надад хэлээгүй байсан.
-Тэгэхээр том болох явцдаа хүн бусдын үзэл бодолд автдаг байх нь шүү дээ. Хүүхэд бурханлаг, гэгээлэг гэж үнэн. Томрох тусам л уйтгар зовлонд автаж, аз жаргалаас холддог. Гэтэл бүх шашин хүүхэд насандаа байсан зүрх сэтгэлээ хамгаалж авч яв гэдэг. Би багадаа ямар байснаа мартахыг хүсдэггүй. Мартчихвал Тулга Тулга биш болно. Өөрийн зүрх сэтгэлд нийцэж байгаа мэдээллийг л цуглуулаад яваад байна гэсэн үг. Тэр ариун зүйлээ яаж хадгалж байна, эргээд түүгээр амьдралдаа эерэг нөлөө үзүүлж байна гэдгийг суралцана. Судална, уншина. Тэгж явсан зүйл юм л даа, тэнгэр үзэл гэдэг нь. Харин яг Монголын тэнгэр үзэл гэвэл мянган хүн мянган өөр юм ярина. Аль нь үнэнийг мэдэх боломжгүй. Тэгэхээр эргээд би өөр дээр, өөрийн зүрх сэтгэл дээр төвлөрч таарч байна.
-Тэгэхээр эх орон гэхээс илүү хувь хүний сэтгэлийн боловсрол руу чиглээд эхэлсэн гэж үү?
-Тийм. Сэтгэлээ хамгаалж чадаагүйгээс шархалсан маш олон хүн байна шүү дээ.
-Энэ бол өөрчлөлт.
-Өөрчлөлт гэхээс илүү хөгжил явагдсан гэсэн үг. Урьд нь байсан. Шалгалтад орж, унах нь унаад, давах нь даваад өдий хүрч байна. Буруу зүйлүүд байсан гэж би хүлээн зөвшөөрч байна шүү дээ. Хамгийн түрүүнд хүн өөрөө хөгжихийн тулд “Би үүн дээр дутуу бодож” гэж хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ.
-Цаашид хаалттай группт мэдээллээ хуваалцаад явах бололтой. Одоо та өмнөө ямар зорилго тавьж байна?
-Одоо хөдөлгөөн мөдөлгөөн гэж огт явахгүй. Таньж мэдсэн зүйл дээрээ бат зогсоно. Хийхийг хүсдэг байсан зүйлдээ эргээд төвлөрнө. Энэ бол бусдыг сэтгэл зүрхээ хамгаалах, сэтгэлээ ариун байлгаж хадгалахад нь туслах явдал. Тэгэхээр сүнслэг бөгөөд сэтгэл зүйн талдаа гэсэн үг. Судалж мэдсэн зүйлсээ хуваалцана. Түүнээс эх орон, уул уурхай гэж явах, элдэв бусын хүмүүстэй нийлэх хаа болоогүй юм билээ. Яг л Чингис хааны хэлсэн, “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг үнэн байж. Бид биеэ, гэрээ засахгүй бол юу ч өөрчлөгдөхгүй. Тэгэхгүй бол Дубайд амьдраад ч дээрдэхгүй. Диваажинг ч там болгоно. Угаас диваажин шиг эх орноо там болгочхоод явж байна.
Бид бусдад нөлөөлөхгүйгээр амьдрах ямар ч боломжгүй
-“Халуун цуст” гэдэг тодотголыг одоо ашиглаж болох уу?
-Ямар ч байсан буцалж, дүрэлзсэн сэтгэлийг маань илэрхийлсэн. Түүнийг унтраачихлаа... Дахиад хэлье, залууст эх орноо гэсэн сэтгэл нь бадарч байхад ус цацаж байна. Бурхан буугаад ирсэн ч тэнэг мангараар нь дуудсаар хөөн зайлуулах биз. Ийм орон зайг таньчхаад би энд гэрэлтэж яах юм. Би сэтгэлээрээ бадарч, бахархаж яах юм, боломжгүй болчхоод байна шүү дээ. “Халуун цуст” гэдэг бахархлын илэрхийлэл байсан. Өнөөдөр тэгэх гэхээр болохгүй байна шүү дээ. Бидний сэтгэхүй ийм байгаа нөхцөлд тэр бахархал, бадрал эргээд гай болох гээд байна. Тэнэг хүнд урам зориг өгч болохгүй. Урам зоригтой тэнэг хүн л болно. Тэр хүн тэнэг л юм хийнэ.
