Нийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

Хүүхэд уйлсан хэрнээ нулимс гарахгүй бол ханиад хүндэрсний шинж

Томуу, томуу төст өвчний халдварын үед ямар хариу арга хэмжээ авах талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс зөвлөлөө.

Эмнэл зүйн хувьд ямар шинж тэмдгийг анзаарах хэрэгтэй вэ?

Хүүхдийнхээ амьсгалыг олширч байна уу гэдгийг харж үнэлэх шаардлагатай байдаг.

Хүүхэд тайван, уйлаагүй, халуураагүй үед нэг минутад амьсгалыг тоолно. Хоёр сартай хүүхэд 60 ба түүнээс дээш, 2-12 сар хүртэлх хүүхэд 50 буюу түүнээс дээш, 1-5 настай хүүхэд нэг минутад 40 буюу түүнээс дээш давтамжтай амьсгалах, амьсгалын тоо олшрох нь уушгины хатгалгаагаар өвдөж хүндэрч байгааг илтгэдэг.

Хүүхдийн хамар, уруулын гурвалжин хэсэг хөхөрч байвал уушгины хатгалгаа хүндэрч байгааг илтгэдэг эмнэл зүйн шинж бөгөөд мөн усгүйжилтийн шинжийг ажиглана.

Таны хүүхэд сүүлийн найман цагийн хугацаанд хангалттай хэмжээний шингэн уусан хэрнээ шээхгүй, уйлж байгаа хэрнээ нулимс гарахгүй, уруул омголтож хуурайших нь гол шинж тэмдэг.

Мөн булчингаар өвдөх бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн хувьд цээжээр өвдөх болон толгой өвдөг зовуурьтай. Бага сартай хүүхдүүд уйлагнах, алхах дургүй тэврүүлэх хандлагатай бол ажиглах шаардлагатай. Хүүхдийн халуурах зай ойртох буюу 6-8 цаг, 3-4 цагийн зайтай халуурч байвал гэрийн эмчилгээ үр дүнгүй, өвчин хүндэрч байгааг илтгэдэг.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зөвлөж байгаагаар 0-5 насны хүүхэд Монгол оронд амьдарч байгаа нөхцөлд бүс нутгийн онцлогоос шалтгаалаад витамин Д уух хэрэгтэй.

Д витамины тун хэмжээ болон эмчилгээний зарчим нь улирлаас шалтгаалдаг. Мөн тухайн хүүхэд сульдаа буюу рахит өвчнөөр өвдсөн эсэхээс хамааран тун харилцан адилгүй. Хүүхэд сульдаа буюу рахит, цус багадалт, тураал өвчнөөр өвдөөгүй нөхцөлд дархлаа сайн ажиллаж байна гэж үздэг. Энэ үед нэмэлт витамин хэрэглэх шаардлагагүй.

  • Хэрэв хүүхдийн өвчин хүндэрсэн нөхцөлд эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлнэ. Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлэхэд эцэг, эхийн гаргадаг түгээмэл алдаа,
  • Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдээ эргэж ирэхдээ маш их сахар агуулсан бүтээгдэхүүн авчирдаг. Мөн гэрээс эргэлтээр ирж байгаа хоолонд саримс, сонгино огт хийхгүй, чихэрлэг бүтээгдэхүүн авчрахгүй байх шаардлагатай
  • Шар өнгийн жимс ногоог хориглоно. Эдгээр жимс болон саримс, сонгино харшил төрүүлэх эрсдэлтэй
  • Хүүхдийн дэргэд тамхи татахгүй, хурц үнэр гаргахгүй байхыг зөвлөе. Хатгалгаатай нөхцөлд хүүхдийн дэргэд тамхи татах тохиолдлууд бий. Энэ нь хурц өвчин сэдрээж, ханиалга нэмэгдүүлж нялуун үнэр гаргадаг. Хүүхэд хатгалгаагаар өвдсөн нөхцөлд үнэр гаргахгүй байх дэглэм маш чухал. Ингэснээр өвчний хатгалгааг хүндрүүлэхгүй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button