Эдийн засгийн мэдээ

Ажилгүйдлийн тэтгэмжид 100 тэрбум гаруй төгрөг олголоо

Нийгмийн даатгалын сангаас өнгөрсөн сарын байдлаар 28433 иргэнд 129 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгосон байна.

Нийгмийн даатгалын 4 сангаас тэтгэвэр, тэтгэмж төлбөр, зардлыг олгодог. Эдгээр сангаас энэ онд нийт 5.2 их наяд төгрөгийн зардлыг даатгуулагч иргэдэд олгохоор тусгасны нэг нь ажилгүйдлийн даатгалын сан юм. 

Ажилгүйдлийн тэтгэмжийг 76 хоногт хуваан олгодог зохицуулалттай. Нийгмийн даатгалын байгууллага энэ оны 10 дугаар сар хүртэлх хугацааны тэтгэмжийг бүрэн олгосон. Харин 11, 12 дугаар сарын тэтгэмж бага зэрэг саатаж байгаа нь ажил олгогчид хуулийн дагуу төлөх шимтгэлээ төлөхгүй удаасан, өглөг, авлага үүссэнтэй холбоотой аж. 

Аж ахуйн нэгжүүдийн төлсөн шимтгэлийг иргэдийн тэтгэмжид санхүүжилт болгон зарцуулдаг билээ. ГБХНХЯ, НДБ үүнд анхаарч, 11, 12 дугаар сарын хуваарьт заасан тэтгэмжийг 2025 оны нэгдүгээр сард багтаан бүрэн олгох учир ажил олгогч нар шимтгэлээ яаралтай төлөхийг ГБХНХЯ уриалсан байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button