СПОРТ
М.Анхцэцэг Дэлхийн цомоос гурван хүрэл медаль хүртлээ

ОУХМ М.Анхцэцэг энэ жил үрийн зулай үнэрлэн, спортдоо эргэн ирсэн билээ. Амаржсанаасаа хойш гурван сарын дараа амжилтын төлөө дахин зүтгэсэн тэрбээр энэ жил насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртэн, “Бөртэ чоно” наадмын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарсан.
Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд анхны тодотгол бүхий ОЛОН АМЖИЛТЫГ гаргаж яваа түүний оролцсон энэ оны сүүлчийн тэмцээн нь Катарт үргэлжилж буй Дэлхийн цом байлаа.

Эмэгтэйчүүдийн 76 кг-д хүч сорьсон тэрбээр огцом шахалтаар 102, түлхэлттэй өргөлтөөр 124, нийлбэрээр 226 кг-ыг өргөн, гурван хүрэл медаль хүртлээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 87 кг-д ОУХМ Э.Билэгсайхан өрсөлдөнө.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.