-Тэгэхээр одоо бусдад эх орноороо бахархан амьдрах урам зориг хайрлая гэхээ болиод... илүү сэтгэлийн, суурь асуудалд нь анхаарна?
-Суурь нь засагдвал тэр урам зориг өөрөө ирнэ. Ууцыг нь хугалахгүй ч урам зориг өгөхгүй. Харин өөрөө өөрийнхөө чадсан, бүтээсэн зүйлээс урамшвал тэр жинхэнэ. Хүн өөрөө өөртөө урам зориг өгч чаддаг байх хэрэгтэй. Үүний тулд юм хийж чаддаг, мэдлэгтэй, боловсролтой болох ёстой. Иймд аливааг бусдаас хайх биш, өөрөө бие даан суралцах хэрэгтэй болж байна.
-Бусдад нөлөөлөхийг хүсэх болон өөрийгөө эрж хайх үйл явц нь таны хувьд параллель явж ирсэн бололтой. Харин ихэнх хүн зүгээр “мөрөөрөө” л амьдардаг. Таныг ингэж аж төрөхөөр шийдэхэд нөлөөлсөн эргэлтийн цэг, дурсамж гэж бий юу?
-Би хүн бүрд л ийм хүсэл байдаг гэж бодож байна. Үүнийгээ харин анзаардаг эсэхээс хамаарна.
-Та хэзээнээс анзаарав?
-Бүр багаас. Алхам тутамд өөрийгөө хөгжүүлэх ёстой гэдэг мэдрэмж багаас л байсан. Миний хүрээлэл эерэг байсан байж таараад байгаа. Юм суръя гэвэл тэгье, хамтдаа гэж хүлээж авдаг байсан. Монголчууд болохоор бүжиглэж суръя гэхээр “Маяглаад, тэнэгтээд бай. Чи бүжиглэж яах нь вэ?” гэдэг сэтгэлгээгээр ханддаг. Энэ бидэнд гай болоод байна. Миний гадаадад өссөний давуу тал тэгж нөлөөлсөн байж магадгүй. Англи хэлний онцлог ч байна. Сэтгэлгээнд нөлөөтэй юм байна. Анх “Монголоороо ярихгүй дээ” гэж англиар яриад байгаа залуусыг хараад боддог байсан. Гэтэл зарим мэдрэмжийг монгол хэл дээр илэрхийлэх гэхээр үг нь олддоггүй. Энэ бидний уламжлалт сэтгэлгээ алдагдаж буйн шинж. Монгол хүний сэтгэлгээ өөрөө уначихсан, ядуурчихсан. Англи хэл 30 мянга, монгол хэл 100 мянган үгтэй гэж байна. Гэтэл бид “Байна уу, сайн уу”-гаас цаашлахгүй л дээ. Олон янзын үг ашиглах хэрээр тэдгээрийн утгыг дагаж, сэтгэлгээ тэлдэг байх нь. Ядаж байхад монголчууд өөрийгөө илэрхийлэх тал дээр муу.
-Одоо ер нь юу хийж бүтээж үлдээе гэж бодож байна. Өмнө нь бол монголчуудыг сэрээе гэдэг дээр төвлөрч байсан. Одоо яг ч тийм биш юм шиг?
-Ахуйн дутмаг байдал хүний сэтгэлгээнд нөлөөлдөг гэдгийг л би ойлгоогүй, тооцоогүй явж. Өөрий биеэр туулж байж л дахин оношилж байна. Хоол хүнсний, ахуйн хэрэглээг хангаж чадахгүй байгаагаас болж бид араатанлаг шинж чанараас салж чадахгүй байна. Тийм учраас өөр зүйл ярихгүй бол болохгүй нь. Тавган дээр нь идэх хоол байхгүй байхад би эх орон яриад яах вэ дээ. Төрд орж буй хүмүүсийн зарим ч тэр сэтгэлгээнээс салаагүй байдаг юм байна.
