Эдийн засгийн мэдээ

Экспорт өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өслөө

Монгол Улс 2024 оны эхний 11 сард нийт 158 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 25.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 14.6 тэрбум ам.доллар, импорт 10.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 4.0 тэрбум ам.долларын ашигтай гарсан тухай ҮСХ мэдээллээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.0 (13.4%) тэрбум ам. доллар , экспорт 781.7 (5.7%) сая ам.доллар, импорт 2.2 (26.2%) тэрбум ам.доллароор тус тус өсөж, тэнцэл 1.4 (-25.9%) тэрбум ам.доллароор буурсан гэх үзүүлэлттэй гарсан байна.

Экспорт 2024 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 781.7 сая ам.доллароор өсөхөд зэсийн хүдэр, баяжмал 528.1 сая ам.доллар, алт 181.0 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 153.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин лаазалсан махан бүтээгдэхүүн 46.2 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 44.2 сая ам.доллароор буурсан гэх тооцоолол гарчээ.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 2.2 тэрбум ам.доллароор өсөхөд суудлын автомашин 382.3 сая ам.доллар, ачааны автомашин 297.6 сая ам.доллар, дизелийн түлш 196.2 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 139.3 сая ам.доллар, автобензин 91.5 сая ам.доллар, цахилгаан шуудан утасны холбооны аппарат 75.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Улмаар экспорт 2024 оны 11 дүгээр сард өмнөх сараас 10.5 (0.7%) сая ам.доллар оор буурч , импорт 18.5 (1.9%) сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарчээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button