-Та идэх хоолыг нь бэлдээд өгч чадахгүй юм чинь тэгээд юу хийх юм бэ?
-Намайг олон жил сонсож дэмжсэн, миний зүрх сэтгэл дэх гэрэл гэгээг олж таньсан хүмүүстээ өөрийгөө хуваалцахаас эхэлнэ.
-Ийм үүрэг, хувь тавилантай гэж өөрийгөө боддог уу. Залуу насны асуудал болж дуусаад, одоо илүү дагнан мэргэшээд, судалснаа бичиж туурвиад явж болохгүй юу?
-Тийшээ чиглээд л байна. Илүү сэтгэл, сэтгэхүй рүү анхаарах нь зөв гэж бодож байна. Харин үүрэг, ингэх ёстой гэж харахгүй байна. Заавал нөлөөлөх шаардлага байгаа юм уу гэж чи асууж байна. Бусдад бид үргэлж нөлөөлж байдаг. Би одоо энэ ширээг яаж орхиж боссоноороо л эндхийн ажилчдад нөлөөлнө шүү дээ. Би хэр хэмжээнд нөлөөлөх вэ, эерэгээр сөргөөр үү гэдэг асуудал. Бид бусдад нөлөөлөхгүйгээр амьдрах ямар ч боломжгүй. Үүнийгээ л анзааръя. Тэгвэл эерэгээр нөлөөлөх хэрэгтэйгээ ойлгоно. Түүнээс энэ миний хувь тавилан, би онцгой гэж боддогтоо огт биш. Хүн тодорхой даалгавартай ирсэн гэдэг. Хүмүүс үүнийг эго дээр төвлөрч ойлгоод байгаа. “Би юу хийх ёстой вэ” гэдэг. Гэтэл би ганцаараа хэн ч биш. Бид гэдэг сэтгэхүй дээр энэ “даалгавар” яригдана, олж нээгдэнэ. Энэ бүх зүйл нэг юм байна. Чи ч гэсэн угтаа миний нэг хувилбар сууж байгаа. Амьдралд юу өгнө, амьдрал түүнийг буцаагаад өгнө. Би ийм бодлоор л замнаж байна.
-Цахим гав зүүсэн энэ үйл явдал нэр төр сэвтээсэн тал бий ч учраас зарим талаар өөрийг тань өнөөдөр нэг уудалъя гэж ирлээ. Та өөрийн сонсогчдодоо хандан юуг хэлэх вэ?
-Нэр төр сэвтэнэ үү, мандана уу хамаагүй л дээ. Платоны агуйг сана л даа. Агуйгаас гараад явсан нь орчлонг таниад, аз жаргалыг олдог. Энэ бол миний л амьдрал. Амьдралдаа алдаж оноод явж байна. Таньж мэдсэн жижигхэн зүйлсээ бусадтайгаа хуваалцъя гэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин Ийм уха�##�аг,эх орондоо гэсэн з�##�уус олон болоосой!!!
Гадны хөлсний новш үхээгүй юм уу. Монголын эсрэг үзэлтэй ийм л�##�руудыг даврааж үл болно.
Cham shig hvn baidlig medej bga ch unuudriin hooloo oloh gj margaashiin ireedvigee boddoggvi
Өөрөө гадны хөлсний новш гэдгийг нь юугаар батлах юм. Энэ Хүү Монголын эсрэг яг юу хийсэн юм. Буу бариад хүн буудсан уу? Аль эсвэл з�##�ь мэх хэрэглээд Хүн монжоод явсан уу? Эсвэл газар шороо ухаад байв уу? Үгээ олж ярина шүү. Муу Хужаагын Тролл чинь.
Өөрөө хөлсний бичээч байх даа, үхээсэй гэж хүнийг хүсэж хүлээдэг, монголоо �##�дмар уу, гадаад хүн үү? Чи өөрөө монголын эсрэг үзэлтэн байна.
Holsnii nowsh jig shig , holsluulj bgaag n chi harsiimuu
Hutsaaa chi, chinii ur huuhdiin toloo ywsan zaluu shuu teneg m#laa,
Яана цус мус нөж ярьсан сагсуу з�##�уучууд тэднийг хөөргөөд бдаг ийм нийгэмд хөгжил бна уу
Зөв бич
Лайвчин Нара, Цэцэг Бямбаа, odzaya deremchined, Zaya zaya, Uranholboo Shuudertsetseg zereg nuguu hedeesee arai tanagtai heden humuusiig udurjin shutej shulsee saviruulj komment bichij like dardag har mass, bas sejgiin osirjamaa, iumjirdulam gd hen hen ch bilee medreluudiig heden zuugaaraa dagadag bolovsrol medleg bagatai hiih bolon hiisen ajilgui gar utasnii dontonuudaas , iim maanag golduu humuusees iu huseh ve. Utasnii tsaanaas uyangalj huurguj sumlaj l bhgui iu ta buhniig.
Zovnl yarij bna. Dolgion niildeg humuusteigee hamt bhad bolno. Nas yVah tusam zov amidraliin turshlaga hurimtluulah heregtei. Hii hooson heneerhsen esvel byalduuchilsan nohduud hezee ch tuvshin ahihgui
Zov yarij bna. Dolgion niildeg humuusteigee hamt bhad alivaa zuil zov bdag. Nas yVah tusam zov amidraliin turshlaga hurimtluulah heregtei. Hii hooson heneerhsen esvel byalduuchilsan nohduud hezee ch tuvshin ahihgui
Үнэхээр ухаантай мундаг з�##�уу юмаа
Zov bodoltoi zov zaluu bnaa
Hundeldeg shuu, uneng yrij sereesend bayrlalaa
Tulga shig zaluuchuud olon bol mongol hogjino doo
Зөв сэтгэлтэй, уха�##�аг хүү байна, ийм з�##�уус олон бол Монгол улс сэхнэ дээ.
Эх оронч үзэлтэй хүн энэ з�##�ууг л хэлэх байх...
Сэтгүүлчийн зүрх сэтгэлийн боловсрол үнэхээр дутаж байна. Ярьж байгааг нь ойлгохгүй байгаа нь харагдлаа.
Сайхан ярилцлага уншлаа!Гялайлаа!
Маш зөв ойлголтонд хүрч. Өмнөх �##�хмаа дүгнэж цэгнээд урагшаа �##�хаад явахдаа энэ нь зөв зам бна шүү гээд бу�####�д ч гэсэн гэрэлтэй зөв зам мөрийг гаргагч нь байгаад т�##�арх�##�аа
Мэдрэл ширэээ үйлчлэгч наараа гэгч л�##�раас дэээр шдэээ
Эхлээд дэмжсэн ч гараад эхэлсэн
Гажаад
Хүмүүс яагаад энэ хүүг Бүтэн жилийн хугцаанд 28к төлбөртэй ха�##�ттай групп явуулахыг нь тэгтлээ онцлож асуугаад байгаад гайхаж байна. Үүгээрээ мөнгө олох гээд байгаа юм уу ч гэх шиг. Гэтэл гадуур цаана чинь болсон болоогүй юм Сар ярихаад 300, 400 мянган төгрөгний төлбөр авдаг хүмүүс зөндөө байна. Тэр хүмүүсээ онилоогүй байж яахнав дээ. Би энэ Хүүг дэмждэг. Энэ хирийн насны хөвгүүд өнөөдөр энэ Хүү шиг Зориг гаргаж Т�##�бай дээр очиж Хүмүүсийг зоригжуулж бараг л чадахгүй шүү. Ямар ч хүнд �##�даа оноо байна. Гэхдээ энэ Хүү ямар ч муу зүйл хийгээгүй.